АНУ-ын тамирчид Ким Кардашианы "Skims" брэндийн хувцсаар жигдэрч олимпд оролцоно

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/skim brand/kim copy.jpg

Ким Кардашианы "Skims" брэнд АНУ-ын баг, тамирчдыг Токиогийн олимп, паралимпийн дотуур хувцас, унтлагын хувцас, унтлагын хувцасаар хангахаар болжээ.

Эмэгтэйчүүдийн хувцасны коллекцид спорт даруулга, цамц, хантааз, дугуйн шорт, өмд зэрэг багтсан бөгөөд эдгээр хувцаснуудад АНУ-ын төрийн далбаа, Олимпийн таван цагираг, Team USA зэрэг бичиг, дүрсийг оруулжээ.

Энэ талаар Ким Кардашиан, "Тэмцээнд оролцож буй тамирчдаа хараад би өөрийгөө Олимпийн нэг хэсэг болж байгааг мэдрэх нь надад тохиосон хүндтэй тохиол байх болно" гэж өөрийн цахим хаягтаа бичжээ.

legacy:Амараа зураг/skim brand/http___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_210628215247-01-kim-kardashian-olympics-team-usa-skims-underwear.jpg legacy:Амараа зураг/skim brand/http___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_210628215252-03-kim-kardashian-olympics-team-usa-skims-underwear.jpg legacy:Амараа зураг/skim brand/http___cdn.cnn.com_cnnnext_dam_assets_210628215250-02-kim-kardashian-olympics-team-usa-skims-underwear.jpg