Засаг тогтвортой байхын тулд Үндсэн хуульд дахин гар хүрч, “ДАВХАР ДЭЭЛ”-ийг сэргээх гэж байна

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 4 мин 16 сек
230
legacy:449933.jpg

Өнгөрөгч 25-ны өдөр МАН-ынхан Бага хурлаа хийж тус намын даргаар Л.Оюун-Эрдэнэ 100 хувийн саналаар өрсөлдөгчгүй сонгогдсон. Түүний Засгийн газар цаашид тогтвортой ажиллахын тулд зарим сайдаасаа салах ёстой гэж олон нийт ч, төрийн түшээд ч шүүмжлэх болсон. Энэ шахалтаар гурван сайдаа сольж, хоёр яам шинээр байгуулах замаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулах тохироо хийгдэж байна гэж саарал ордны тамхины цэг дээр шивэр авир хийх болжээ.

Тэгвэл хоёр, гурван сайд төдийхнөөр биш нэлээд даацтай өөрчлөлт хийж 2024 хүртэл Засгийн газраа тогтвортой ажиллуулахаар болсон тухай эх сурвалж мэдээлж эхэллээ.

Тодруулбал, МАН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа гэв. Өнгөрөгч парламент 2019 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3.3-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно гэж заасан байдаг.

Тэгвэл үнэмлэхүй ялалт байгуулсан МАН журмын тухай хуулиа өөрчилж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дахин хэлэлцэхээр болжээ. Үүний шалтгааныг парламентын засаглалыг гүнзгийрүүлэх, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг улам баталгаажуулахтай холбон тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр санасан бүх өөрчлөлтөө хийж чадаагүй, дутуудсан зүйл их бий гэж тэд үзэж байна. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөө, хориглолт зэргээс шалтгаалж шийдэж чадаагүй асуудлуудаа тэд энэ намрын чуулганаар дахин хэлэлцэх бололтой. Үндсэн хуулийг дахин өөрчлөх тухайгаа МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөөс л олон нийтэд дэлгэж эхэлсэн. Н.Энхбаяр нэгдсэн даруйдаа “Нэгдлийг гол утга учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт, чадвал дахиад шинээр бичнэ” гэх зэрэг мэдэгдлийг хийж эхэлсэн юм. Тэгвэл МАН-ынхан дараах гурван зүйлд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа гэж эх сурвалж мэдээлж байна.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 99 БОЛГОЖ НЭМНЭ

Өнгөрөгч парламентын үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж эрх баригчид ч, эрдэмтэн судлаачид ч их ярьсан. Олон улсын туршлагаас харвал манайх шиг 3.3 орчим сая хүн амтай улсын парламент 130-150 гишүүнтэй байдаг аж.

Тэртээ 1992 онд үндсэн хуулийг баталснаас хойш хүн амын тоо 35 орчим хувиар өссөн. Харин түүнийг дагаж төлөөллийн тоо нэмэгдээгүй учраас олон улсын жишигт ойртуулж эрх мэдлийг илүү хүртээмжтэй болгохын тулд энэ өөрчлөлтийг хийх шаардлагатай гэдэгт санал нэгдэж байгаа бололтой.

76 ЖИЖИГ МАНДАТ, 24 ЖАГСААЛТ

Манай Улс 1992 оноос хойш найман удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулаад байна. Гэвч сонгууль болгон өөр тогтолцоогоор, тухайн үеийн эрх баригчдын ашигтай гэж тооцсон хувилбараар явагдаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Сонгуулийн тогтолцоог хувь тэнцүүлсэн буюу пропорционал болгох нь улс төрийн намуудын төлөвшилд маш чухал, мөн гурав дахь хүчин буюу жижиг намуудад ч хэрэгтэй гэж үздэг. Хувь тэнцүүлсэн тогтолцоог төлөвшүүлэхийн тулд улс төрийн намуудын хууль, тогтоомж маш боловсронгуй болсон байх ёстой.

