"Айл өрх, ААН-үүдэд үзүүлж буй хөнгөлөлтүүдийг үргэлжлүүлж, зардлыг төрийн өмчит компаниуд хариуцахаар тусгасан"

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/SHB_5076.jpg

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Тэрбээр "Хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно. Энэхүү мөнгийг төсвийн тодотголд оруулна. Харин айл өрх, ААН-үүдийн ус, дулаан, цахилгааны хөнгөлөлтүүдийг төрийн өмчит компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцна. Сайжруулсан түлшний үнийг 50 хувиар буулгах асуудлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 15-н хүртэл сунгахаар тусгаад байна" гэлээ.