МАХН-ын залуус Н.Энхбаяр, Ардын нам хоёртоо хулхидуулжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 12 сек
310
legacy:MAHN/Makh.jpeg

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН, МАН-тай нэгдэх болсноо зарласан. Удалгүй албан ёсны шийдвэрээ гаргаж, түүнийг нь Дээд шүүх, Улсын бүртгэлийн газар баталгаажуулж авснаар тэдний он удаан жилийн хуваагдал цэг тавигдсан. Тэдний хооронд МАХН-ын гишүүдийг бүх шатны намын байгууллага, удирдах албан тушаалд 30 хувийн квот өгч шууд байршуулах тохироо хийгдсэн гэж албан ёсоор зарласан. Тохироо ч эрчимтэй хэрэгжиж МАН-ынхан сонгуулийн өмнө бүх үүрүүддээ МАХН-ын гишүүдийг квот ёсоор оруулж 100 жилийн хүндэт тэмдгээ гардуулсан. Ёстой л өмнөд, хойд Солонгосын салсан ах дүүс уулзаж байгаа мэт "романтик" үйл явдал орон даяар болоод өнгөрсөн билээ. Гэтэл хуримаа хийгээд бал сар нь ч дуусаагүй байтал МАХН-ынхан араараа тавиулж, "их санасан газар есөн шөнө хоосон" гэгчийн үлгэр боллоо.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулмагцаа МАХН-тай хийсэн тохирооноосоо буцаж эхэлсэн. Сонгуулийн өмнө өдөр алгасахгүй уулзаж байсан МАХН-ын ажлын хэсгийнхнийг МАН-ынхан хүлээж авч уулзахаа больсон гэв. Засгийн бүрэлдэхүүнд орох тохироотой явсан Э.Эрдэнэжамъяан, Б.Тулга гэх мэт залуус МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын өрөөг сахиад уулзаж чадахгүй байгаа гэв.

МАН-ын зүгээс “МАХН-аас Засгийн бүрэлдэхүүнд оруулна гэж тохироогүй, шат шатны намын байгууллагад л квот өгнө гэж тохирсон. МАХН-аас ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс бага хуралд орж болно. Өөр яриа байхгүй” гээд тас гүрийх болсон сурагтай. Харин УИХ-ын нөхөн сонгуульд Э.Батшугарыг дэвшүүлэх тохироо хэвээрээ гэв. Үүнээс үзэхэд, Н.Энхбаяр хүүгийнхээ нэр дэвших мандатаар нөхдөө, залуучуудаа наймаалсан байна.

Сонгуулийн дараа Засгийн газрын бүрэлдэхүүнд сэлгээ хийгдэж МАХН-аас хоёр сайд, хоёр төрийн нарийн бичгийн дарга, нэг дэд сайд төрнө гэсэн яриа газар аваад байсан. Гэтэл одоо МАН-ынхан ямар ч яам өгөхгүй гэж байгаа бололтой. Аргаа барсан МАХН-ынхан ганцхан яам өгчих гэж гуйж явах болсон гэж сарнайтай байрныхан шивэр авир хийх боллоо. Энэ яриа нь явсаар ганц дэд сайд дээр бууж дуусна гэж мэргэ төлгөд буусан ч гэх шиг. Ийм л нэг ээлжит хулхидалт цаанаа чинь болж байгаа бололтой.

МАН, МАХН-ны нэгдлээс У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нар хожоотой гарлаа. Харин Н.Энхбаярыг дагаж гүйсэн хэдэн зуун залуучууд "хад мөргөлөө". Тэднийг бага хуралд л орвол ор гэж байгаа нь үнэндээ тавласан хэрэг. Учир нь тэднийг МАН-ын бага хурлын гишүүд хүрээлэлдээ оруулахгүй, тэдэнд албан тушаал оногдохгүй, дээр нь өндөр хураамж төлнө. Нам татан буугдсан, нэрээ сольсон тохиолдолд МАХН гэдэг нэрээ эргэж сэргээгээд буцаад гарах гарц байсан. Гэтэл МАХН нь албан ёсоор МАН-тай нэгдсэн учраас тэд буцах ч газаргүй болсон байна. Том ах нарынхаа тоглолтод орсон тэд инээх хэцүү, уйлах эвгүй саарал ордон, сарнайтай байрны хооронд өдрийн хэд жороолдог ажилтай болсон ажээ.

Хуваалцах:310

СЭТГЭГДЭЛ (31)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Тэгэлгүй дээ

  • B
    Bogii5 жил өмнө

    Xaxaxa

  • О
    Отгонсайхан5 жил өмнө

    Олон ч хэлсэн урваач шарваач нарт орох газар олдохгүй,Намбарыгндагавал энэ эндээ,зөвхөн цүнх барьж сайхан амьдрах гэж бүү горьд....Хорвоо дааж яваад баярла,Махн-г зөв....

  • З
    зочи5 жил өмнө

    Энхбаярын сургуулиар хүмүүжсэн залуус одоо өөрийг нь Энхбаярдаж байгаа энэ л дээ, тавилан юм даа.

