Улсын арслан Ц.Содномдорж: Наадам хойшилж байх шиг байна, эрүүл мэнд эрхэм баялаг

Хоосон
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
50
legacy:Buhchuud/Sodnomdorj.jpg

УОК-оос өчигдөр /2021.07.01/ цахим баяр наадмыг хойшлуулах санал гаргасан талаараа олон нийтэд танилцуулсан. Уг саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх юм. УОК-оос гаргасан саналын дагуу улсын хэмжээнд баяр наадмыг нэг жилээр хойшлуулахаар төлөвлөжээ.

Наадам хойшлуулахтай холбоотойгоор бөхчүүд болон уяачид тус бүртээ байр сууриа илэрхийлсээр байна. Тэгвэл Хөвсгөл аймгийн харьяат, Монгол Улсын арслан Ц.Содномдорж өөрийн сошиал хуудсаараа дамжуулан наадам хойшлуулж буйг дэмжсэн байр суурь илэрхийлжээ. Тэрбээр "Наадам бүтэн жилээр хойшилж байх шиг байна. Эрүүл мэнд Эрхэм баялаг" хэмээн бичжээ.

Баяр

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2021/07/02

    Жагссан бүхнээс чацага нь савирч түүхт ойгоо хүртэл хийж чадахгүй бгаа нам дорвитой шийдвэр гаргаж биднийгээ удирдаад явж чадах уу. Бүхэл бүтэн нэгэн зуунд ганцхан тохиох наадам бсан юм шүү.

  • З
    Зочин2021/07/02

    Гүй нээрээ шинжилгээтэй цахим наадам хийж чадахгүй юм бол амралтын өдрүүдээ хэд хоногоор сунгаж 14 хоног тэг зогсолт хийж цар тахлыг барьж авъя. Хэдэн хүн наадам хийлгэхгүй гээд жагсаад бсан, арай хөдөө бөөнөөрөө явж бүр алингий нь алдуулах вий дээ. Хот хөдөөгүй тэг зогсолт хийх хэрэгтэй шүү.

  • Ш
    Шижир баатар2021/07/02

    Ёс суртхуунтай ухаалаг жудагтай эр хүн бн эрүүл мэнд элэг бүтэн амьдрал бол юунаас ч эрхэм шүү эрүүл биед саруул ухаан оршино

  • М
    мягаа2021/07/02

    эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ таны хэлдэг үнэн үг

  • М
    МУ-ын иргэн2021/07/02

    Эрүүл мэнд Эрхэм баялаг