Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Н.Анхбаяр нарын 9 хүн Элчин сайдад яригдаж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 28 сек
560
legacy:MAN/Ardiina nam.jpg

Ардын намын экс дарга тангараг өргөж намаа орхисны дараа хэн халааг нь авч тамга атгахыг МАН байтугай, Монгол амьсгаа даран хүлээв. Эцэст нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтний “зурсан” зураг биелэлээ олж, Л.Оюун-Эрдэнэ намын даргаар томилогдож үйл явц хэсэг завсарлав.

Одоо л жинхэнэ улс төр өрнөнө. Гэхдээ илүү том улс төрийн чимээ намраас дуулдаж эхлэх бол түүнээс урьтаж “ялзартлаа” дарагдсан Элчин сайдуудын томилгоог МАН урагшлуулахаар санал нэгдсэн бололтой. Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын “шахааны” хүмүүсийг элчингээр явуулахгүй дангаараа томилох гэсэндээ элчингүүдийн томилгоог бүтэн жил гаруй хав дарсан. 2017 онд батлагдсан Дипломат албаны тухай хуулийн дагуу 4 жил улсаа төлөөлсөн нийт 10 гаруй Элчин сайдуудын хугацаа аль хэдийнээ дуусгавар болоод буй.

Ингэж царцаасны цаад учир нь хуучин хүний томилгоог эсэргүүцэхээс гадна шинэ Ерөнхийлөгч, шинэ намын дарга нарынхаа тааллыг дагах гэсэнтэй шууд холбоотой. Одоо нэгэнт бүх зүйл шийдэгдсэн учир Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “толгойлж” өөр хүн, өөр намын оролцоогүйгээр Ардын нам дангаараа Элчин сайдуудын томилгоог намынхаа боловсон хүчний хүрээнд хийнэ. Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулиараа Монгол Улсаас гадаад улс, НҮБ-ын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн бүх асуудал Ерөнхийлөгчөөр эцэслэн шийдэгдэхээр зохицуулагдсан. Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын эрх мэдлийг нэг атганд базаж буй МАН-ынхан энэ удаад Элчин сайдуудаа томилж явуулахад цаг алдаад байх зүйлгүй. Тохирсон нэрсийг ЗГ нь өргөн бариад, УИХ дээр дэмжээд, Ерөнхийлөгч нь ёсчлоод л дуусгана.

Тиймээс Ардын намынхан дунд ойрын өдрүүдэд элчин сайдуудын томилгооны сураг дуулдаж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн асан, сүүлд Шадар сайдаар ажилласан Ө.Энхтүвшинг Франц руу, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвыг ХБНГУ руу, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүү, одоо Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Н.Анхбаярыг Австрали руу явуулахаар тохирсон гэх мэдээлэл байна.

Сонирхуулахад, Д.Тэрбишдагва өмнө нь 2002-2004 онд ХБНГУ-д Элчин сайдаар ажиллаж байсан. Германд боловсрол эзэмшиж, ажиллаж хөдөлмөрлөж байсан нэгэн. Харин ХХААХҮ-ийн сайд асан Ч.Улаан ОХУ-д Элчингээр томилогдохоор яригдаж байгаа гэнэ. Одоо ОХУ-д элчингээр ажиллаж байгаа Д.Даваа нь экс Ерөнхийлөгчийн хүн юм. Тэрбээр, Ерөнхийлөгч Х.Баттулгын Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх байсан. Тиймээс ОХУ зэрэг стратегийн өндөр ач холбогдолтой элчин сайдууддаа ач холбогдолгүй болсон бусдын “хүн”-ийг удаан суулгахгүй нь ойлгомжтой. Хэрвээ Ч.Улаан явдаггүй юм аа гэхэд ОХУ-д суух Элчин сайдын томилгоонд яригдах бүрэн магадлалтай.

