Д.Сарангэрэл: Уушги орлуулах болон амьсгалын аппарат хүрэлцээгүйгээс хүний амь нас эрсдэж болохгүй, С.Энхболд сайдаа

COVID-19
UBn team
Унших: 1 мин 18 сек
80
legacy:sarangerel gishuun/206147279_348761749965300_4723194890372872113_n.jpg

"Гурван сая хүн амтай манай улсад уушги орлуулах аппарат гурав байхад хангалттай" хэмээн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа ам бардам ярьж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Уушги орлуулах аппарат болон амьсгалын аппарат хүрэлцээгүйгээс болж иргэдийн амь нас хохирч болохгүй" хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос ам асууж, түүнд анхааруулж байна.

Тодруулбал, коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Уушги орлуулах Экмо аппарат, амьсгалын аппарат дутагдалтайн улмаас хүний эрүүл мэнд амь нас эрсдэж байгаа мэдээлэл яваад байна. Үнэхээр аппарат дутагдалтайгаас болоод ийм зүйл болж байгаа бол болохгүй. Яг ийм зүйл байна уу. Төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж бусад асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой санхүүжилт суулгаж байна. Энэ хэрэгцээ шаардлагаа хэр зэрэг тодорхойлж чадсан бэ" хэмээн жишим ч үгүй асуув.

Түүний хэлсэнчлэн манай улсад гурван сая хүнд хангалттай хүрэлцэхүйц гурван аппарат байгааг тэрбээр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл попрол нь хэтрэв үү, бусдыг буруутгах хандлага байв уу, бүр эсвэл гурван сая хүнд хангалттай хүрэлцдэг гуравхан аппарат нь Д.Сарангэрэлээс өөр сайдын үед хүрэлцэхгүй, хүртээмжгүй, иргэдийн амь насанд хүрэхүйц дутагдалтай болчихдог хэрэг үү. Ямартай ч өөрийнхөө хэлж, ярьсны эсрэг зүйл ярьж бусдын эгдүүцлийг хүргээд авлаа.

Ер нь цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй байх хугацаандаа ирээдүйд үүсч болох эрсдэлийг тооцож, түүндээ хангалттай бэлдэж чадаагүй асуудал Д.Сарангэрэл гишүүнтэй шууд холбоотой гэж иргэд шүүмжилдэг билээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ч
    чи өөрөө хамаг мөнгийг нь кармалсан хүн уушиг орлу5 жил өмнө

    чи өөрөө хамаг мөнгийг карм аасан хүн уушиг орлох аппрат хүчилтөрөгч өтгөрүүлэгч эмнэьэг бүрд нэгийг аваад өгчих. Таныг бодвол мөрөөрөа ажиллаж байна шинэ сайд.

  • М
    Ман5 жил өмнө

    МАН ны мал авгай.

  • З
    Зочин5 жил өмнө

    Сарангэрэлээс Ковидын мөнгийг хаашаа орсоныг нь асуух хэрэгтэй. Бас зөөврийн эмнэлэг хаачсаныг асуух хэрэгтэй.

  • R
    rr5 жил өмнө

    sarangerel munhsaihan enhbold covid dalimduuldgan ih mungu gulguulsan ni udahgui il bolno doo

  • И
    иргэд5 жил өмнө

    Хувьдаа усан онгоц авч явсаар мөнгө үлдээж чадаагүй гэнээ

  • B
    Bold5 жил өмнө

    Өмнө нь бид харь элгийн авгайгаар эрүүл мэндээ хамгаалуулах сайдаар байлгаж байсан болж байх шив. Хэлж байгаа үгнээс тэгж ойлгогдоод байх юм.

  • Z
    Zochin5 жил өмнө

    Chi ooroo ochnoon jil said hiijdee apparat avahgui yasan yum be. Ochnoon mongo idchiheed .,,,

  • З
    Зочин5 жил өмнө

    Энэ авгайг сонгосон сонгогчид ийм юм сонгох ч гэж дээ.