ШИНЖИХҮЙ: Малгайдаа хүний дүрс оруулж, цайвар өнгийн дээлээр "гангарсан" Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 3 мин 57 сек
200
legacy:Hurelsuh Erunhiilugch/205383517_509392997173971_7927287599972512106_n.jpg

Цар тахлаас шалтгаалж хуучин шиг ээ, өргөн хүрээнд зохион байгуулагдаагүй ч, Х.Баттулгын “явж”, У.Хүрэлсүхийн “ирэх” мөчийг хүн бүр нүд, чих тавин харлаа. Тэгвэл шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолдоо өмссөн дээл хувцасны талаар “халуун” дээр нь зарим зүйлсийг өгүүлье.

Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал хэмээн төрийн тэргүүнийхээ дээл хувцаст монголчууд эртнээсээ ихээхэн хүндэтгэлтэй хандаж, өмссөн зүүснийг нь шинжиж суудаг ард түмэн.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын шинэ журмын дагуу төрийн ёслолоос шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувцсыг бэлдэж, өнөөдрийн ёслолд оруулцуулсан байх ёстой. Өнөөдөр тэрбээр цайвар ногоон өнгийн эмжээртэй, мөн өнгийн зангидаж бэлтгэсэн шилбэ товчтой, цайвар өнгийн дээл өмсжээ. Харин малгайны хувьд дээлийн эмжээртэйгээ төстэй цайвар ногоон өнгийн бүрх малгай буюу бидний хэлж заншсанаар шляпан малгай тавьж, хээтэй ногоон бүс зүүжээ. Монгол хэв загварыг хадгалсан гэж хэлж болох орчин үеийн загварлаг монгол гутал өмссөн нь ёс уламжлал талаасаа зөв харагдаж байлаа.

Цайвар ногоон товч шилбэтэй, цагаан цайвар дээл өмссөн нь өнгөний бэлгэдлийн хувьд тун давгүй сонголт гэж хэл болох юм. Ер нь эртнээсээ Монголын хаад цайвар өнгийн дээл өмсдөг байсан талаар судлаач Б.Галаарид бидэнд өгүүлсэн юм. Тодруулбал, Тайваны эзэн хааны музейд хадгалагдаж байдаг манай эхний гурван хааны дээл цайвар өнгөтэй байдаг аж. Яваандаа дунд үеийн хаадаас эхлээд хүрэн өнгийн дээлийг өмсөхийг тохиолдлууд элбэг болжээ.

Малгайны хувьд ногоон цайвар малгай өмссөн нь өнгө талаасаа төрийн тэргүүнд өмсөхөд боломжийн харин өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга шиг шляпан тавьсан байгаа нь өмнөх уламжлалаа өөрчилж буй нэг хэв шинж аж.

legacy:Hurelsuh Erunhiilugch/207326535_2846359058957717_8737052686478935957_n.jpeg

Малгайн дээр нэгэн сонирхолтой зүйл “орж” ирсэн нь бүслүүр байлаа. Хар өнгийн уг бүслүүр дээр эртний гэр тэрэгтэй нүүдэл хийж яваа морьтон баатруудын дүрсийг шингээжээ. Харагдах байдал, шинэлэг загвар талаасаа давгүй хэдий ч монголчууд тэргүүн дээрээ залдаг малгай дээрээ ямар нэгэн байдлаар хүний дүрс оруулдаггүй уламжлалтай гэнэ. Чухам яагаад ийм шийдэл гаргаж ирснээ ёслол хүндэтгэлийнхэн тайлбарлаж, учрын гаргах ёстой болов уу. Гутлын хувьд маргаангүй монгол хувилбар, монгол агуулга байлаа.

Өмнөх Ерөнхийлөгч нарын тангараг өргөхдөө өмсөж байсан дээл хувцасны талаар товч өгүүлэхэд өнгө, агуулга, ёс уламжлал талаасаа төрийн тэргүүний хэв шинжийг хадгалж зөвөөр үлгэрлэдэг байсан нь Ц.Элбэгдорж. Н.Багабанди, П.Очирбат нар мөн адил энэ хэв шинжийг харуулдаг байсан ч өнгө, додиг, ур хийц талаасаа бага зэрэг алдах гээд байдаг байжээ. Судлаачид анхны Ерөнхийлөгчийнхөө “нэвтрүүлсэн” додиг буюу дээлийнхээ гадуур хүзүү, цээж хэсгийг далдалж зүүдэг байсан зүйлийг төдийлөн таашаадгүй. Н.Багабанди болон Н.Энхбаяр хоёр дөрвөн талт шовгор оройтой малгай, шар торгон дээлээр гангардаг байв. Төр ёсны уламжлалаа шингээсэн хэдий ч шар өнгө бол төрийн өнгө гэхээсээ илүүтэй шашны өнгө гэж судлаачид тодорхойлдог. Өөрөөр хэлбэл шашин, төрийг хослуулан барьдаг Богд хаан иймэрхүү хэв загварын шар торгон дээл өмсөж байв. Ялангуяа Н.Энхбаярын хувьд бага зэрэг хэтрүүлэгтэй хувцасладаг байв. Товчоор бол хээ хуар, товч, шилбэнээсээ авахуулаад элдэв гоёл чимэглэл нь хэтэрчих гээд байдаг талтай байсныг эргэн сануулъя. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн талаар судлаач Б.Галаарид “Дээлдээ додигийг нь хээ маягаар шингээж, энгэр дээр нь эртний их бэлгэдэл Гал, Нар, Сарыг хатгамалласан нь оновчтой шийдэл байсан” гэж дүгнэжээ.