Мөн аль улсад Элчин сайдаар суух нь тодорхойгүй ч тохироогоо нам дотроо хийж яваа улстөрчдийн нэрс ч эхнээсээ сонгогдож эхлэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайван болон УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн асан А.Ундраа нар хугацаа нь дууссан элчин сайдуудын оронд томилогдож очихоор “бэлтгэлээ” базааж буй сурагтай.

Эдгээр нэрсийг харахад зарим нөхдүүдийг элчин сайдаар явуулж улс төрөөс үдэн гаргаж өгч буй. Мөн хэл амнаас холдохыг хүссэн залуусын хүслийг биелүүлсэн. Магадгүй бүр дэвшүүлэн зайлуулах байдлаар улс төрөөс “холдуулж” буй ч хүмүүс харагдаж байна.

Г.Лхагвадорж

Хуваалцах:560

СЭТГЭГДЭЛ (56)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн2021/07/07

    Энэ эмээ өвөө нарыг эрлэгт явахаас нь өмнө амарааж үз Хүүк ээ одоо юу л удав гэж юун элчин бэ

  • И
    иргэн2021/07/06

    тэр цогзолмаа бас юу ч вэ дээ

  • M
    mgl2021/07/01

    ulsiig olon ulsad buzarlah ni dee.

  • З
    Зочин2021/06/30

    Тэрбишдагва бол хятадын эрлийз хүн юм ш дээ. Дамрингийн Энхбатыг гадаадаас хулгайлахад оролцсон хужаа даа. Боловсрол гээд байх юмгүй, наймаачин л хужаа.

  • И
    иргэн2021/06/30

    Улаан гэж нэг улаансухайгаар яахнавдээ.

  • З
    зочин2021/06/30

    Сайн дураараа татгалзаач яасан төрийн мөнгө идэж ханадаггүй хөгшчүүл вэ аль эрт тэтгэвэрт гараа биздээ? Тэгвэл иргэд ч насаар ялгуулахаа больж тэтгэвэрт гарсанч ажил хийе!!!!!!

  • И
    Иргэн2021/06/30

    Энэ одоо болио Ман одоо ийм тохироо суудал яриж байхаас өөр ажил байдаггүй юм байх даа өвчин зовлон гараад эдийн засаг хүртэл хэцүүхэн үед намын сэлгээ албан тушаал л ярьж байх юм. Ажил хийж байгаа хүнийг дэмжмээр юм даа. ОХУ сүүлийн үед ажил амжилттаы ахиж байгаа гэж харж байгаа одоо иймэрхүү тохироо ярьж байхаар улс орноо бодмоор юм да

  • З
    Зочин2021/06/30

    Энэ хэдэн хүнээс өөр олигтой дипломатч байдаггүй юм уу. Эд нар яахаараа зүгээр тэтгэвэртээ гарчиж болдоггүй гэж. Одоо ОХУ-д суугаа элчин сайдыг харин ч сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Арай хугацаанаас нь өмнө татаж шившиг болохгүй байлгүй дээ.

  • З
    Зочин2021/06/29

    Oросод суугаа элчин сайд томилогдоод 1,6 сар ажиллахдаа Ерөнхий сайдын айлчлал , Гадаад Харилцааны сайдын айлчлалыг 2 удаа, Батлан Хамгаалахын Сайд, ОБЕГ ын даргын айлчлалын тус бүр нийт 5 том айлчлал зохион байгуулсан.Тэгээд короногийн энэ хэцүү цаг үед . Ийм өөр ямар ч газар байхгүй. Энэ бол Гадаад харилцааны маш том үзүүлэлт. Яагаад ийм хүмүүсээ намын шахаагаар солих гээд байдын бэ

  • М
    Мажик2021/06/29

    Төр хүнээ мэдээд явуулна л томилно л биз. АН-ын үед дипломат бодлого алдагдаж сургууль төгсөөгүй хүмүүс хүртэл ГХЯ-нд шургалж, гадаад руу танил талаа ихэнхийг нь явуулж байлаа.

