"Халдвараар хөнгөн өвдсөн ч эрхтний дутагдлаар нас барах тохиолдлууд байна"

COVID-19
Б.АмарбаясгаланУнших: 3 мин 58 сек
180
legacy:Амараа зураг/209290114_656993835193822_3682997200025254156_n.jpg

Коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо сүүлийн 20 хоногийн хугацаанд өдөрт тогтмол 10-аар нэмэгдэж, өчигдрийн байдлаар нийт 548 хүн уг өвчний улмаас нас бараад байна. Нас баралтын нийтлэг шалтгаан болоод түүний эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга замууд зэрэг сэдвээр МУИС-ын Биологийн тэнхимийн багш, генетикч, доктор Ж.Хулантай ярилцлаа.

-Коронавирусийн халдвараар нэн хүнд өвчилсөн хүмүүсийн тоо буурахгүй байна. Үүнийгээ дагаад нас баралт ч их гарч байна. Одоогийн байдлаар эдгэрээд нас барсан тохиолдол бүртгэгдсэн болов уу, та судалж үзэв үү?

-Коронавирусийн халдвараар хөнгөн туссан ч гурван сарын дотор нас барж байгаа тохиолдлууд байна. Үүн дээр олон улсын эрдэмтэд судалгаа хийхэд энэ нь тромбоз буюу бүлэгнэлээс шалтгаалсан байдаг. Дотор эрхтэний дутагдалд ороод, дотор эрхтэн цусаа авч чадахгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдаж байна.

-Тромбозыг хэрхэн эмчилдэг юм бэ?

-Аспирин. Италийн эмч нар аспирин уухад цусны бүлэгнэл үүсэхгүй байгааг хэлж байгаа. Тус улсын Эрүүл мэндийн яамны эмчилгээний зөвлөмжид аспириныг оруулсан байдаг. Аспирин ууж байгаа хүмүүс аппаратанд ортлоо хүнд өвчлөх магадлал нь харьцангуй бага байна.

Тромбоз буюу бүлэгнэл нь цусан дахь холестериноос үүсдэг. Ингэснээр холестериний хэмжээ өндөр хүмүүс түүнийгээ бууруулсанаар бүлэгнэл багасна. Тиймээс хүмүүс цус шингэлдэг бүтээгдэхүүнүүд болох гүзээлзгэнэ, бөөрөлзгөний чанамал зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.

Халдвар аваагүй үедээ л эдгээрийг зөв зохистой хэрэглээд хэвших хэрэгтэй. Ковид-19 вирус чинь цус өтгөрүүлэгч 30 гаруй уургийн нийлэгжлийг өдөөдөг байгаа юм.

-Яг энэ тохиолдлоор хэчнээн хүн нас бараад байгаа юм бэ?

-Монголд ковидоор нас барж байгаа ихэнх хүний нас баралтын шалтгаан нь үүнтэй холбоотой. Хүндрэлийн шалтгаан нь энэ юм. Ковидоор өвчлөхөд 20 гаруй синдром үүсдэг. Эдгээрийн ихэнх нь тромбозоос болж үүсэж байгаа юм.

Жишээ нь, хүний зүрхний ойр орчимд судас үрэвсээд тромбоз үүсэхэд зүрх үхэжнэ. Элэгний ойр хавьд тромбоз үүсэхэд элэг үхэжнэ. Цусаа авч чадахгүй байна гэсэн үг. Иймээс бид юун түрүүнд тромбозтой тэмцэх хэрэгтэй. Үүний тулд төмрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн хэрэглэхээ багасгах, өөрөөр хэлбэл улаан өнгөтэй мах идэхээ багасгах шаардлагатай.

Долоо хоногт ихдээ гурваас дөрвөн удаа улаан өнгөтэй мах хэрэглэж, үлдсэн өдрүүдэд цагаан өнгийн мах, эсвэл бусад зүйлсийг хүнсэндээ хэрэглэх нь зөв. Бууцай, гурвалжин будаа, мөөг, алим зэрэг нь төмрийн агууламж өндөр бүтээгдэхүүн юм. Эдгээрээс татгалзах хэрэгтэй. Ковидтой зохицож амьдрах шаардлага үүсээд байна.

-Ковидтой зохицож амьдрахад өөр юуг анхаарах вэ?

