Н.Энхбаяр хүүгээ ээжийнхээ нутаг Хэнтийд болох нөхөн сонгуульд өрсөлдүүлж магадгүй

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 11 сек
180
legacy:MAN/Nam.jpg

Ардын намынхан шинэ Ерөнхийлөгчийнхөө “нөмөр” дор Элчин сайдад явах 25 хүнээ тодруулж, засгийн хурлаар дэмжүүлээд гаргалаа. Одоо чуулганаар хэлэлцэж дуун дээр нь батлаад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёсчлоод элчинд горилогчид нь өөр өөрийн улсаа зорих л үлдлээ. Ийнхүү эрх баригчид удтал хүлээгдсэн бас нэг томилгоогоо хийж байна. Одоо ирэх намар өрнөх улс төр болох Сонгинохайрхан болон Хэнтийн нөхөн сонгуульд хэнийг дэвшүүлэх вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд орж эхэлнэ. Одоогийн байдлаар АН-аас Сонгинохайрханд экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг, Ц.Элбэгдоржийг Хэнтийд дэвшинэ гэх таамгийг улс төрийн хүрээнийхэн идэвхтэй илэрхийлж байна.

Тэгвэл МАН-аас Хэнтийд нэр дэвших хүмүүсийн таамаг ихээхэн сонирхолтой хөвөрч эхэллээ. Тодруулбал, Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, МИАТ-ийн захирал асан Н.Энхбаатар нарын нэр хүчтэй яригдаж буй.

Харин эдгээр нэрсийн дундуур нэгэн сонирхолтой хүний нэр орж ирж байгаа нь өчигдөр ҮАБЗ-ийн Стратегийн хүрээлэнгийн захирлаар томилогдсон Н.Энхбаярын хүү Э.Батшугар. МАХН-ыг намдаа оруулсан гол тохирооны нэг нь нөхөн сонгуульд нэр дэвших эрх. Тиймээс хоёр нөхөн сонгуулийн нэгэнд МАХН-ын угшилтай нэгэн, тэр дундаа Э.Батшугар нэр дэвших магадлал харьцангуй өндөр байна. Хэрвээ намар нөхцөл байдал тооцоолж буйгаар үргэлжилж, экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай Сонгинохайрхан дээр Э.Батшугар тулбал яалтчгүй байдал эвгүйтнэ. Дөнгөж сая буухдаа шинээр сонгогдсон Ерөнхийлөгчөөс илүү шахуу рейтингтэй байсан Х.Баттулга хувь улстөрчийнхөө ранкаар мань хүний ёстой “зажлахгүй залгина”. Тиймээс байдал яаж ч эргэж мэдэхийг ухамсарласан Н.Энхбаяр хүүгээ Хэнтийн нөхөн сонгуульд “сойхоор” төлөвлөөд эхэлсэн талаар эх сурвалжууд онцолж байна.

Хэнтий аймаг бол Н.Энхбаярын ээжийнх нь нутаг. Энэ утгаараа Н.Энхбаяр Хэнтийд элэгтэй, хэнтийчүүд түүнд элэгтэй байдаг гэлцдэг. Тиймээс Э.Батшугар нэгэнт хүчтэй өрсөлдөгч ороод ирж мэдэх Сонгинохайрханаас “зугтаж” эмээгийнхээ нутаг Хэнтийд очиж “тоосоо” өргөж мэдэх юм. Үүнээс гадна Н.Энхбаяр өөрөө ч шууд Хэнтийд хүч үзэж мэднэ гэдгийг давхар сануулах нь зөв байх.

Харин нөгөө гурван хүний хувьд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат Хэнтий аймгийн угшилтай. Сүүлийн жилүүдэд урлагаас улс төрд хөлж тавихаар идэвхтэй зүтгэж яваа соёлын чиглэлийн боловсон хүчин. Соёлын дэд сайд М.Батбаяр бол Ерөнхий сайд, намын дарга Л.Оюун-Эрдэнийн ойрын хүн. Мөн Хэнтийн гаралтай хүн. Тиймээс намын дарга нь эцэслэн шийдэхдээ өөрийнхөө багийн, нутгийн хүнээ нөхөн сонгуульд нэр дэвшүүлж магадгүй байгаа аж. Н.Энхбаатарын хувьд дөнгөж сонгуулийн дараанаас Хэнтийд нэр дэвших хамгийн магадлалтай хүн гэгдэж байгаад сүүлд бага зэрэг чимээгүй болсон нэгэн. Мөн тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан бөгөөд тун ойрын хүн нь билээ.