  • И
    Иргэн2021/06/29

    Зайлшгүй мэргэжлийн хүн хаших ёстой алба бол дипломат алба. Энэ хэдэн төгцгүүд дур хүслээ хязгаарлавал таарна.

  • Г
    Германаас2021/06/29

    Тэрбишдагва бол мундаг хүн шүү. одоогийн ХБНГУ элчин сайдын яамны газрыг хөөцөлдөж, барилгын бариулсан. Ясны ажилсаг, эх оронч хүн. Герман хүмүүстэй олон жил ажилласан тэдний характерыг сайн мэддэг.

  • Ц
    Цэцэг2021/06/29

    Тэтгэвэртээ гараач ээ мэргэжлийн дипломатууд энэ шагналын улс төрийн томилгооны шахалтанд өртөж гадаадад томилолт авч чадалгүй шахагдсаар бараг л тэтгэвэртээ суух болцгоочих юм тэдний боловсролгүй муу үйлдэл болгоны нэрийг ГхЯ-ны дипломатууд үүрч тэд гадаадад Монголын нэрийг шившиглэж явдаг.Хүрэлсүх ээ хорвоогийн хоног тоотой наад Монголыг насаараа мөлжсөн этгээдүүдээс тэтгэвэрт нь гарга.Нямдорж тэдний гэр бүл үр хүүхдэд чи болон танай нам өртэй базуулчих гэмтэй байж болно Монгол улс өргүй шүү түүх шүүх л болно

  • Z
    zochin2021/06/29

    Уурхайн баялаг - 30 гэр бүл гэдэг шиг Монголын дипломат алба үеэ өнгөрөөсөн, шахах шүүсгүй болсон АН-н хөгшчүүлийн амралтын газар болоо юу даа?

    • Z
      zochin2021/06/29

      Ардын намын хөгшчүүл Эдгээр нэрсийг харахад зарим нөхдүүдийг элчин сайдаар явуулж улс төрөөс үдэн гаргаж өгч буй. Мөн хэл амнаас холдохыг хүссэн залуусын хүслийг биелүүлсэн. Магадгүй бүр дэвшүүлэн зайлуулах байдлаар улс төрөөс “холдуулж” буй ч хүмүүс харагдаж байна. Энэ ч үнэн шүү

  • E
    ebi2021/06/29

    tsagtaa MAN-s URVAJ SHARVAJ manang DEMJIJ YAVSAN LALARUUD BAINADOO

  • C
    c42021/06/29

    mengetiin xuu elchin bj chadaxu neeree doromjilj xanaaguil bnada

  • Н
    Новшнууд2021/06/28

    За больж үзээрэй, зайлцгаа

  • Б
    Бяртай юм байна аа2021/06/28

    Төрийн 3 өндөрлөгийг бол базна гэж байна шүү дээ. Эртхэн явах улс орон оо сануулаад л. Бяртай шүү

  • З
    Зочин2021/06/28

    Ккк… Ахмад дипломатууд салбараа хамгаалж дуугүй суухгүй байгүй дээ. Үзэл санаагаа илэрхийлэх эрхээ бүрэн илэрхийлээсэй. Наад зах эь суугаа орны гадаад хэлтэй байх хэрэгтэй биз дээ?

  • И
    иргэн2021/06/28

    Смэлийн хүүхэд л илүү юм шиг санагдах юм, бусад нь ч яахав шагналаа аваад л амралтандаа яваг

  • З
    Зочин2021/06/28

    Энэ Анхбаяр одоо болимоор юм. Монгол улс Исмэл тайжийн гэр бүлд ямар өртэй юм бэ? Хаяагаар эргэлддэг гөлөг шиг байсгээд л шиншлээд ороод ирэх юм.

  • Z
    zochin2021/06/28

    Эдгээр нөхөд тэтгэврээ аваад зайлах болсон баймаар юм. Ичиж үхдэггүй юм байх даа.