Улс төрийн намуудын хууль тогтоомж нь боловсронгуй биш, нам нийгмийн институт биш бүлэглэлийн гарт байгаа цагт харин энэ жагсаалт нь олон нийтийн хүсэл эрмэлзэлд биш эрх ашиг, бүлэглэлийн тохироогоор гардаг гэдгийг өнгөрөгч 2012 оны сонгууль тод харуулсан. 2016 онд жагсаалтыг Үндсэн хууль зөрчиж иргэд элч төлөөлөгчөө шууд сонгох зарчимтай харшилж байна гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн.

Тэгвэл уг хувь тэнцүүлсэн элементийг дахин оруулахын төлөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй гэж эрх баригчид үзэж байна. Нөгөө талдаа энэ УИХ-д гурваас дээш сонгогдсон гишүүд маш их байгаа. Ах нар тойрогтоо унах аюултай учраас пропорционал жагсаалтыг сэргээх ёстой гэдэг дээр дуу нэгтэй лобби хийх болсон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 99 гишүүний 76-г жижиг мажоритар тойргоос, үлдсэн 24-ийг жагсаалтаар сонгох хувилбарыг ирэх намрын чуулганаар зүтгүүлж батлуулахаар болж байгаа гэв.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮХ САЙДЫГ УИХ-ААС ТОМИЛНО

Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газарт УИХ-ын дөрвөн гишүүн л байх боломжтой. Хэдэн арван жил гүйцэтгэх засаглалын ажилд хутгалдаж, давхар дээл нөмөрдөг, томилгоо хийдэг байсан УИХ-ын гишүүдэд энэ нь маш халтай заалт болсныг хүлээн зөвшөөрөх болжээ. "Давхар дээл"-ийг хязгаарлах болсон гол шалтгаан нь гүйцэтгэх засаглал парламентынхаа дээр гараад суучихдаг, мөн парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд дан дээлтэй гишүүд хэт цөөдөж хуулийн чанар мууддаг, эсрэгээрээ Засгийн газар парламентын ажлыг гүйцэтгэх засаглалын ажилд хамт хийснээр засаглалын зааг арилж, төлөөллийн ардчилал алдагддаг гэж үзсэнтэй холбоотой.

Тэгвэл нэгэнт УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох учраас Засгийн газар ойролцоогоор 20 сайдтай байлаа гэхэд цаана нь 70 орчим гишүүн үлдэнэ. Хууль тогтоох үйл ажиллагаа цалгардахгүй, Засгийн газар парламентынхаа дээр гарч суухгүй гэж тооцож байгаа бололтой.

Одоогийн Засгийн газарт гаднаас томилогдсон сайд нар улс төрийн бодлогын хувьд ч, салбартаа хүлээн зөвшөөрөгдөх зангарагийн хувьд ч илт жулдаж байна. Сайд гэдэг бол эцэстээ улс төрийн албан тушаал. Тиймээс сайдын албан тушаалд улс төрийн туршлагатай хүнийг л томилох ёстой гэж ихэнх гишүүд үзэж байгаа ажээ.

Эдгээр өөрчлөлтийг хийхдээ "давхар дээл"-ний заалтыг батлагдсан цагаас нь, харин 99 гишүүнийг 2024 оноос дагаж мөрдөхөөр төлөвлөж байгаа ажээ. Ингэснээр одоогийн Засгийн газрын дөрвөөс бусад сайд нар шууд солигдох нөхцөл бүрдэж байгаа юм. Тэдний оронд Ж.Мөнхбат, С.Бямбацогт, С.Батболд, Н.Учрал, Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил зэрэг “луйгарууд” ээлжээ хүлээж байгаа гэлцэх болжээ.