  • З
    Зочин5 жил өмнө

    Хохь нь

  • Z
    zochin5 жил өмнө

    Битгий яс хая цаг нь болохоор бүх уим бно харж байгаарай

  • З
    Зочин5 жил өмнө

    Хулхи хулгайч МАН ингэж алах нам даа. МАН монголыг манантуулсаар, хулхидсаар.

  • З
    зочин5 жил өмнө

    Эргүү Энхбаяр Ганбаатараа ерөнхийлөгчид дэвшүүлсэн бол тасраад гараад ирэх бсан. Тэгээд өөрөө юмуу хүүгээ ЕТГ. н дарга, зөвлөх, залуучуудаа бусад алба хашуулж 6 жил суух бсан юмда.

  • B
    Bi5 жил өмнө

    Хохинээ хохино

  • З
    Зочин5 жил өмнө

    Ээ чаавас гэж би мэдээд бхий маа хэлээд бхад үгэнд орохгүй их бсан нөхдүүд одоо яаая гэхэв хохин гэхээс

  • З
    Зочин5 жил өмнө

    Анх энэ сургыг сонсоод л би хэлж байсан энхбаяр хүүгээл төрд шургуулах л ганц зорилготой гэж

  • С
    сарнай5 жил өмнө

    албан тушаалын төлөө ингэж ичмээр байдалтай болох гэждээ чааваас

  • Х
    хүрэлбаатар5 жил өмнө

    энхбаяр гэдэг зөнөг чоно байнаа.өөртөө л ашигтай наймаа хийнэ.шийлэгдамбыг хаясан шигээ залуусаа хаясан байхаа

  • З
    Зочин5 жил өмнө

    Энхбаяр их санасан газар хоосон хоножээ

  • Т
    Тулгат5 жил өмнө

    Ёсоор л болж дээ.урваач шарваач эрх мэдэлд шунасан явдал ингэнэ шүү дээ.

  • Г
    гоё5 жил өмнө

    Гоё ш дээ

  • Z
    zochin5 жил өмнө

    bolj, boljee, odoo N.Enchbayr dald orj uz

  • Z
    Zochin5 жил өмнө

    Taarsan 2 nam dugui duguigaaraa onhorchee

  • З
    зочин5 жил өмнө

    Энхбаярыг тойрон хүрээлэгч боловсролгүй улсууд бас албан тушаал авчих санаатай одоо больж үз та нарын хэрэг байхгүй шүү МАН нам энэ улсуудад албан тушаал өгч огт болохгүй маш көв шийдвэр байна одоо Энхбаяр гэж будлианы эзэн төрийн хутгуурийг зайлуулах хэрэгтэй

  • З
    Зочин5 жил өмнө

    Энхбаярыг юу ч болгох хэрэгтэй Монголын улс төрийг новш болгосон хүн шдээ 😂😂😂

  • З
    Зочин5 жил өмнө

    Одоо Энхбаярыгаа Хүрэлсүхтэй хамт намуудыг тарааж шинээр өөрсөдөа эхэл хүн дагж далжигнах ямарч шаардлаг байхгүй тийм нийгэм байгуул

  • Х
    ХАРЖ Л БАЙЯ5 жил өмнө

    ЭНЭ МЭДЭЭЛЖЛ ҮНЭН ХУДЛЫГ ХЭН БАТЛАХ ЮМ,ОДОО Ч ХАА САЙГҮЙ ИЙМ ЮМЫГ ХЭН ХҮНГҮЙ Л БИЧНЭ ШҮҮ ДЭЭ,АРАЙ ЭНЭ ТОМ НАМУУД ИНГЭХГҮЙ БАЙХ АА

  • З
    Зочин5 жил өмнө

    Намбарыг хулхидах нь зөв. Угаасаа ерөнхий сайд .ерөнхийлэгч байхдаа юм хийгээгүй хүн. Түмний шившиг.

  • З
    Зочин5 жил өмнө

    Н.Энхбаяр бол Элбэгдоржоос ялгаагүй хулхи хүн. Мэхт мэхэндээ болж дээ. Хүүк Намбарваныг хулхидаад, цаадах нь МАХН-ын нөхдөө хулхидаад. Таарч дээ.

  • З
    Зочин5 жил өмнө

    Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцрон гэж

  • З
    Зочин5 жил өмнө

    Албан тушаалын төлөө яасан их үхэлдэнэ вэ

  • Х
    ХАХАХА5 жил өмнө

    МАН МАХН 2 яг адилхан.нэг нэгнээ хулхидах л бсан.харин МАН нь ѳрсжээ

  • Х
    хаха5 жил өмнө

    энэ МАН нээрээ алах юм аа

  • Б
    Баясаа5 жил өмнө

    Батшугараар женкод хялбар өгөөш өгч хүүк нэг зэрэг 2 туулай буудах гэж байна. Энхбаярт амалсандаа хүрсэн хүрсэн женкод өрөө төлсөн үү төлсөн

  • Т
    Тапор5 жил өмнө

    Ийм л хулих хурандаа даа

  • L
    lalraa5 жил өмнө

    hohinoooooooooooooooooooooooooooooo