МАН-ын Бага хурал 08 цагаас хуралдана

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:MAN/MAN.jpeg

Ардын намын Бага хурал өнөөдөр 08 цагаас хуралдах зарыг гишүүддээ тараасан. Зарлал ёсоор Тусгаар тогтнолын ордонд яг одоо хуралдах гэж байна.

Бага хурлаар уг хурлаар МАН-ын дараагийн даргын асуудлыг хэлэлцэхээс гадна Бага хурлын зарим гишүүдийг чөлөөлж, нэмэх асуудлыг хэлэлцэх аж.

Сонирхуулахад, МАН-ынхан Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх даргынхаа оронд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг томилох эсвэл үүрэг гүйцэтгэгчээр томилно гэх хүлээлт улстөрийн хүрээнийхэн дунд байгаа юм. Гэхдээ зарим эх сурвалжууд өнөөдөр хуралдах Бага хурлаас Л.Оюун-Эрдэнийг намын даргаараа шууд томилох тохироо хийгдсэн гэдгийг онцолж байгаа юм.

МАН-ын Бага хуралтай холбоотой мэдэллийг бид цаг алдалгүй эргэж мэдээлэх болно.