Монголын ресторан зоогийн газрын холбоо хотын удирдлагуудтай уулзалт хийж байна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/203463398_986474955455997_7442735619467079346_n copy.jpg

УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн ААН-үүд өнөөдрөөс "Тэвчээр тасарлаа" хөдөлгөөнийг эхлүүлсэн. Тодруулбал, сонгууль, одон медаль гэж халдвар тараачихаад эцэс сүүлдээ ААН-үүдийг халдвар тараалаа хэмээн үүд хаалгыг нь хааж байгаа нь шударга бус хэмээн эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлж, зарим ААН-үүд заалаар иргэдэд үйлчилж эхлээд байсан юм.

Энэ асуудлаар Монголын ресторан зоогийн газрын холбоо ГҮТББ-ын удирдлагуудтай Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагуудтай хамтарсан уулзалтыг хийж байна.