-Томуу, томуу төст өвчнүүд мутацид орохдоо амархан байдаг. Үргэлжид бидний дэргэд янз бүрийн мутацид орон оршсоор байх учраас бэлтгэлтэй амьдарч сурах, амиа аварч үлдэх аргад сурах шаардлагатай. Миний бодлоор энэ асуудлаар манай улсын Засгийн газар хүчин төгөлдөр бус. Тийм учраас иргэд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Иргэдийн мэдлэгийн түвшингээ тодорхой хэмжээнд дээшлүүлэх шаардлагатай.

legacy:Амараа зураг/206881451_972738106632516_5239118338424877400_n.jpg

-ХАЛДВАРААС НАС БАРСАН ХОЁР САРТАЙ ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЖ БАЙСАН БОЛ ХАРАМСАЛТАЙ ЯВДАЛ БОЛОХГҮЙ БАЙХ БАЙСАН-

-Саяхан хоёр сартай хүүхэд эндсэн тохиолдол гарсан. Үүний шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?

-Донор эхийн сүү хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, зургаа хүртэлх сартай хүүхдүүд өөрийн дархлаагүй, эхийнхээ дархлаагаар хамгаалагдаж байдаг. Тиймээс вакцин тариулсан буюу цусанд нь эсрэг бие тогтсон эхийн сүү өгмөөр байгаа юм. Хэрэв саяын тохиолдолд вакцин тариулсан хөхүүл ээжийн сүүгээр тухайн нярайг хооллож байсан бол энэ харамсалтай явдал болохгүй байх магадлалтай байсан.

-Нас баралтын өөр бусад шалтгаан бий юу?

-Дараагийн шалтгаан бол дархлааны хэт идэвхжлээр нас барж байгаа хүмүүс байна. Дархлаагаа ихэсгэх, багастах тухай ярьж болохгүй. Дархлаагаараа хамаагүй оролдож болохгүй. Дар хэт өдөөснөөр амь насанд хүрэх аюулд ч өртөж байна. Өндөр настай хүмүүсийн хувьд эсрэг бие нь нийлэгжээд нас барж байна. Дархлаагаа ихэсгэж багасгаснаас болж зөвхөн өндөр настнууд ч бус залуус, хүүхдүүд хоорондоо төстэй ч өөр өөр замаар амь насаа алдаж байна.

Мөн уушги үрэвсээд бактери уушги дотор их үржиж байна. Үүнд өгөх зөвлөгөө бол ковид туссан эхний өдрөөс л хөнгөн байгаа дээр нь инфра рэд буюу инфра улаан гэрлээр шарах нь зүйтэй. Энэ нь нарны инфра туяа байгаа юм. Гэхдээ гэрлээр шарж байна гээд бага насны хүүхдэд нөгөө гэрлээ бүр наагаад байж болохгүй.

Зайгаа зөв авах хэрэгтэй. Халуун учраас түлэгдэх аюултай. Энэ гэрлийг толгойн дээр нь дэр тавьж байгаад ардаас нь шарж ашигладаг. Хэрэв урдаас нь буюу цээжин хэсгээр нь шарах шаардлагатай бол зүрхэн хэсэг дээрээ заавал юм тавих ёстой. Энэ гэрлийг ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД, ИДЭЭТ ҮРЭВСЭЛТЭЙ ХҮМҮҮС, ХАВДАРТАЙ ХҮМҮҮС энэ гэрлийг хэрэглэх хориотой.

-Коронавирус халдвар аваад эдгэсэн хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Халдвар тусаад эдгэсэн хүмүүс уушгины дасгал хийх хэрэгтэй. Гэхдээ хүнд биш, хөнгөн дасгал хийнэ. Гараа хоёр тийш болгон цээжээ тэлээд өгөхөөр уушги маань тэнийдэг. Энэ мэт хөнгөн дасгал хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, халдварт өртсөний дараа хүн хордлого ядаж хар нүүрсэн эмээ уугаад хордлогоос гарах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Энэ бас хэзээ эмч болчиховоо. Генетикийн багш ш дээ. Чаддаг чаддагаа хийсэн нь дээр. Худлаа мэдэмхий юмнууд олон боллоо.

