"Хээрийн эмнэлгийг дэлгэж ашиглахад эмч, эмнэлгийн ажилчид хүрэлцэхгүй"

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
70
legacy:post/6.26/hee.jpg

Коронавирусийн нөхцөл байдал хүндэрч, ард иргэд гэрээр эмчлүүлээд багагүй цаг хугацаа өнгөрч байна. Мөн эмнэлгийн орны хүрэлцээнээс гадна эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ ч багасч эхэлж байна. Өчигдөр л гэхэд гэрээр эмчлүүлж байсан иргэн эмнэлгийн гадна амиа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн юм.

Тэгвэл өнгөрсөн жил оруулж ирсэн Евро стандартын 65-100 хүн хүлээж авах хүчин чадалтай 6,5 сая еврогийн үнэтэй хөдөлгөөнт хээрийн эмнэлэг яагаад ашиглагдахгүй байгаа талаар иргэд шүүмжилж байна.

Энэ талаар ОБЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Хээрийн эмнэлэг ОБЕГ-т хадгалагдаж байгаа. Шаардлагатай тохиолдолд ашиглаж хэрэглэнэ" гэх тайлбарыг өглөө.

Харин өөр нэгэн албаны эх сурвалж, "Хээрийн эмнэлгийг ашиглах бүрэн боломжтой. Гэхдээ эмч, эмнэлгийн ажилчид хүрэлцээгүй байгаа тул гаргаж ашиглахгүй байгаа" гэсэн юм.

legacy:post/6.26/he1.jpg legacy:post/6.26/he4.jpg legacy:post/6.26/he3.jpg
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin5 жил өмнө

    Emch emnelgiin ajiltnii dagaldan kurss hichluul mun mergejliin surguuliin suvilahuunii huuhduudiig dagaldangaar ajillull

  • М
    МАН ХУЛГАЙЧИД5 жил өмнө

    АЛУУРЧИН ЕӨК ХҮҮК

  • З
    зочин5 жил өмнө

    урин дулааны улиралд ашиглахгүй юм бол өвөл ашиглалтай нь биш дээ

  • З
    зочин5 жил өмнө

    2020 онд хээрийн эмнэлэг шиг чухал зүйлгүй гээд байсан албаны хүмүүс одоо юу яриад байнаа. Бүх тооцоо судалгааг гаргасан гээд байсан төр үргэлж худал ярих юм аа

  • Z
    zochin5 жил өмнө

    hereglehgui yum bol hen yah gej iim undur uneer avsan be?gedgiig todruul tatvariin munguur arai l toglojee

  • З
    зочин5 жил өмнө

    эмч, эмнэлэг хүрэлцэхгүй боллол гэх юм, энэ хувийн том эмнэлгүүдээ албадан дайчлаачэээ, эмч нарыг нь түргэвчилсэн сургалтад хамруулаад. энэ хувийн эмнэлгүүд энх цагт ард түмний эрүүл мэндээр бизнес хийж хангалттай баяжсан, одоо ийм хүнд үед ард түмний төлөө ажиллаж болнооо дооо.

  • З
    Зочин5 жил өмнө

    Аливаа юмыг хадгалж байх явцад чанар нь муудна, иж бүрдэл нь алдагдана, солигдоно, ер нь хүнд хэрэгтэй юм нь эхлээд алга болчихдог. Тиймээс дэлгэж ашиглаж байх нь сайн, цэргийн албан хаагч эмч нар, оюутан, сайн дурынхан, ажиллах чадвартай хөгшчүүл гээд хийе гэвэл бүтэхгүй зүйл байхгүй, уяагийн чангахан бариад, угаадасыг нь арвихан өг.