"Чингис хаан" нисэх буудал анхны нислэгээ 11.40 цагт Токио руу үйлдэнэ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/6.26/201751115_3155486684678617_7009745565434513305_n.jpg

Хөшигийн хөндий дэх "Чингис хаан" олон улсын нисэх буудлын нээлтийн нислэг энэ сарын 4-ний өдөр буюу өнөөдөр Улаанбаатар-Токио чиглэлд анхны нислэгээ үйлдэнэ. Шинэ нисэх буудлын эхний нислэгийг МИАТ ТӨХК-ийн онгоцоор хийнэ гэдгийг тус компаниас мэдээлсэн юм.

Онгоц 11:40 цагт хөөрөх тус онгоц оройн 23:00 цагийн орчим эргээд газардах юм байна.

Сануулахад, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг онгоцны засвар үйлчилгээ, түргэн тусламж, цэрэг, цагдаа, ОБЕГ-ын сургалтад ашиглах юм.