Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийг ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР бус, шууд намын ДАРГААР томилох боломжтой

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 17 сек
140
legacy:Zasag Oyun-Erdene/Oyun-Erdene-1.jpg

Сонгуулийн өмнө бужигнамаар аядаж байсан Ардын намынхан Их хурлаа “хайрцаглаж” хийх гээд бүтэлгүйтэж, бантсандаа Бага хурлаа баасан гарагт хийхээр тогтов. Уг нь сонгуулийн өмнө У.Хүрэлсүхийн унах, босохоос үл хамаарч нам доторх эрх мэдлийн хуваарилалтыг дахин хийх. Өнгөрсөн хугацаанд эрх мэдлээ “хураалгасан” нөхөд болон У.Хүрэлсүхэд итгэл өгсөн ч “хаалганы” гадна үлдсэн гомдогсдын арми удтал хүлээсэн “өсөө” тайлахаар "араа шүдээ" хурцлан суусан юм.

Гэвч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараагаар МАН доторх нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөв. Юу, юугүй галав юүлэх гэж буй мэтээр хорвоог туулж явсан нөхөд "усанд хаясан чулуу" шиг алга болов. Тэдний бодлыг намын даргынх нь аархуу ялалт, удирдлагын багийнх нь цул байдал “айлгав” бололтой. Нөгөө талдаа одоогийн удирдлагууд намын удирдах шатны бүтцэд өөрчлөлт оруулахаас ихэд дургүйцэв.

Уг нь У.Хүрэлсүх тангараг өргөж намын явдалд илээр оролцохгүй болохоосоо өмнө Их Хурлаа зохион байгуулаад 80-аад оны төлөөлөл Л.Оюун-Эрдэнэд суудлаа ёслол төгөлдөр шилжүүлэх “Барбарис" төлөвлөгөө дөнгөж сонгуулийн дараа боловсруулсан. Төлөвлөгөө ёсоор бол Их Хурлын гишүүдийн нэрсийг шинээр бүрдүүлэхгүйгээр У.Хүрэлсүхийг даргаар томилж байсан “этгээд”-үүдийн гараар Л.Оюун-Эрдэнийг шинэ суудалд нь залахаар тооцлов. Намын гишүүд үүнийг нь эсэргүүцэж, эрх мэдэлд хүрэхээр дүрмээ хүртэл зөрчих гэж байна гэх шүүмжлэлийг ил далдаар өнгөрсөн өдрүүдэд илгээсэн тул Их Хурал хийх төлөвлөгөөгөө Бага хурал болгон өөрчлөв бололтой.

Харин зарим хэвлэлээр энэ сарын 25-нд болох Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилно гэх мэдээлэл яваад эхэлжээ. Тэгвэл нөхцөл байдал тийм ч сайн үр дүнд хүрэхгүйг мэдэрсэн У.Хүрэлсүхийн дэмжлэгтэй, Л.Оюун-Эрдэнэ талынхан Их Хурал хийж цаг алдахын оронд Бага хурлаа хийж тамгаа шилжүүлж авахаар төлөвлөсөн байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, нөгөөдөр Л.Оюун-Эрдэнийг үүрэг гүйцэтгэгч биш, жинхэнэ даргаар томилох үйл явц өрнөж мэдэх юм. 2017 онд баталсан намын дүрмээр намын Их хурлын чөлөөт цагт намын даргын орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгож болно.

Л.Оюун-Эрдэнэ намын даргын тамга тэмдгийг аль болох цаг алдалгүй шилжүүлж авах нь ашигтай. Аль хэр хугацаа хожно, тэр хэрээр намын даргын төлөөх улс төр бага "гүйнэ". Дүрмээрээ намын даргын орон гарахад Ерөнхий нарын бичгийн дарга үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, дараагийн Их Хурлыг товлон хуралдуулж шинэ даргыг томилуулах ёстой. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ дүрмээрээ үүрэг гүйцэтгэгч байх эрх нь Д.Амарбаясгаланд байхад өөрийгөө үүрэг гүйцэтгэгчээр томилуулах нь жинхэнэ улайрсан хувилбар болох талтай. Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ муйхарлаж дүрмээ зөрчин байж өөрийгөө үүрэг гүйцэтгэгч болговол ирээдүйн улс төр нь хэр тогтвортой үргэлжлэх нь асуудалтай болж эхэлнэ. Наснаасаа ч, үеийнхнээсээ дэндүү хол "үсэрч" улс төр хийж яваа Л.Оюун-Эрдэнэ энэ мэтийн жижиг алдаа гаргахгүй л болов уу.

