Г.Ганбаяр: Төрийн өмчит их дээд сургуулийн захирлуудыг ТУЗ нь томилж, чөлөөлнө

Улс төр
UBn team
Унших: 1 мин
50
legacy:2024/05/Ganbayar.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Их дээд сургуулиудын томилгоог хэрхэн яаж хийхээр тусгасан байгаа вэ. Улстөрийн хараатаар томилж, чөлөөлөгддөгийг болиулж болохгүй юу"

БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр "Төрийн өмчийн их дээд сургуулиудын захирлыг өнөөдрийн байдлаар БШУ-ны сайд томилж, чөлөөлдөг. Төрийн албаны тухай хуулийг үндэслэдэг. Өнөөдрийн хэлэлцэж байгаа хууль батлагдвал их дээд, сургуулиуд корпорацийн зарчим руу шилжиж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийлүүлж, ТУЗ-ийн хурлаараа томилогддог, чөлөөлөгддөг болно. Ер нь цаашдаа их дээд сургуулийн шилжилт дэлхийн чиг хандлага руу орно.

Мөн энэ хууль батлагдвал их дээд сургуулиудын шаардлага нэлээн өндөрсөнө. Их дээд сургуулиудын тоо багасч, чанар сайжрах болно" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Ene yamnaas shalgalt hiij bna geed neg mergejilten avgai buten sar surguuliin munguur hool ideed shalguulj baigaa humuysteigee arhidaad avilgal avaad hudalaa dugnelt gargaad yavaad ugluu.nuguu shalguulsan nertei hulgai hiisen humuus ni uursdiiguu hulgaich bish geed bodchihojee.

  • S
    SaveMULS

    HAAIS-n zahirluudiig solih heregtei.

  • Х
    Ххх

    ХААИС-ийн удирдлагын багийг хурдан солиочээ

  • Х
    Ххх

    ХААИС-ийн удирдлагын багийг хурдан солиочээ

  • Д
    дорж

    дээд сургуулиудыг Дархан ,Эрдэнэт ,Чойбалсан , Ховд зэрэг хотуудад гаргах юу болж байна . ядаж ирэх намрийн 1 -р курсүүдийг энэ хотуудад бөөгнөрүүлээч . эхлэл болно .корона ч үүнийг шаардаж байна.