  • T
    Tungaa2021/06/28

    Dandaa ulsiin mungu hussan ard tumnii nuur harj chadahgui nohduud bn sh dee Bid ed nariin tuluu sanalaa ugluu gej uu

  • T
    Tungaa2021/06/28

    Tsogzalimaa Oyunhorool yagaad tetgevertee garch chadadgui yum be icheech

  • N
    naiz2021/06/28

    terbishdagva bolovsroltoi sain xyn german yavax ni zov

  • Г
    Гэрэл2021/06/28

    арай үгүй байлгүй дээ. Ийм юм бичиж хүмүүсийн бухамдлыг бүү дэвэргээч.Үеээ өнгөрөөсөн хулхууд амарч хэвтвэл таарна

  • P
    PUREB2021/06/28

    STOGZOLMAA ALICH ULSAD TOLGOI OBDOHGUI HIINE DE MONGOLOO GESEN SETGELTEI DAICHIN BUSGUI DE.

  • B
    b2021/06/28

    Ene uwugchuud odoo zailj boldoggui yum bhda neg yum tetgewerteee suusan yum bh gj bodson alban tushaal garahaar garaad ireh yum turiin ajiliin uruund uhetsgeehewde

  • И
    Иргэн2021/06/28

    Улаан 70 хол гараа биз дээ

  • З
    Зочин2021/06/28

    Очиж очиж боловсрол ч байхгүй, хятадын эрлийз Д.Тэрбишдагваар Монгол яах гэсэн юм бэ. Түүнийг хяиад дэн буудалд хоол зөөгчөөр ажиллуул....

  • B
    BAATAR2021/06/28

    хулгайч луйварчдын арвин нөөцтэй мафи шүү

  • З
    Зочин2021/06/28

    Улсын хөрөнгө завшсан , улсын үнэт эдлэл, ан амьтан гадаадад зарсан ,амьдрах ямар ч идэвхгүй хувь амбицийн төлөө амьдарч байгаа хүмүүсээ л гадаадад элчингээр томилох нь шив дээ ... Арай шүү .... Ийм чадваргүй нөхдүүдийг явуулахад яаж улс эх орон минь хөгжих юм бэ

  • З
    зөв2021/06/28

    олон жилийн намын ажлыг нэр төртэй хийсэн төрийн хүмүүс өөр газарт очоод чих халууцуулахгүй л байж таараа явуулах нь зөв

  • Н
    Нөгөө боловсон хүчний арвин нөөц нь эд нар гэнэ ээ2021/06/28

    Ягаан Гажид юу гэж хэлж Мэндээ эмчийг даапаалдг билээ? Чиний нөгөө эр хүний 13 мэхний чинь 1 нь энэ үү? хэ хэ хэ гэдэг шиг МАН-ыг магтан дуулаап байдаг сонгогчид оо, Та нарын нөгөө улс төрийн тулхтай хүчин, боловсон хүчний арвин нөөцтэй гэсэн чинь хаана байна? Эрүү өвдөг нь нийлээд их гарын авлигачдаас өөр томилох хүн олдох байна уу? хэ хэ хэ

  • Z
    Zochin2021/06/28

    Hel ustai zaluuchuudaa yvuulaachee.Ene olon avgai nar yu hiihiin,delguur heseed tarna daa

  • Н
    Нэр2021/06/28

    Өмнөөс нь ичиж үхмээр юмбэ,элчин хийчих мэргэжлийн залуус олдоггүй юмуу хаашаа юмбэ улиг домог болцон юмнуудаа л явуулаад бх юм болиочэээ

  • И
    Иргэн2021/06/28

    Болиочээ Монголын төр, Монголын татвар төлөгчид бид эдгээр хүмүүст насаараа өртэй юм уу хаашаа юм. Наад хүмүүсээ Монголын төрөөс зайлуулж холдуулаачээ, эсвэл үтэр түргэн дэлхийгээс зайлаач гэмээр бна.

  • З
    Зочин2021/06/28

    Болж үз. Дипломат алба чинь хулгай нарын болон тэтгэврийн хөгшдын амралтын газар болчихсон юм биш биз дээ.... Арай арай...

