АТГ-ын дэд даргад Г.Азжаргал, Х.Буянтүмэн нар яригдаж байгаа ч, Г.Азжаргалыг томилох бололтой

Улс төр
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 1 мин 27 сек
220
legacy:ATG/ATG.jpeg

Ерөнхийлөгчийн сонгуулийг удтал “хүлээсэн” томилгоонууд хаврын чуулганы үлдсэн хугацаанд амжиж хийгдэх бололтой. Тодруулбал, АТГ-ын дэд даргын томилгоо болон гацаанд ороод байсан элчин сайдуудын томилгоог ч гэсэн наадмын өмнө МАН нэг тийш болгохоор шулууджээ.

Үүний эхлэл болгож өнгөрсөн 12 дугаар сард яригдаж байсан АТГ-ын дэд даргын томилгоог явуулахаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлыг жагсаалт руугаа татжээ. “Томилгооны сонсголын тов тогтоох тухай” байнгын хорооны тогтоолын төслийн дагуу АТГ-ын дэд даргыг томилох сонсголыг зохион байгуулагдах юм. Томилгооны сонсгол нь 2015 онд батлагдсан “Нийтийн сонсголын тухай” хуулийн дагуу хийгдэнэ.

Удтал хүлээгдсэн АТГ-ын дэд даргаар хэнийг томилох вэ гэдэг асуулт улс төрийн хүрээнийхний сонирхлыг ихэд татаж байна. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар АТГ-ын дэд даргад дотроосоо буюу Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргалын нэрийг оруулж ирж магадгүй гэдгийг онцоллоо. Өнгөрсөн оны сүүлээр УИХ-аар орсон Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд дэд даргаа томилдог болсон. Өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдог байсан юм.

АТГ-ынхан одоогийн байдлаар дэд даргынхаа нэрийг ихээхэн нууцалж буй бөгөөд яг эцсийн байдлаар Г.Азжаргал гэдэг дээр тогтоогүй байгаа бөгөөд түүнээс гадна өөр хүний нэр ч давхар яригдаж буй гэнэ. Тодруулбал, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн дэд даргынхаа суудалд яригдаж байгаа аж. Харин албан тушаалтнуудын хувьд Г.Азжаргалын томилгоог явуулах сонирхол нь “дийлж” байгаа бололтой. Мөн АТГ-ын дарга З.Дашдаваа өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд уг томилгоог явуулах учраас ойрын хүн гэгддэг Г.Азжаргалыг дэд даргаараа томилуулах магадлал нь илүү юм.

Ямартаа ч АТГ-ын дэд даргыг томилохдоо нэгдүгээрт, дотроосоо томилох. Хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, туршлагатай, хэлний өндөр мэдлэгтэй байх зэрэг шалгууруудыг эрхэм болгож буй аж.

Г.Лхагвадорж

Хуваалцах:220

СЭТГЭГДЭЛ (22)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Аз жаргал бол ёс зүйтэй, мэдлэг боловсролтой, албан тушаал эдийн засгийн гэмт хэрэг илрүүлэх өндөр ур чадвартай ховор залуу боловсон хүчин, маш их дэмжиж байна, амжилт хүсье

  • З
    Зочин5 жил өмнө

    Хөгшчүүл одоо болно оо, залуусынхаа хөлс хүчийг нь шавхаад үзэх хэрэгтэй, залуу минь 80 аад оны төлөөлөл болон эрч хүчтэй нэр хүндтэй зүтгээд өөрийгөө харуулах нь чухал шүү

  • D
    Da5 жил өмнө

    Hamgiin sain doloodog ni l bolno doo

  • С
    Саран5 жил өмнө

    Туршлагатай хүмүүс байвал сайн сан мундаг хэцүү ажил шүү

  • И
    Иргэд5 жил өмнө

    АТГ-ын даргыг Засгийн газар УИХ томилдогийг бүрэн болиулах хэрэгтэй тэднийг шалгах хүн тэднээр томилогдох ашиг сонирхолын зөрчилтэй тэрний оронд нийтийн сонсголоор сонгогддог байх ёстой

  • B
    Bold5 жил өмнө

    Авлигалын гэмт хэрэг ихэвчлэн гадаад улсын арилжааны банкаар дамжиж хийгддэг. Иймээс хэлтэй устай мэргэжлийн хүнээ ажилуулсан нь дээр байхаа.

  • G
    Ganzorig5 жил өмнө

    Buyantvmeng mednee ene hvniig bitgii demjeerei

  • Z
    Zul5 жил өмнө

    Azjargal darga boloosoi Meddeg chaddag hun ni dewshij ajilsan deer 😊

  • С
    Саруул5 жил өмнө

    Азжаргал мэдлэг боловсролтой мундаг залуу хүчин шүү

  • A
    Altak5 жил өмнө

    Azjargal dargiiig demjij bn ajil uilsd n sain saihniig husie

  • G
    Gazar nutag5 жил өмнө

    Azaaa azaaa

  • S
    Sansar5 жил өмнө

    Buyantvmen no

  • P
    Papa5 жил өмнө

    Энэ залууг танихгүй ч ер нь дэмжиж. Гадаадад сургууль төгссөн мэдлэг сайтай сайн залуу шиг санагддаг.

  • E
    Exxxe5 жил өмнө

    Г.Азжаргалын авлигатай тэмцэх үйлсэд амжилт хүсье

  • Y
    Ylalt5 жил өмнө

    Х.Буянтүмэнгээс хавь илүү шүү Азжаргал. Чухал албан тушаалд туршлагатай, чадвартай залуу боловсон хүчин тавихаа мэдэж байгаа байлгүй дээ. Г.Азжаргалын авлигатай тэмцэх үйлсэд амжилт хүсье

  • X
    XXX5 жил өмнө

    Azjargaliin demjij bgashv sn zaluu shvv!

  • V
    Venom5 жил өмнө

    Мэргэшсэн хүнээ томилох байлгүй дээ. Хэлтэй устай, мэргэшсэн Г.Азжаргал нь дээр шүү дээ

  • M
    Mongol5 жил өмнө

    Яаж ч бодсон Г.Азжаргалыг дэд дарга болгох байлгүй дээ. Мэргэшсэн, туршлагатай, Монголд байхгүй боловсон хүчин шүү

  • Б
    Б.Болд5 жил өмнө

    Г.Азжаргал дарга эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэхэд мэргэшсэн, гадаадын улсуудад мэргэжил дээшлүүлсэн, Монгол Улсад байхгүй боловсон хүчин дэмжиж байна.

  • Г
    ГУРИЛТАЙ ШӨЛ5 жил өмнө

    АЗЖАРГАЛ ДАРГЫГ ДЭМЖИЖ БАЙНА

  • X
    x5 жил өмнө

    Азжаргал бол цагдаагийн байгууллагаас Монгол Улсад бэлтгэгдсэн хүн шүү. Маш зөв томилгоо явах гэж байна.

  • Э
    Эрго5 жил өмнө

    Г.Азжаргал дарга бол ур чадвартай, гадаад хэлний мэдлэг сайтай. Энэ албан тушаалд зүй ёсны тэнцэх хүн. Танд амжилт хүсье 👍👍👍