Шинжилгээний хариу ЭЕРЭГ гарвал ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 11 сек
00
legacy:ads/194565744_186861023442894_2949945804309325899_n.jpg

Хэрэв таны КОВИД-19 шинжилгээний хариу ЭЕРЭГ гарвал ямар арга хэмжээ авах вэ?

- Илэрсэн шинж тэмдгээ өрхийн эмчдээ хэлэх

- 119, 100 дугаарын утсаар зөвлөгөө, мэдээлэл авах

- Тандалтын баг ирэхийг хүлээх

- Гэрийн бусад гишүүдээс өөрийгөө тусгаарлах

- Амны хаалт зүүх

- Шингэц сайтай шөлтэй хоол идэх

- Сандарч, тэвдэхгүй, сэтгэл санаагаа тайван байлгах

- Хоолойгоо тамид, сод, давсны сулруулсан уусмалаар зайлах

- Гэрийн эмийн сан, аминдэм, С аминдэм Д, парацетомол, аспирин зэрэг эм бэлдмэлийг бэлэн байлгах

- Үнэр, амт мэдрэмж үгүй болох нь Ковид-19 өвчтэй олон хүмүүст илэрдэг шинж тул сандрах хэрэггүй.

Гэрээр тусгаарлагдсан иргэн дараах дэглэмийг баримтлана.

- Гэрээсээ гарахгүй байх

- Гэртээ зочин урихгүй

- Аль болох тусдаа байх

- Гараа сайтар савандаж угаах

- Хүн бүр тусдаа аяга таваг, нүүр гарны алчууртай байх

- Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх

- Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх

- Сайн унтаж амрах

- Биеийн дасгал хөдөлгөөн хийх, амьсгалын дасгал хийх

- Тайван стрессгүй байх

- Өдөрт 2 удаа биеийн халуунаа хэмжих

Бие тавгүйрхсэн тохиолдолд ӨЭМТ-ийн эмчтэй холбогдох

- Гэрээр тусгаарлагдах хугацаа нийт 14 хоног хянагдана.

- Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг гэрээр 14 хоног хянана. Ойрын 1-р хавьтлыг 6 дах хоногоос ПСР шинжилгээнд хамруулна.

- Эм тариагаа хэрхэн авах вэ?

Хорооны хэсгийн ахлагч нартай хамтран шаардлагатай зүйлсээр хангах арга хэмжээг авна.