  • З
    зочин2021/06/28

    монгол улсын гадаад бодлого зөвхөн нэг намын улс төрчдөөс ялангуяа сайн муу хамаагүй нам дагаж явсан хүмүүст оногдож бна тиймээс намын боловсон хүчний чадавхыг сайжруулах хэрэгтэй

  • E
    eee2021/06/28

    Энэ хүмүүсээс салаачээ.30 жил Монголын төрд ажиллаа.Бусад хүмүүст боломж олгоочээ.

  • И
    иргэн2021/06/28

    оюунхоролоос салсан дээрээ салмаар юм ийм балай юмнуудаас болж нэр хүнд чинь унаад байгаа биздээ ардын намынхаан

  • Z
    Zochin2021/06/28

    Арай ингэж тэнэгтэхгүй байлгүй дээ.Одоо эд нарыгаа амраагаач ээ.

  • И
    Иргэн2021/06/28

    Ер нь бол хөгшчүүл дэмий тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй, үнэхээр элчин сайдын албан тушаал бол одон медаль биш шагнал биш, амралтын газар бүр биш. Мэргэшсэн залуу дипломатуудыг л томилох хэрэгтэй, Бид залуу үеийнхээ хүсэл мэдлэг, тэмүүлэлийг хэдэн хөгшчүүлээр сольж унтрааж болохгүй шүү!!!

  • A
    ankhbayar2021/06/28

    ankhbayar aaviinhaa buyand zondoo tord ajillaa odoo ajillaa ogoo hoo. cham shig bolovsrolgui hun tord hereggui. togsson nertei sursan umgui ulsiin mongoor surch bolson. elchin bol arai oor hun heregtei bhoo.

  • U
    Ulaan2021/06/28

    Ulaan ,Enxtybshin,Oyunxorol tergyytei emee -oboo nar tetgebertei suugaach ee

  • З
    зочин2021/06/28

    эмээ өвөө нар тэтгэвэрт гардаггүй ээ, арай юу эд

  • М
    Монгол.2021/06/28

    Зөв байна. Женкогийн хүмүүс олигтой ажиллахгүй, одоо тэднийг чөлөөлөх хэрэгтэй. Улстөрийн туршлагатай хүмүүс чухал.

  • З
    зочин2021/06/28

    Арай ийм хачин тэнэг үйлдэл хийхгүй байлгүй дээ

  • З
    Зочин2021/06/28

    Энэ хүмүүс одоо больмоор юмаа, гавьяа байгуулах биш гай таригчид болсон

  • З
    зочин2021/06/28

    эд нараас өөр хүнгүй юм шиг эзэнгүй төрийн эмгэнэл,ичиж амьдраасай хүүрүүд

  • М
    монгол2021/06/28

    тэтгэвэртээ гараач хулгайчуудаа амраач ач гучаа хараач хэд наслах гээд байгаа төгцөгүүд вэ наад ажлыг чинь хийх залуучууд зөндөө байна яасан ханаж цаддагүй юм бэ Улаан тэр Хятад руугаа бүрмөсөн зайлаач

  • И
    Иргэн2021/06/28

    Оюунхорол шоронд л явах ёстой хүн дэн,

  • Ү
    Үнэн2021/06/28

    Зайгаа тавьж өгдөггүй ёстой лаларын шуналтай өвгөдүүд юм аа!!!

  • Г
    Галаа2021/06/28

    МАН мэрэгжлийн диполмот залуу үеийг томилж элчин сайдад томилж гадаад харилцаанд шинэ дэвшил гаргаасаа билээ түнээс биш өмнө нь сайд дарга хийж байсан тэтгвэрийн хөгшчүүлийг шагналын журмаар томилж гадаад харилцааг зогсонг байдалд оруулж болохгүйг анхаарч томилгоо хийвэл улс орорн нэн тустай билээ

  • O
    ochir2021/06/28

    shaah ymaa nere haha, ene hed elchinger yu gj yvhavdee