12-15 насны хүүхдүүд эцэг эхтэйгээ хамт очиж, вакцинд хамрагдана

Хоосон
UBn team
Унших: 1 мин
00
legacy:Amarsaihan/вакцин.png

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар өнөөдрөөс эхлэн 12-15 насны хүүхдүүдийг файзер вакцинаар дархлаажуулахаар болсон. Дархлаажуулалтад хамруулахад дараах зүйлсэд анхаарахыг НЭМГ-аас зөвлөлөө.

Тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулна.

Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ "Файзер" вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх юм.

Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудсанд вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх хариу урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээрээс асууж тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой юм.

Вакцины эхний тунд хамрагдсан хүүхдүүд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэнэ.

Сануулахад, Нийслэл хотод 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг аж.

legacy:post/6 сар/6,24/202383982_1668406976686114_4974036288525908854_n.jpg