УИХ-ын чуулган 16:00 цагаас хуралдана

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/чимэг/58d8f9f4-762f-4184-bd66-36957e8c30fe.jpeg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 16:00 цагаас цахим хэлбэрээр хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нарын 3 гишүүн 2020.09.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.06.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Засгийн газар 2021.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.