Сая буусан Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөхдөө хар өнгийн малгай өмсөж, цэнхэр өнгийн дээл өмссөн. Тухайн үед түүниийг Ардчиллыг, Ардчилсан намын, Ардчилсан Ерөнхийлөгчийг бэлэгдэж цэнхэр дээл сонгосон гэж нэг хэсэг шуугиад амжсан. Харин төрийн тэргүүн хар малгай өмсдөггүй хэмээн хар өнгийн бүрх малгайг нь шүүмжлээд өнгөрсөн билээ.

legacy:Hurelsuh Erunhiilugch/Hurelsuh.jpeg

Энэ дашрамд нэг зүйлийг зориуд сануулахад, Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол гэх зэрэг төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцож буй төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хувцас бүрэн бүтэн байх ёстой. Бүрэн бүтэн байна гэдэг нь уранхай цоорхойгүй гэсэн утгаар биш. Хэрвээ дээл өмсөж төрийн ёслолд оролцож байгаа бол дээлийн зах, энгэр тэргүүтний товчыг бүрэн товчилсон байх ёстой юм. Өнөөдрийн тангараг өргөх ёслолын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар дээлийн захаа товчлоогүй задгай байлгаж харагдана лээ. Харин шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээлийн захаа бүрэн товчилж төрийн ёслол хүндэтгэлийн хувцсаа зохих ёсны дагуу өмссөн хардана лээ.

Мөн Х.Баттулга Ерөнхийлөгчөөс хойш энгийн буюу ард дээл өмсөх хандлага дэлгэрч байна. Гэхдээ Монгол төрийн тэргүүний ёслол хүндэтгэлийн хувцас гэж заавал ёстой. Ялангуяа тангараг өргөх, төрийн тамгыг хүлээлгэж өгөх ёслолд уламжлал талаасаа ч, төрт ёсны утга бэлгэдлүүдийг зөв шингээсэн төрийн тэргүүний хувцсыг өмсөх нь туйлын зөв юм аа. УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар энгийн дээл өмсөхөд асуудалгүй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн ёслолын хувцас бол монгол төрийн бэлгэдлийн салшгүй нэгэн хэсэг, яг л төрийн сүлд, далбаа, тамга зэрэгтэй нэгэн адил хүндэтгэл агуулсан, сүр хүчний бэлгэдэл учраас манай Төрийн ёслолынхон цаашид энэ зүйл дээр анхаарах нь зүйтэй.

Г.Лхагвадорж

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Энхтуяа2021/07/01

    Төрийн тэргүүний дээл хувцаслалт сайхан зохимжтой харагдаж байв .Харин сүүлийн жилүүдэд хэт эгэл жирийн энгийн болох гээд эрэгтэй ,эмэгтэйгүй баяр наадам ,ёслол хүндэтгэлийн ажиллагаанд оролцохдоо энгийн даавуу дээл өмсдөг болсон нь хүндэтгэлгүй харагдах болсон .Торго ,дурдан дээлээ өмсөж гоёл чимэглэлээ зүүхээр эрчүүд нь эртний монгол хаад ноёд шиг ,эмэгтэйчүүд нь хатад шиг ихэмсэг сайхан сүр жавхаатай байдаг юм .

  • I
    Irgen2021/06/30

    Ulsaa hyn shig udirdah n huhal

  • А
    Ааа2021/06/28

    Анужингаас асуух байж дэ

  • З
    Зочин2021/06/28

    Халтмаагийн Хүрэлсүх

  • З
    Зочин2021/06/28

    Халтмаагийн Хүрэлсүх

  • Э
    Эх2021/06/28

    Малгай дээрээ баахан хөө хуягтай цэргүүд залчхаад,гарч ирэхэд цочив!

  • B
    bayar2021/06/27

    naadam hiihee zogsoo thahim naadam 3 terbum

  • З
    Зочин2021/06/26

    Шинэ ерөнхийлөгч сайхан биетэй хүн байна. Үндэсний хувцас сайхан зохиж байна. Мөн биеэ зөв авч явж, сайхан үг хэллээ. Хэлсэн үгэндээ эзэн болоорой харин УИХ-ын дарга маань ууртай царайтай байж хүний гийг сольж хэлэх болон төрийн ёслолын дэг журмыг зөрчих алдаа гаргаж байлаа. Ажлаа хариуцлагагүй хийсэн хүнд хариуцлага тооцох боов уу. Өөр нэг зүйл бол шар үстэй залуухан банди үе үе цахилгаан тамхи татаад суух юм. Төр засгаа хүндлэх ёс суртахуун хаачсан байна аа. Эвгүй харагдаж байна лаа .