Ямартаа ч Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр сонирхож яваа эдгээр хүмүүсийн дундуур Н.Энхбаяр ба түүний хүү Э.Батшугар нар нэлээд ширүүхэн ороод ирэв бололтой.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2021/07/05

    Эндээс хамгийн боловсролтой нь Батшугар байна. Энэ Батбаяр, Эрдэнэбат нар ичээч ээ. Эрдэнэ бат та дуугаа лдуулж чадахгүй, орсон газар болгоноо аймаар уналтад оржуулж байж яасан дүнхүү өвгөн бэ: ЫБатбаяр та барилгын салбартаа тоовол тэндээ ажилласан чинь дээр. Тэгээд хэл боловсролоо дээшлүүлээд анх томилолт авч байсан Чингисийн музейн захираал хиж үзвэл яасан юм. Соёлын яам өгүүлбэр бичих чадваргүй сайд, дэд сайдтай уналтад орлоо.

  • E
    ebi2021/07/03

    batshugariig demjij baina

  • Д
    ДД2021/07/03

    Э,Батшугар хамгийн боломжийн залуу хүн шүү. Дэмжицгээе.

  • Л
    Л2021/07/02

    авилгын хэрэгээр хоригдсан энхбатараас слёлын эрдэнэбатыгаа хэнтийчүүд дэмжирээ мэднээ

  • H
    Huuhdee taivan orhio..,2021/07/02

    P

  • Э
    Энхээ2021/07/02

    Батшугарт амжилт хүсье. Ийм боловсрол өндөртэй залуу бол улс төрд хэрэгтэй л дээ

  • Z
    Zochin2021/07/01

    Iim hulgaichidiig bvv songo...

  • U
    uhlee uy2021/07/01

    uhsen atsnii songuuli sdakuud zail

  • З
    Зочин2021/07/01

    Ядаргаа. Ээжийн нь нутгаас л битгий шүү. Иргэдээ гэсэн сэтгэлтэй хүнээ дэвшүүлээрэй.

  • Ш
    Шуналтан2021/07/01

    Н.Энхбаяр дуучин Жавхланг эвдэж ёстой алж өгөөд хүн биш болгосон. Одоо хүүхдээ бас хүний оронцог болгох нь. Энэ хүний шунал дийлдэхээсээ өнгөрч. Яана даа манай улс. Ерөнхийлөгч байсан хүмүүсээс Н.Энхбаяр шиг овилгогүй ганц ч хүн байхгүй.

  • Х
    Хөвсгөл2021/07/01

    МАН-аас Хэнтийд ялах хамгийн өндөр магадлалтай нь Н.Энхбаатар шүү. Оюунбаатар Баттулга Эби хэнийг ч байсан ялна.

  • А
    Авилгалч Энхбаатар уу2021/07/01

    Энхбаатар нь авилгал авч байгаад газар дээрээ баригдаад шоронд хоригдож байсан хүн шүү дээ. Хүк нь гаргаж авсан

  • M
    Mongol2021/07/01

    Ene heden nam nertei luivarchdiin gart eh irin ard tumen min urgedej deeremduulj ungreh ni dee

  • З
    Зочин2021/07/01

    За за элбэгдэорж баттулга хоер залуучуудад зайгаа тавьж огсон дээр шуу та хоерыг сонгохгуй дээ

  • З
    Зочин2021/07/01

    Зв баттулгыг сонгохгуй одоо энэ нохорыг улс тороос зайлуулах цаг бсон шуу дээ

  • З
    зочин2021/07/01

    хааны удам шиг угсаа залгамжлах юм байна л даа экс ерөнхийлөгч нар ,,,, ичмээр ч юм даа гутмаар ч юм даа .

  • S
    Songogch2021/07/01

    Huuchin Erunhiiluchuud bolimoor yum Ingej bujignuuldagiig haah huuli baihgui yum uu

  • Б
    Баясаа2021/07/01

    Монголын ард түмнийг их л тэнэг гэж бодоод доромжлоод байх юм луйварчид одоо болно