С.Энхболд: PCR шинжилгээнд өдөрт 500 сая төгрөгийг зарцуулж байна

Улс төр
Б.АмарбаясгаланУнших: 1 мин
40
legacy:Vaktsin/tyhdkl;.jpg

УИХ-ын чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "PCR шинжилгээг өмнө маш олон газар үнэ төлбөргүй авдаг байсан. Одоо төлбөртэй, цөөхөн газар авдаг болсон байна. Өдөртөө зуу зуугаараа дугаарладаг болсон байна. Үүний хүртээмжийг нэмэгдүүлж болох уу" гэж асуулаа.

Асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа. Тэрбээр, "Одоогоор Засгийн газраас PCR шинжилгээг нэг ч удаа төлбөртэй аваагүй байгаа. Хувийн хэвшлийн байгууллагууд төлбөртэй авч байгаа. Үүн дээр өдөрт маш их зардал гардаг. Үүнийг Засгийн газар хариуцаж байгаа. Өдөрт дунджаар 10,000 хүний шинжилгээ хийж байна. Өдөрт гарч байгаа дундаж зардал хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ нийлээд 500 сая төгрөг өдөр бүр гарч байгаа. Өдөрт 500 сая төгрөгөөр бид шинжилгээ, тандалт, илрүүлгийг хийж байна" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Я
    яг үнэн5 жил өмнө

    Мөнхсайхан сайдаар ажилсан хагас жилийн дотор 20-30 жил зүтгэсэн чадварлаг эмч нарыг зайлуулж, өөртэйгээ адилхан мэдлэггүй дадлагагүй танил тал нутаг найз нөхөд,нутаг нугын гэх хүмүүсээр эмнэлгүүдийг дүүргэж хүчгүйдүүлээ зогсоогүй санхүүг хоосолсон дүүргэж чадварлаг дадлага туршлагатай эмч .яамны ажитнаа халж эмнэлгүүдийн хүчгүйдүүлсээн

  • Х
    хөгийн новш5 жил өмнө

    Мөнхсайхан 1-р эмнэлгийг удирдсан ганхан жилийн дотор хэдэн тэрбумаар нь самарсан .Мөнхсайны үеийн санхүү шалгахад гараад л ирнэ .Үнэнээр шалгав л ш дээ

  • Д
    Дусал5 жил өмнө

    Битгий шаагаад байгаа юм бэ

  • Ү
    ҮНЭН ҮГ ХАТУУ5 жил өмнө

    ОЛОН ИХ НАЯД МӨНГӨ КОВИДИЙН ЭСРЭГ ГЭЖ ЗАРСАН ҮР ДҮН ГАРСАНГҮЙ ГЭЖ ЯРИХ БОЛОО.ӨДӨРТ 500 САЯ ТӨГРӨГ ШИНЖИЛГЭЭНД ЗАРЦУУЛЖ БАЙНАМГЭХ ЮМ,БОЛЬЁ ӨДӨРТ 10 МЯНГА ГАРУЙ ХҮНЭЭС ШМНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА ГЭЛЭЭ, БИД ХЭДНЭЭС ЭХЛЭН ШИНЖИЛГЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ БОДООД ҮЗ ИХ ТОО ГАРЧ БАЙНА ЦААШДААЧ ИЙМ ЗАДГАЙ БАЙВАЛ НЭМЭГДЭЖ ГАРНА.ШҮҮМЖЛЭГЧИД МИНЬ АРД ТҮМЭНДЭЭ ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ ГЭЖ УРИАЛАЛ ДАА