  • Г
    гэрэл2021/06/26

    цахим наадмаа болиод төсвийн мөнгөө нэг удаа хэмнэвэл яасан юм бэ бүх юмны үнийг төрөөс төлж байгаа дээр олон сая төгрөгийн өрийг төр гаргаж байгаа учир наадмын төсвийн мөнгөө хэмнээд өнжөөвөл яасан юм бэ

  • E
    erka2021/06/26

    erguu malnuudaa deel hubtsas yriad baih um helsen ug yraigna sain oilgood butsaad hariugaa asuuj lablah heregtei dandaa tulga toirson um yrij ybah um suuliin ueiin setguulch zaluuchuud uranhai bish bol ymarch deel omsson yadag um ard tumnee hundetgehgui nobshnuud tord suugaad bna 4 jil ooriinhoo har amiig bodood suugaad bna iim hunshgui golognuudteigee yaj temtseh be gej yritsgaa ternees deel gutal yriad amidral deerdehgui delhiin hamgiin ataarhuu hunii adguud mongold tsugalchhaad baidag umuu bainga nobsh yrij suuh um

  • И
    ИРГЭН2021/06/26

    Ер нь энэ арга хэмжээ тун зохион байгуулалт муутай, эргэж буцсан мунгинасан арай л төрийн ёслол гэхэд дэндүү боллоо. Дээр нь тэр нэг өөрийгөө ОД ГЭЖ БОДЧИХСОН гудамжны дуучинцар тонгол төрийг доромжилж тамхи татаж байх юм. Төрийн ордонд ажлаа хийдэг хүн байхгүй болсон байна. Гутамшиг

  • И
    иргэн2021/06/26

    нэг хэсэг ардчилал гээд хэтэрхий муухай ёс жаяггүй явлаа манай улс шиг төрт ёсондоо ёс заншилтай улс ховор шүү дээ тийм учраас төрийн ёс жаягийг улам л сайжруулах хэрэгтэй байна даа шинэ ерөнхийлөгчид хувцас сайхан зохиж байна.

  • И
    Иргэн2021/06/26

    Ханцуй нь уртадсан байна лээ. Зогсож байхад нь гар нь цухуйхгүй байсан. Хэтэрхий энгийн байлгах гээд сүргүй санагдсан.

  • B
    Bi2021/06/25

    Харагдана лээ

  • I
    irgen2021/06/25

    tamhi tatdag bandi bol MANDEBO gedeg duuchinzar gesen.toriig zygeer l yleej bna gej l harlaa

  • Z
    zochin2021/06/25

    saixan xaragdaj bnalee

  • И
    Иргэн2021/06/25

    Тэр тамхи татдаг амьсгаа гадаад хүн л юм шиг байна, хонохгүй хөөж гарга, төрийн ордоныг хүйтэрдэг гэсэн ял унага яасан тэвчээргүй муу амьсгаа вэ

  • O
    O2021/06/25

    Daruuhan eldev yumgui bh ni toriin hunii huvtsas yum . Ene deel ntr dajgui. Urdnii eronhiilogch nar aimr deer ueiin haanii yum shig yum omsson . Ineedtei.

  • С
    Судлаач2021/06/25

    Дэ эл цайвар гэдэг талаасаа боломжийн байлаа. Ногоон туяатай гэмээр байгаа нь ч болох зүйл. гутал бол болж байна. Харин тэргүүн дээр залах малгай зураг дүрстэй бүслүүртэй, энэ нь аль ч талаасаа билэгдэлд зохицол муутай харагдав. Хүний дүрс, бас мал, тэрэг чарга мэтийн дүрс ерөнхийлөгчийн тэргүүн дээр залрахыг төрийн ёслолын албанд хэн зөвлөсөн юм бол доо. Хүн нь өөрөө монгол хувцас сайхан зохидог болохоор аятайхан байлаа. Уг нь цайвар дээл шаргал туяатай байсан бол эртний хаадын уламжлалд ойртож очих учиртай. Малгай нь энэ өнгө арай хүндэрсэн, элдэв зураг дүрсгүй, зураг байвал байвал голдоо соёмбын дүртэй, эргэн тойрон түмэн наст хээтэй байсан бол илүү их зохицох байв. Ер нь төрийн ёслол, хүндэтгэлийн хувцасны журамтай болох ёстой. Анужин л хэлсэн болохоос биш их зөв асуудал хөндсөн юм.

  • М
    Малгай нь ганц европ2021/06/25

    Жанжин буюу бөхийн малгай их сүрлэг гоё үндэсний хэв шинжтэй үүнийг дизайнер улсаараа хэлэлцэн сайжруулж цаашдаа хэрэглэх хэрэгтэй.Солонгосууд, Киргизүүдийн малгай нь бусдаас ялгардаг.Саяхан халимагуудын хурал дээр жанжин малгайтай хүн их өвөрмөц өөриймсөг санагдсан.