Л.Оюун-Эрдэнэ дөрвөн сайд сэлгэж, хоёр сайд нэмснээр тогтвортой ажиллах тохироо хийж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 4 мин 12 сек
120
legacy:post/6 сар/6,17/6.18/204484741_132721892281929_4078480417830712530_n.jpg

Удтал хүлээсэн МАН-ын дотоод улс төр саяхнаас л нэг сонсох юмтай боллоо. Цагийг эзэлсэн “их жанжин” У.Хүрэлсүх нутгийн дүү Л.Оюун-Эрдэнэдээ Ерөнхий сайдын тамгаа хадгалуулж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялалт байгуулав. Одоо дүүгээ намын даргаар томилуулж байж түүний хаанчлал цааш үргэлжилнэ. Гэтэл түүний хаанчлал шинэ саадтай тулгарч эхэлжээ. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болоод намаас нэг мөр холдоосой гэж хүсэн хүлээсэн экс дарга М.Энхболдын талынхан, хуваарилалт таалагдаагүй УИХ-ын гишүүд, хавсайдаж яваад жийлгэсэн гомдогсодоор дүүрэн торх дэлбэрэхдээ тулаад байна.

УИХ-ын гишүүдийг хүн гэж тоохоо больсон намын удирдлагуудын удаа дараагийн шийдвэр, намын бодлого нэрээр хүч түрсэн ах дүүс, амраг садангийн томилгоо, бүхнийг нэг хүний гарт зангидсан коммунист арга барилд дургүйцлээ илэрхийлэх болсон УИХ-ын гишүүд Засгийн газрын зарим сайд нарт хариуцлага тооцохыг шаардсаар багагүй хугацаа өнгөрчээ. Тодруулбал, УИХ-ын 20 орчим гишүүн гарын үсэг зурсан Ерөнхий сайдыг огцруулах бичиг саарал ордны аль нэг өрөөний шүүгээнд бий гэх мэдээлэл саарал ордноор яригдах болов. УИХ-ын гишүүдтэйгээ ойлголцохгүйгээр Л.Оюун-Эрдэнэ намын дарга болоход төвөгтэй. Намын дарга боллоо ч Засгийн газар нь намрын хяруунд цохиулж унах аюултай. Тийм учраас Засгийн газарт хэл ам таталсан хэд хэдэн сайддаа хариуцлага тооцож гомдогсдын зарим нэг хүслийг биелүүлэх замаар тохируулга хийхээр болсон гэж МАН-ын цагаан байрнаас мэдээлж байна. Энэхүү тохироонд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нарын нэрс яригдаж байна. Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болж, Засгийн газар шинээр хоёр яам байгуулснаар нийтдээ зургаан сайдыг шинээр томилохоор болж байгаа бололтой.

