Ч.Ундрам гишүүн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг сургууль дээр дуудаж, шаардлага өгч, АСА станцаар яриулдаг болов уу

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 15 сек
200
legacy:post/ыбөбыөыб.jpg

АН-аас угшилтай Ч.Ундрам гэх гишүүн сүүлийн үед БШУ-ны яамны ажилд ихээхэн хутгалдах болжээ. АН-аас угшилтай гэдгийн хувьд тэрээр 2015 оны үед Сэлэнгэ аймгийн Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүнээр ажиллаж байсан тухай сонгуулийн үеэр шуугиад өнгөрсөн. Тэгвэл тэрээр Боловсролын шинжлэх ухааны дэд сайдаар өөрийн хүнээ томилуулах гэж ихэд хөөцөлдөх болсон тухай яриа тус яамаар яригдаж байна. Дэд сайд нарын асуудал огт хөндөгдөөгүй байхад яагаад ийм яриа гарах болсныг таашгүй. Сүүлийн үед БШУ-ны дэд сайд Г.Ганбаярыг сайдтайгаа ихээхэн түнжин муу байгааг ашиглах ухаан сийлж байгаа бололтой. Г.Ганбаярын оронд МУИС-ийн нэгэн салбар сургуулийн удирдлагад ажилладаг Заяабаатар гэгчийг Ч.Ундрам зүтгүүлэхээр ярьсан сураг гарах болов. Энэхүү Заяабаатар гэгч нь мөн л АН-ын үед гарч ирсэн, Н.Алтанхуягийг дагаж гүйдэг байсан залуусын нэг гэх яриа МАН-ын цагаан байраар таржээ. Тэр ч бүү хэл Н.Алтанхуягийн салсан эхнэрээр нь дамжуулан АН-ынхантай ойртсон гэж МАН-ынхан нарийн тодорхой мэдээлэл ярьцгааж байна. Энэхүү яриаг сонссон НАМЗХ-ныхан ихэд дургүйцэж, “Ч.Ундрам АН-аас орж ирчихээд бас АН-ыг дагаж гүйдэг байсан залуусыг бидний урдуур орж томилуулах гэж яаж бодож чадаж байна аа, Г.Ганбаярыг АН-ын залуугаар солих уу. Ийм юм хийж байгаа гишүүний улс төр удаан байж чадахгүй. Хэрэв ийм томилгоог Л.Энх-Амгалан сайд дэмжвэл аль алиных нь ирээдүй бүдэг л болно доо” гэсэн яриа хэсэг залуусын дунд болоод өнгөрсөн гэнэ. Тэгээд ч хэвлэлийн асар өргөн дэмжлэгтэй Г.Ганбаярыг солих гэж явах нь Ч.Ундрамын хувьд карьераа дуусгах төгсгөл ч болж мэднэ.

Энэ яриаг Ч.Ундрам гишүүн сонсоод улс төрийн сонголтоо өөрчлөх болсон уу эсвэл жинхэнэ зорилго нь өөр байсан уу, Заяабаатарыгаа МУИС-ийн захирал болгохоор хөөцөлдөж эхэлсэн тухай боловсролын салбарынхан шивнэлдээд эхлэв. Гэтэл МУИС-д Б.Очирхуяг гэж Японд суралцсан мундаг залуу эрдэмтэн захирлаар нь ажиллаж байна. Түүнийг яаж, ямар шалтгаанаар зайлуулах гэж байгааг ойлгоход төвөгтэй. Тиймээс саяхан Ч.Ундрам гишүүн Л.Энх-Амгалан сайдыг МУИС дээр дуудсан гэдэг яриа мөн л улстөрийн хүрээнийхэн дунд яригджээ.

Ер нь сүүлийн үед БШУ-ны яамныхан дотроо ихээхэн зөрчилтэй болж эхэлсэн. Удирдлагууд нь таарахаа байсан, зарим дарга нар нь бодлогын эсрэг шийдвэр гаргадаг, сайдыгаа биш гишүүдийг дагаж гүйдэг, зарим аймгийн бүлэглэлийг дийлэхээ байсан гэх мэт яриа улам л хүрээгээ тэлж байна.