Түүний хувьд нэгд, дүрмээрээ Бага хурлаас өөрийгөө даргаар томилуулах боломжтой. Хоёрд, яг одоогийн Бага хурлын гишүүдийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар тултал нь "базаж" байгаа. Бага хурлын яг одоогийн 369 гишүүнээс энэ хоёр хүний бодлогыг сөрж зогсох чадалтай нэг ч хүн сарнайтай байранд гарахгүй. Мөн "Үхсэн буурийн толгойноос амьд ат айна" гэгчээр У.Хүрэлсүх хэдийгээр "явж" байгаа ч Ардын нам доторх нөлөө нь өнөөдрийн байдлаар үнэ цэнэтэй хэвээр байгаа. Хэрвээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ "хувьсгалын тохироог" л ашиглаж чадахгүй бол намар болох Их Хурлаас даргын суудлаа жинхлүүлнэ горьдвол ёстой санасны гарз болж мэднэ. Магадгүй үүнээс ч илүү эрсдэл гэж байхгүй. Ковидын нөхцөл байдал, эдийн засгийн тогтворгүй байдал гэх мэт түүнийг ороож мэдэх олон маапаантай асуудлууд шил даран хүлээж байгаа шүү дээ. Тиймээс том улс төрд яваа хүмүүс иймэрхүү хүүхдийн гэмээр зүйл дээр алдахгүй л болов уу.

Ямартаа ч энэ баасан гарагт Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулах уу, шууд намын даргаар томилуулах уу гэдгийг хамтдаа харах л үлдлээ. Гэхдээ улс төр гэдэг яг таг тааж мэддэг зүйл биш. Тооцоолж хүлээснээс тас зөрөх ч тохиолдол гардаг туйлын барин тавин бус салбар шүү дээ. Л.Оюун-Эрдэнийг унтаад босоод ирэхэд бүх юм орвонгоороо эргэчихсэн байхыг ч байг гэх газаргүй. Ялангуяа Монголд.

Г.Лхагвадорж

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хонгилынхон5 жил өмнө

    МАН ын гэмт хэрэгтнүүд Сү, Миеэ мэт нар хуйвалдаан хийж байна. Намын даргын ажлаа авч ХҮҮК ийн лучийгаад байсан оркуудыг цэвэрлэх хэрэгтэй

  • Х
    Хүү5 жил өмнө

    Хүрэлсүх ОюунЭрдэнэ 2 ч ковидчин гээд түүхээд үлдэнэ ээ. Манай улсын ойрын 300 жилд ийм их хүн үхүүлсэн түүх бхгүй

  • X
    xaaxaaxaaa5 жил өмнө

    xaaaxaaxa

  • Х
    Хуц5 жил өмнө

    Хуцаарай муу гэмт хэрэгтнүүд. Хэнд ч хэрэггүй муу хулгайчууууд

  • Z
    zochin5 жил өмнө

    uu n darga bolgoj devschuulech be??? naana chin bid suirch bna !!!, ooroo sain duraaraa ogchor Ouunyerdene!!!, icheechee ESaid

  • З
    зочин5 жил өмнө

    Хэлгий даадаа монголын элгээр нь өвчнөөр самарсан хулгайч

  • М
    Монгол.5 жил өмнө

    Хажуугийн хатгаасаар сэвж далжигнадаг МАН, түүний гишүүд арай биш байх аа. Оюун шуударга болсон дээр биз дээ. Дүрэм тийм юм. Энэ аюулт тахлын үед хуралдах биш ажиллах үлдлээ.

  • Т
    танил технологи байна5 жил өмнө

    нийгмийн хар масс болон хүхэд залуусыг хөөсрүүлэх Оюкийн тролиуд бичиж байнаа

  • H
    hurelsuk5 жил өмнө

    Дуртай бол томилоо томил

  • Д
    дорж5 жил өмнө

    оюун эрдэнэ дээ бүх эрх мэдэл төвлөрүүлж итгэл өгснөөр алдах юм байхгүй . хуучин бурхинуудын нөлөө их байвал ажил урагшлахгүй . шудрага ёс ч тогтохгүй шүү .

  • З
    зочин5 жил өмнө

    цар тахлын үед шууд даргаа сонгоод явах хэрэгтэй

  • Z
    Zochin5 жил өмнө

    Шууд даргаа тавиад явсан дээр дээ тэгэхгуй бол бас нэг уурэг гуйцэтгэгч нэртэй хуний хажуугаар хуучин бурхинууд юм юм хийнэ шуу дээ

  • З
    зочин5 жил өмнө

    залуучуудыг итгэж өгч зүтгүүлэх нь зөвөө , Харин тэд ахмад үеийн үгийг сонсож авах гээхийн ухаанаар хандах нь зүйтэй. Намын дарга бөгөөд ерөнхий сайд хүн үг хэлээ маш сайн цэгцлэх хэрэгтэй цөөн үгээр оновчтой ярьж. өөрийхөө дотоод хүнийг сайн сонсож . 7 хэмжиж 1 огтлох ардын сайхан үгийг санаж ажиллах хэрэгтэй

  • З
    ЗОЧИН5 жил өмнө

    Хүрэлсүхийн үнэмлэхүй ялалт ч гэж юу байхавдээ. Баахан луйвар худал хуурмагаар дүүрсэн юм болсон шүүдээ.