Хуваалцах:230

СЭТГЭГДЭЛ (23)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин2021/07/01

    Арайч тэгэж дураараа тоглохгүй байлгүй дээ шудрага ерөнхийлөгч гарсан шүү

  • И
    Иргэн2021/06/30

    8 жил үндсэн хуулинд гар хүрэхгүй ээ ардчилсан намын аргаа барсан шаарууд дандаа худлаа улс төржиж байх юм

  • З
    Зочин2021/06/30

    Арай үгүй байлгүй дээ Ер нь бол ардчилсан нийгэмд Засаг "тогворгүй" байх хэрэгтэй Ажлаа сайн хийвэл байж л эс чадвал огцорно Япон зэрэг орнуудыг хар

  • З
    зочин2021/06/30

    үгүй байлгүй дээ

  • A
    Arivjah Borjgon2021/06/30

    Hudlaa yum tavihaa bolioroi hulsni hulgaichuud

  • E
    ebi2021/06/29

    arai ugui bailgui dee solivol taarah said nar olon baigaa ch ih hurliin gishuud gishuuniihee l ajiliig hiideg baih heregtei

  • З
    зочин2021/06/29

    76 яамтай болчихооч дээ амар шүү дээ бүгд ажилтай

  • З
    зочин2021/06/29

    иргэдийнхээ итгэлийг алдана шүү

  • Z
    zochin2021/06/29

    Undsen huulid ta nar MAN duraaraa bur uusdduu zoriulaj zasaj bolohguie muusain luivarchdaa

  • Z
    zochin2021/06/29

    zuv2

  • И
    иргэн2021/06/29

    Гоё юм их болно, тайван байцгаа

  • С
    с.баатар2021/06/29

    Ерөнхийлөгч өө энэ арай худлаа байлгүйдээ. Хэрэв энэ үнэн бол МАН-д хүмүүс саналаа өгөхөө болино шүү дээ.МАН гудамжинд гарч булшлагдах гээгүй бол ийм хийж болохгүй.

  • З
    зочин2021/06/29

    хувиа бодогсод

  • Z
    zochin2021/06/29

    hudlaa bitgii stuuraad baigaarai,zuudelsenee bisheed b na uu.

  • З
    Зочин2021/06/29

    Хуулиа мөрд.МАН битгий муу жишиг тогтоо.

  • И
    иргэн2021/06/29

    Их хурлын гишүүдийн тоог бүр 300 400 болгож ямарч давуу эрх ямбагүй тусгай хангамжгүй болгох хэрэгтэй Тэгвэл өөрийн бизнэс ашигтай хууль лоббидож батлуулахын тулд гар өргүүлэхээр маш олон хүнд хахууль өгөх болно шүү дээДавуу эрх тусгай хангамж байхгүй лобби хийх боломжгүй ашиггүй болбол бизнэсмэнүүд тийшээ зүтгэхээ болиод мэргэжлийн парламент бий болж хуулиа боловсруулаад сууж байх болно

  • С
    сонгогч2021/06/29

    ДАВХАР ДЭЭЛ, 99- Г ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ХЭРЭВ ИНГЭВЭЛ МАН 2024 , 2027 ОНЫ СОНГУУЛЬД БАТАЛГААТАЙ УНАНА

  • Т
    Төлөг Доржханд2021/06/29

    Хуцаж байгаа шүү.76 тэнэгээ яая гэж татвар төлөгч нар чинь махийж байхад.Бүр үргүй зардал гаргаж идэж уух нь дийлдэхгүй нь л дээ.

  • И
    Иргэн2021/06/29

    Юун хууль санаачлах вэ . Хулгайч нарыг тараах хэрэгтэй. Засаг тотгтвортой байлгах гэдэг нэрээр хулгайгаа хийх гэж байна

  • Z
    Zochin baagi2021/06/29

    Arai ugui blgui deee duraaraa durgih n dee

  • З
    зочин2021/06/29

    Сарангэрэл авгай болио эрүүл мэндийн салбарыг тоглоод өгсөн хүн дээ КОВИД-н бэлтгэл ажил гэж юу хийсэн вэ сайн хийсэн бол ийм болохгүй биз дээ

  • З
    зочин2021/06/29

    за үгүй байлгүй дээ,Сарангэрэл,Мөнхбат, Мөнхоргил гурав бол монгол төрөөс хол байлгах хүмүүс шүү. Хэрэв ингэж шийдвэл монголчууд хэзээ ч эд нарт буюу МАН итгэхгүй тэгээд бүрэн итгэл алдарна.

  • С
    сонин юм2021/06/29

    мэргэжлийн салбараар тоглосон Сарангэрэл ээ тэтгэвэрт нь гаргаач