legacy:post/Screen Shot 2021-06-21 at 09.31.36.png

Үүнтэй зэрэгцээд Боловсролын үнэлгээний төвийнхэн “ковид туссан сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад оруулахгүй” тухай мэдээлсэн нь зарим гишүүдийн улс төр хийх боломжийг гаргаж өгөв. Үүн дээр Ч.Ундрам гэгч гишүүн дөрөөлж улс төр хийн, сошиалаар мэдэгдэл хийж, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд шаардлага хүргүүлэв. Ч.Ундрам гишүүн энэ тухай “Ковид туссан, тусгаарлалтад байгаа хүүхдүүдээс ЭЕШ авахгүй, ЭЕШ өгч их сургуульд орох боломжийг нь бүтэн жил хойшлуулна гэдэг бол байж боломгүй зүйл. Боловсролын Үнэлгээний төвийн дарга энэ хариуцлагагүй мэдэгдэл хийснийг хараад үнэхээр бухимдаж байна. Хүүхэд бүр үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхээ эдлэх ёстой. Дээд боловсролтой болох боломжоор хангагдах ёстой. Энэ асуудлыг БШУ-ны сайдад тавих болно” хэмээн цахим хуудсаар мэдэгдсэн. Үүнийхээ дагуу Л.Энх-Амгалан сайдад шаардлага хүргүүлэв. Энэ шаардлагыг хүлээн авсан Л.Энх-Амгалан “Сүүлийн үед коронавирусийн халдвар авсан хүүхдүүд болон ойрын хавьтал болсон хүүхдийг ЭЕШ-д оруулахгүй мэт мэдээлэл гарч, олон нийтийг бухимдуулж байна. Улсын хэмжээнд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн хүүхдүүдээс өнөөдрийн байдлаар 2000 орчим нь коронавирусийн сэжигтэй тохиолдол болж, 1500 орчим нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Энэ хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй, дахин нэг жил хүлээх утгатай мэдээллийг өгсөн Боловсролын үнэлгээний төвийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Учир нь, ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн 40420 шалгуулагчдад бүгдэд нь боломж олгоно. Нэг ч хүүхдийг хаалганы гадна орхихгүйн төлөө ажиллана. Халдвар авсан аваагүйгээр нь шалгаж, хаалганы цаана орхихгүй гэдгээ мэдэгдэж байна” АСА станцад ярьсан юм.

legacy:post/Screen Shot 2021-06-21 at 09.32.12.png

Эндээс харвал Ч.Ундрам гишүүн БШУ-ны сайдыг нь сургууль дээр дуудаж ирүүлдэг, шаардлага өгч АСА станцаар яриулдаг болов. Энэ бүхнийг харсан МАН-ын гишүүд Л.Энх-Амгалангийн сайдын улс төрийн "хүч" юунаас шалтгаалж сулрав, энэ янзаараа холио солио ч хийж мэдэх бололтой гэх яриаг дэлгэж сууна.

Баяр

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Багш2021/07/09

    Одоо байгаа захирал нь юу ч хийдэггүй, зориггүй, бөөрөнхий нөхөр

  • И
    Иргэн2021/07/09

    МУИС-т ч, Монголын боловсролын салбарт ч өөрчлөх юм зөндөө. Энэ гишүүн харин овоо юм хийгээд зөв юм яриад байгааг мэдээд байгаа шүү. Эрдэмтэн хүн байна лээ.

  • У
    Уншигч2021/07/09

    УИХ угаасаа ЗГ-т хяналт тавьдаг. Зөв юмны төлөө зөв л дуугарсан байна. Хүүхдүүдийн эрх ашгийг урдаа тавьдаг нэг ч гэсэн гишүүн байгаад баярлаж байна

  • З
    Зочин2021/06/29

    Яам, сургуулийн удирдлагаар улс төр хийж нэр төрөө гаргаж олонд танигдахыг бүү оролд. Сургалтыг сайжруулан чанартай сурагчид, мэргэжилтэн бэлтгэхээ илүү бодож хийх хэрэгтэй. Сургууль бол безнисын ба ашгийн байгууллага биш. Ашгийн байгууллага болгосон, арга заль, арын хаалгаар хувьчилж авсан /Өндөр албан тушаалтны оролцоотойгоор/ Хуучин Барилгын 5-р ТМС -сургуулийг төр буцаан авч Улсын сургууль болгох хэрэгтэй. Ер нь Монголд үүнээс өөр худьчлагдсан сургууль байхгүй байх шүү. Архангайн шуналтай, зальжин хэдэн хүмүүсийн хийсэн бохир ажил. Төр сургуулийн барилга, газар юмаа авах хэрэгтэй.

  • И
    ИРГЭН2021/06/26

    ӨХ энэ хүүхэн АН-ын туршуул юм байна. Сүүлийн жилүүдэд Энх-Амгалан шиг зангарагтай сайд томилогдоогүй ээ. Ганбаяр нь сэтгүүлч билүү

  • З
    зочин2021/06/23

    юм хийж зоригтой алхам хийж байгаа сайдаа юу гээд байна энэ хүүхэн гуай чинь

  • A
    Arhangaigaas2021/06/22

    Ганц гялтайх сайд бол Энхамгалан. Үнэхээр маш сайн байгаа шүү.

