МАХН-аас Э.Батшугар, Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нарын найман хүн МАН-ын Удирдах зөвлөлд оржээ

Улс төр
UBn team
Унших: 1 мин
30
legacy:post/6 сар/6,24/208471813_197457818958200_2661000167493104198_n.jpg

МАХН албан ёсоор татан буугдаж, МАН-тай нэгдсэн. Улмаар өнгөрсөн бямба гаригт МАН-ын Бага хурал хуралдаж, Бага хурлын болоод Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ МАХН-аас Э.Батшугар нарын найман хүнийг Удирдах зөвлөлдөө оруулсан байна.

Тодруулбал,

1. Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан Э.Батшугар /МАХН-ын дарга асан Н.Энхбаярын хүү/

2. Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга

3. Нийслэлийн МАХН-ын дарга асан Э.Эрдэнэжамъяан

4. МАХН-ын Хэрэг эрхлэх газрын дарга асан Н.Уламбаяр

5. МАХН-ын Сонгуулийн ерөнхий менежер асан, эдийн засгийн доктор Д.Дуламсүрэн

6. Баянзүрх дүүргийн МАХН-ын төлөөлж байсан Г.Золзаяа

7. "Медиа Холдинг компанийн захирал, хуульч П.Баттөр /Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад Тамгын газрын хуулийн референтээр ажиллаж байсан/

8. Татварын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан А.Энхболд нар багтжээ.