  • M
    Munkhzul5 жил өмнө

    Bi kowid tusad emnelegt hewted garsan.Tged bnga hviten hols garad sulidad bvh biyer haluun orhiod bh ym odor blgon holrod bn

  • Z
    Zochin5 жил өмнө

    Astra hiilgeed anglid olon hun tromboz oor nas barsan 40 oos deesh nasiniihand hiibee bolison astrag. Hun buriin bie oor oor bas oorsdiinhoo dald bgaa ovchniig medehgui bgaa

  • Х
    Худлаа ярихаа боль5 жил өмнө

    Xудлаа мэдээлэл тараахаа боль.Ноднин билүү Нямбаяр гэдэг доктор энэ хүнийг дунд сургуулийн биологийн мэдлэг ч алга гээд байсан хүн л бна. Жоохон мэдрэл нь хэвийн биш юм бна гэж бодсон ш дээ.

  • Х
    Хх5 жил өмнө

    Биологч хүн болохоор бодит байдлыг сайн мэдэж байна. Хятад вакцин хийлгэсэн. Ковид тусаагүй ч өдөр бүр бие өвдөж байгаа, 3 хоног тутамд 1 эд эрхтэн шинээр өвддөг. Засгийн газрыг шүүхэд өгмөөр байна.

  • B
    Bi5 жил өмнө

    ene agvai hud shaahaa boliochee zugeer ooriinhoo ajliig hii

  • З
    Зочин5 жил өмнө

    Эдгэрсэн ч маск аа зүү Энэ их мэдэгчийн үгэнд бүү ор. Өвдөөд эдгэрсэн хүн ч ахиж өвдсөн тохиолдлууд байгаа шүү, Цус шингэлэх бүтээгдэхүүн сайн хэрэглэ Өдөрт хоёр аяга ногоон цай уу Усан үзэм болон яншуй хэрэглэ

  • Х
    ХАРИУЛЖ ӨГӨӨЧ5 жил өмнө

    Вакцингүй хөхүүл 6 сартай хүн тусаад эдгэсэн юмаа. Зовиуртай байгаад л байгаа. Толгой өвдөнө. Эрүү хөшиж байгаа. Дахиж халдвар авна гэж байхуу? Удахгүй Файзер хийлгэнэ.

  • Z
    Zochin5 жил өмнө

    Minii sudasnuud bugd tsenherted todrood bas hulin bulzin zangirad ue much ubduud bga yaha sain medehgui l bna

  • З
    Зочин5 жил өмнө

    Мана , норов гэх мэт тангаа эдгэсний дараа ч гэсэн 10 хоног уухгүй юу доо. Тэгээд өдөрт халуун бүлээн шингэн юм сайн уу. Маск ч бараг хэрэг байгаа юм уу доо эдгэсний дараа.

  • К
    Ковид5 жил өмнө

    Харин тиймээ. Эрдэмтэд гээд байсан хэд нь математикийн багш физикийн тэнхмийн эрхлэгч жд эар ч байх шиг. Математикийн гаралтай вирус юмуу

  • З
    Зочин5 жил өмнө

    Халдвар аваад эдгэрсэн хүн дахинхалдвар авах эрсдэл хэдэн хувь гэдгийг хэн ч ярихгүй юм.

  • О
    Оу5 жил өмнө

    Муис багш юугаа мэдэхэвдээ халуун цэгийн эмч нарааё наадахаа асуу л даа

  • Z
    zochin5 жил өмнө

    Chytad bakzind buren chamragdsan odoo amisgaa boog doch mon eleg muu gej say schinjilgeereer garsan !!! eniig yaach be

  • З
    Зочин5 жил өмнө

    Хятад вакцин хийлгэсэн. Одоо хөлийн судас хагараад үе мөч тэсэхийн аргагүй өвдөөд байна. Цээжин хэсэгт үе үе хүчтэй хатгадаг болсон. Булчин зангирах бол энүүхэндээ энүүхэнд .

  • А
    Ааааа5 жил өмнө

    Вероселл 2 тун хийлгэсэн хүмүүс ч тромбозоор хорвоог орхисоор л байна.

  • О
    Олзоо5 жил өмнө

    Судас хагараад байгааа юмаа энэ юутай холбоотой вэ аюултай юу

  • Х
    хүн5 жил өмнө

    үнэтэй үнэтэй эм хэрэглээд дархлааны системд алсдаа сөргөөр нөлөөлнөш дээ