  • Z
    Zochin2021/06/21

    Ene huuhen ehleec uuriinhuu amidraliig zuv shudarga bolgochihoosoi.nuhur n gj huurhiiduu enenees yu ch guihgui zaluu shte .ene huuhen uuriiguu ih saikhan bolovsroltou gej enduurdeg bloltoi.undramaas iluu n zunduu bn yavdal mur n zavaan huuhen

  • З
    зочин2021/06/21

    Төрийн сайд хүн байж, ажлаа нэг төрийн их сургуулийн саяхан тавигдсан намын нөхрийн амаар хийгддэг гэж яамны газар хэлтсий дарга нар хоорондоо ярьдаг гэсэн. Бүх төрийн их дээд сургуулийн захирлыг нээлттэй сонгон шалгаруултаар тавих хэрэгтэй.

  • О
    Огцор2021/06/21

    Л.Энх-Амгалан гэгч нөхөрт сайдын зангараг, мэдлэг, туршлага мэдээж их дутаж байгаа. Тийм болоод л газар, хэлтсийн дарга нар нь үгийн нь тоохгүй, мэргэжилтнүүд нь сайдыгаа голж байгаа юм.

  • С
    сонгогч2021/06/21

    Энэ удаагийн боловсролын сайд тун боломжийн хүн санагдаад байна шүү

  • З
    зочин2021/06/21

    ЗАХИРАЛААР ТОМИЛОХ ХҮН БАЙВАЛ СУИС- РУУ ЯВУУЛЧИХАА. ТЭНД ТЭТГЭВРИЙН НАСНЫ АВГАЙЧУУД ДҮҮРЭН БАЙНА. ЖИЛДЭЭ 10,0 ТЭРБУМЫН ОРЛОГТОЙ БАЯН СУРГУУЛЬ ШҮҮ, УНДРАМ ГИШҮҮН ЭЭ...

  • Z
    zn2021/06/21

    bolovsrolgui bolvsrolii ded said ganbayar,onigoitoi yum.Said Enkhamgalan ded saidaa goloh ni oilgomjtoi sd.bolovsrolgui huntei yaj hel amaa oilgoltsoh yum be?naad zavaan ded saidaa zailuulaach,amitnii ad bolj guitslee

  • Z
    ZO2021/06/21

    Undram gegch MUIS-d genet garaad ireed tudulgui genet Gishuun bolson Bas l mungu, tataas saidad sanaatai bh ni Zayabaatar gej mun holionii ezen alban tushaal goridson

  • Л
    Л.Солонго2021/06/21

    Нийтэлж байгаа мэдээ мэдээллээ сайн нягталж баймаар шүү Дуудуулах уу дуудах уу ....

  • З
    Зочин2021/06/21

    Энэ хүрээнд мэддэг юм байдаггүй шүүдээ. Тэгээд боловсролын хүн биш. Энэ салбараас зайлуулах хэрэгтэй. Бас улс төрч биш. Зүгээр л нэг тэнэг гэдгийг боловсролынхоо мэднэ шүү

  • А
    арай ч дээ2021/06/21

    Заяабаатартай хөнжил нэг хүүхэн шүү дээ

  • З
    Зочин2021/06/21

    Энэ байлгүй хүүхэн хэнч биш. Таслан зогсоо

  • З
    ЗОЧИН2021/06/21

    БШУЯ-НЫ ГАНЦ ДУТАДАЛ БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГОО САЙЖРУУЛЖ ЗААХ АРГА ЮУГ ЯМАР ТҮВШИНД ЗААХ ХОГИЙН ТАНТАН ХҮЛЭЭЖ БУЙ СУРАХ БИЧГЭЭ САЙЖРУУЛЖ ХҮҮХДИЙН ОЮУН САНААНД НЬ ТОХИРУУЛСАН БОЛГОХЫН ОРОНД ВИКЕПЕДИАС ХУУЛБАРЛАСАН ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ ШИГ СУРАХ БИЧГҮҮДЭЭ ОГТ АНЗААРАХГҮЙ ЮМ.

  • З
    зочин2021/06/21

    хүн эрүүл, амьд байх эрхтэй гэдгийг бүү мартаарай эрүүл мэндээр улс төр хийх нь аюултай энэ бол зүгээр нэг өвчин биш цар тахал шүү амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг юутай үнэн үг вэ