Шадар сайд С.Амарсайхны хувьд МАН-ын Генсек Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр томилогдсон. Гэсэн хэдий ч онцгой штабыг сайн даргалж чадалгүй дотооддоо ковидыг алдсан, дэлхийд нас баралт, халдварын тархалтаар тэргүүлэх болсон зэрэг нь түүнийг огцруулах үндэслэл болж байгаа ажээ. УИХ-д анх удаа сонгогдсон, хотыг удирдахдаа маш их хэл дагуулсан туршлагагүй хүнийг шадар сайдаар томилсон нь буруу гэх шүүмжлэл ч их байна. Түүний орны хүнийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан нэрлэнэ гэж эх сурвалж мэдээлж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хувьд ч мөн ялгаагүй цар тахлын үед эрүүл мэндийн салбарыг удирдаж чадахгүй байгаа гэх шүүмжлэл түүнийг солих гол үндэслэл болж байгаа юм. Өмнөх сайд Т.Мөнхсайхан нь сайдын зөвлөх нэрээр тус яамыг далдаас тохиурдсаар байгаа гэсэн мэдээлэл ч бий. Дараагийн эрүүл мэндийн сайдыг С.Бямбацогт тэргүүтэй Ховдын бүлэглэл тодруулах магадлалтай гэв. Энэ зургаар бол эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, эсвэл тус яамны төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар нарын нэгийг томилж магадгүй байна. Мөн МАХН тохироогоо нэхэж тус яамыг харуулдах болсон гэх мэдээлэл ч бий. Харин МАН-ынхан “Эмч, эмнэлгийн дарга байсан хүмүүс улс төрийн шийдвэр гаргаж чадахгүй жулдаад байна. Цар тахлын амаргүй үед гол яамаа туршлагатай зангарагтай хүлээн зөвшөөрөгдсөн хүнээр удирдуулах ёстой” гээд халгаахгүй байгаа ажээ.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдыг Монголчууд битгий хэл МАН-ынхан өөрсдөө ч мэдэхгүй, таньдаггүй гэх. Түүнийг экс сайд Д.Сарангэрэлийн гарын хүн гэдгээс өөр мэдээлэл үгүй. Тус яамны ажил огт явахаа больсон, тусгай хамгаалалттай газрыг цуцлах, сунгах, шинээр олгох талаар ямар ч ажил хийгдэхгүй байгаа. Ядаж л хуулийн дагуу газраа ашиглаад явж байгаа аж ахуй нэгж, жуулчны баазуудын газрыг сунгахгүй байгаагаас Байгаль орчны яамыг тухайн газрууд нь шүүхэд өгөх нь ихэссэн. Тус яамны хуулийн хэлтсийнхэн үндсэн ажлаа хийдэггүй аж ахуй нэгжүүдтэй л шүүхддэг ажилтай болж хувирсан гэв. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг чуулганы хурал дээр ил цагаан хэлээд авсан. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт моджуулах томоохон зорилго тавигдсан. Гэтэл энэ хавар шинээр мод тарих битгий хэл байгаа ой, модоо хамгаалах, хортон шавьжаа устгах урсгал ажил олигтой хийгдээгүй гэх мэдээлэл байна. Ер нь Байгаль орчны сайд салбарын асуудлаараа ямар нэг бодлого, шийдвэрийн төсөл оруулж ирдэггүй. Байгаль орчин тойрсон асуудлаар хэвлэл мэдээлэлд ганц ч мэдээлэл өгөөгүй. Яаман дээрээ ажилтнуудтайгаа ч бараг уулздаггүй. Гаднаас асуудал ярьж ирсэн иргэн, аж ахуй нэгжийг хүлээж авдаггүй. Хэдхэн хүний дунд хов живийн шинжтэй асуудал яриад яамныхаа тамга, тэмдэг хоёрыг хав дараад ямар ч ажил явуулахгүй сууж байдаг болсон гэх шүүмжлэл их байна. Ёстой л нэг “хүсээгүй жирэмслэлт” гэдэг шиг ямар учиртай нь мэдэгдэхгүй энэ сайдыг солих бололтой. Түүний орыг НАМЭХ буюу ардын намын эмэгтэйчүүд эсвэл МАХН-д хуваарилж болзошгүй байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын хувьд харин арай өөр зарчмаар сайдаас чөлөөлөгдөнө. Тодруулбал, тэрбээр дотны нөхөр У.Хүрэлсүхийн шууд командлал дор зэвсэгт хүчний жанжин штабыг толгойлох ажээ. Түүний оронд одоогийн дэд сайд М.Баярмагнайг томилуулахаар залуучууд нь түрж байгаа бол ах нар нь Ж.Энхбаярыг зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байна.

Мөн Соёлын сайд Ч.Номинг чөлөөлөхийг эмэгтэй гишүүд шаардаж байгаа гэх мэдээлэл байна. Шинээр байгуулагдах хоёр яамны зургийг Ж.Мөнхбатын толгойлсон “Архангайн бүлэглэл” Н.Учралын тэргүүлсэн “НАМЗХ-ны бүлэглэл”-ийн тохироогоор зурах ажээ. Ийнхүү айсуй өдрүүдэд МАН Их хурлаа хийхийн зэрэгцээ Засгийн бүтцээ шинэчилж, цаашаа 2024 он хүртэл тогтвортой ажиллах тохироогоо хийх аж. Хэрвээ тохироогоо хийж чадахгүй бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ намрын хяруунд жиндэж унана гэж цагаан байрныхан ярих боллоо.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2021/06/24

    Заяа чинь тэр дээ. МАН 2016-2020 онд бузар булай хулгай дээрэм аллага хүчирхийлэлд бүхэнд орооцолдсон доо. Даанч одоо хохь нь болж дээ.

