"Шатахуун импортлогч компаниудад өнөөдрийг хүртэл үнээ нэмэхгүй ирсэнд талархах ёстой"

Улс төр
Б.АмарбаясгаланУнших: 1 мин
30
legacy:Zasag Oyun-Erdene/SHB_4681.jpg

Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийлээ. Тэрбээр,

"Шатахуун оруулж ирж буй компанийн удирдлагуудад талархах ёстой гэж харж байна. Энэ бол өнөөдрийг хүртэл зохицуулагдсаар ирсэн зүйл. Үнэ нэмэгдэх бүрт Засгийн газар зохицуулалт хийсээр л ирсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд бидний газрын тосны компаниудтай хийсэн тогтвортой байдлын гэрээ дууссан. Түүнээс хойш цар тахалтай холбоотойгоор хэрэв үнэ нэмбэл тусгай зөвшөөрлийг нь хураана гэж байсан. Вакцины бүрэн тунд нийт иргэдийн 60 хувьд хүрэх хүртэл барих шаардлагыг тавьсан. Энэ хугацаанд нефтийн компаниуд маш их алдагдал хүлээсээр үнээ нэмэлгүй барьсаар ирсэн" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    За даа чи ч хоосон толгойтой балчирдах бололтой ,,, Улсыг шийртэй , цөстэй , сэтгэлтэй , жудагтай аавын хүү л удирдаж залдаг юм шүү дээ !!!

  • З
    Зочин5 жил өмнө

    Юугаа хуцаад байх бэ? Энэ шатахууныг чинь дагаад бүх бараа хүнс үнээ нэмэх байна. Цалингаа нэмж чадахгүй байж юмныхаа үнийг нэмчихээр ард иргэд чинь яаж амьдрах юм бэ. Ажилаа хийж чадахгүй бол наанаа бөглөөс болж махан толгойлж суухаар суудлаа тавьж өг

  • Z
    Zochin5 жил өмнө

    Нeфтийн компанууд маш их алдагдал хүлээж дампуурч эхэллээ.