  • Х
    Хүрэл2021/06/24

    Өөрийг нь солиочээ наадахаа. Ахаараа наадам хийлгэж байгаа нь хангалттай ашиг сонирхолын зөрчил шүү дээ. Бүр улсын бүх хүмүүсийн нүдэн дээр хийчээд байна

  • U
    Uls turchin2021/06/23

    Yneen l dee, Eryyl mendiin yamaiig emch hvn udirdahaar dan eryyl mendiin asuudal yariad, “uls tur hiihgvi,namiin sanhvvjilted anhaaral gvi, muu ajillaad “ baigaam daa ! Kh kh kh. Kh kh kh

  • О
    огцорвол таарнаа2021/06/22

    5- сарын өмнө болно бүтнэ чадна гэж өндөр албанд томилчихоод халж байдаг тоглоомоо болж үз. Хүнээр тоглохоо боль.Боловсон хүчнээрээ тоглодог увайгүй үйлдлээрээ ухаан дутуугаа 5-хан сардаа танигдлаа.Өөрийнхөө хүсэлтээр Огцороо

  • С
    Сүр үнэн шүү2021/06/22

    Эрүүл мэндийн салбарыг сайн ч муу ч бай эмч хүн байвал зохиноо. Яагаад гэвэл улс төрч Сарангэрэлийг тавьж үзсээн.Яалаа даа эрүүл мэндийн салбарыг мөнгө олох МАН-ын, сонгуулийн санхүүжилт босгох хэрэгсэл болгосон нь гашуун үнэн . Үүнийгээ Т.Мөнхсайханаар хийлгэсэн. барим дэлгэвэл олон юм бий.Залуу эмч нарыг хүн эмчлэх гэхээс улс төр дагаж хүн ардынхаа эрүүл мэндэд зарцуулах мөнгөнөө хайр хайргүй цавчих муу аргад сургах аюултай.Бас мэргэжилдээ үнэн ч чадварлаг эмчийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж , мэргэжидээ тааруухан,дадлага туршлага муухан эмч нарыг ашиглаж албан тушаал амлаж хөрөнгө мөнгө зувчуулах нүх гаргуулах г.м муу бүхэнд Сарангэрэл дагуулсан эрүүл мэндийн салбарыг самарчихаад байгаа шүү. Ашгүй нэг их удалгүй зайллаа..Одоо Хүүк,Сараа 2 мөнхсайхан сав л хийвэл МАН-д хандивласан мөнгөө авна гэх шантаажид байгаа

  • С
    сонгогч2021/06/22

    ямар ч байсан одоогийн ерөнхий сайд, шадар сайд нар цаашаа үргэлжлэн ажиллавал монгол элгээрээ хэвтэж хэдэн цөөхөн монголчууд коронагаар хиараад дуусах юм шиг байна шүү

  • З
    Зочин2021/06/22

    МАНАН толгойгоо өндийлгэх гээд л ядаж байна даа. Мие Энхболд, Элбэгдорж, Сү Батболд нар Монгол улсыг ядууруулах, өөрсдөө баяжих бодлого хэрэгжүүлж байгаа.

    • З
      Зочин2021/06/24

      Эргүү малнууд даа. Хэн нь хөгжүүлээд хэн нь олсон мөнгийг нь үрээд цацаад зээлээр аргацааж яваа гэдгийг харахгүй сохор байна гэхээр төсвийн мөнгө сааж иддэг лалруудыг нэг бололтой.

  • О
    од2021/06/22

    энхтүвшин сарангэрэл туршлага хуримтлуулж чадсан хүмүүс. коронотой тэмцэж ард түмнээ бага хохиролтойгоор давж чадна.гашуун л байх . эм болох учир

  • М
    Мөнхбат2021/06/22

    Энхтүвшин сарангэрэл 2 нь коронатай тэмцэх нь дээрдээ. Оюунэрдэнийг энэ л авранадаа

  • З
    За2021/06/22

    Энэ засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй. Сүр данзан царайлчихаад дандаа шоудсан нөхөд. Бодитой ажил юу ч хийдэггүй. Попрохоос өөр юм мэддэггүй. 30 хүртлээ сумын жижүүр байсан хүнийг ЕС болгодог манайхаас өөр орон байдаг ч юмуу үгүй ч юмуу

  • З
    Зочин2021/06/22

    Эрүүл мэндийн салбарыг улс төрч хүнд хариуцуулсан нь дээр шүү. Мэргэжлийн гэж хөөрөгдсөн малнууд нь юу ч хийж чадахгүй байна. Мөнхсайхан бол мөнгө гэж харахаас ковидтой тэмцэхгүй, Цогтбаатар нь ажлын ажлдаа гаргасан, одоо шүүх дээр асуудал нь яваа тийм л хүмүүс.