Эрүүл мэндийн сайд С.Энхболд өргөдлөө өгч, сайдаасаа чөлөөлөгдөх талаар яригдаж эхэлсэн үү

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 19 сек
280
legacy:ЭМЯ/SHB_7424.jpg

Ковидын халдвар авсан иргэн харьяаллын бус гэх шалтгаанаар эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай явдал өнгөрсөн хагас сайн өдөр боллоо. Чингэлтэй дүүрэгт амьдардаг, Баянзүрх дүүргийн харьяалалтай түүнийг түргэн тусламж, Баянзүрх дүүргийн эмнэлэг, Энэрэл эмнэлгийн ажилтнууд харьяаллын бус хэмээн бие бие рүүгээ түлхсээр эцэст нь талийгаач Энэрэл эмнэлгийн үүдэнд амиа алдсан юм. Уг хариуцлагагүй, сэтгэлгүй, дэндүү харгис гэмээр үйлдлийнхээ төлөө Монголын эрүүл мэндийн байгууллагынхан НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Гэвч олон нийт ач холбогдол багатай гурван эмнэлгийн даргыг ажлаас нь чөлөөлснөөр асуудлыг зүгээр өнгөрөөж болохгүй гэдгийг сошиалд тасралтгүй илэрхийлсээр байна.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, өргөдлөө өгөх талаар засгийн түвшинд ярилцсан гэнэ. Одоохондоо шууд өргөдлөө өгөхгүйгээр нөхцөл байдлыг түр ажиглахаар талууд ярилцсан гэх мэдээлэл ч байна. Өнгөрсөн хугацаанд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг нь яалчгүй С.Энхболд сайд байсаар ирсэн. Саяын асуудалтай холбоотойгоор олон нийт Эрүүл мэндийн сайд, эрүүл мэндийн байгууллагаас улам бүр хариуцлага нэхэж эхэллээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд бараг томилогдсон цагаасаа л хүчгүй, улс төрийн повергүй гэх шүүмжлэлийг улстөрийн хүрээнийхэн болон олон нийтээс хүртэж эхэлсэн. Тэгвэл С.Энхболд сайдын үед Эрүүл мэндийн яамны удирдлагууд хоёр хуваагдаж, ажил явуулахад туйлын төвөгтэй байгааг ч зарим эх сурвалжууд өгүүлж байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар нь дотроо дэд сайд М.Баттүвшинтэйгээ таарахгүй, зөрчилдөх болжээ. Мөн дээрээс нь улс төрийн ямар нэгэн хүч байхгүй цэвэр мэргэжлийн талдаа, улс төрийн туршлагагүй, зангараг байхгүй эмнэлгийн дарга нарыг томилсон нь уг яамны ажлыг унагахад “түлхэц” болж байна гэж үзэх хүмүүс байгаа аж. Ер нь ковидын нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт нөхцөл байдал муудаж байгааг Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагын унхиагүй, шийдэмгий бус, тодорхойгүй, хариуцлагагүй байдалтай холбож үзэх нь зүйн хэрэг. Тэр ч байтугай Эрүүл мэндийн яамны удирдлагуудын шийдвэр, шийдлийг бусад эмнэлгийн дарга нар хүлээж авахгүй, ихэнх тохиолдолд санал зөрөлдөх асуудал тогтмол гарах болсон гэнэ.

Ямартаа ч Эрүүл мэндийн сайд С.Энхболд харьяалал ярьж бие бие рүүгээ түлхэж хаалттай хаалга татуулсаар байгаад анхны тусламж авч чадалгүй нас барсан иргэний асуудалд тун удахгүй хариуцлага хүлээх бололтой. Хэрвээ Ерөнхий сайд, Засгийн газар уг асуудалд нэн яаралтай анхаарал хандуулж, “туг” тахих хүнээ гаргаж ирэхгүй бол нийгмийн стресс, бухимдлыг дийлэхгүй эцэстээ кабинетаараа огцрох аюул ч тулгарч мэдэхээр байна. Дөнгөж төрсөн ээжийг эмнэлгээс халаад, гэрийн шаахтай гаргасны төлөө У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч улс төрд шинэ жишиг тогтоосон. Тэгвэл эрүүл мэндийн байгууллагын хариуцлагагүй, сэтгэлгүй үйлдлээс болж эмнэлгийн гадаа нас барсан иргэний асуудалд Ерөнхий сайд хэрхэн хариуцлага ярихыг хамтдаа харцгаая.

Хуваалцах:280

СЭТГЭГДЭЛ (28)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин2021/07/07

    чухал үед туршлага муутай хүн тавих юмаа ядаж хүмүүсээ зохион байгуулж ажиллах хэрэгтэй

  • И
    Иргэн жавьж2021/07/06

    Сайд Энхболд наад ажлаасаа халагдсан хүмүүстэйгээ нийлж нэг хүнийг алчихжээ энэ ариун ёс мөн үү? бишээ? энэ бол санаатайгаар хийсэн аллага мөнөөсөө .Ар гэр нь монголын ард түмэн гудамжинд золбин нохойноос ч долоон дор харамсалтай амиа алдсан иргэнийхээ амийг нэхэж байна.Хн амины хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг хорьдог биз дээ? арай хэтэрлээ ЗГ яагаад дуугүй байнаа наад тэнэг донгио сайдаа өрхийн эмнэлгийн эмчээр явуулаач манай Тахилтад өрхийн эмчгүй байгаа наад донгиогоо нааш нь явуулчих хөөш наадах чинь даралт үзэж чадах болов уу?

  • З
    ЗОЧИН2021/07/06

    ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР БҮРЭН БҮРЭЛДХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРСОН НЬ ДЭЭР? АЖЛАА ХИЙЖ ЧАДАХ ХҮН АЛГА, ЭНЭ ЗГ-ИЫГ ГАРЧ ИРСЭН ЦАГААС ХОЙШ КОРОНА ТООГОО АЛДАЖ, НАС БАРАЛТ ӨДӨРТ 15-С БУУХГҮЙ БОЛЖ, ЮМНЫ ҮНЭ НЭМЭГДЭЖ, ХҮНИЙ АМЬ ҮНЭГҮЙДЭН ГУДАМЖИНД ӨНГӨРЧБАЙНА. ИЙМ ХАРГИС, ЧАДВАРГҮЙ ЗГ БҮРЭН БҮРЭЛДХҮҮНЭЭРЭЭ ОГЦОР?

  • Н
    Нар2021/07/05

    Уруу дорой царайлсан, ус гүйлгэнэсэн нуухан нүдэт. Муу хүнээс муу муухай бүхэн гарна. Муу хүн муу муухай бүхнийг хийдэг. Энхболд тийм л хүн.

  • О
    Ок2021/07/05

    С.Энхболдыг хурдан зайлуулах хэрэгтэй. Очсон газар болгондоо хамт олныг хагалан бутаргаж байдаг олиггүй амьтан. Сайд битгий хэл оногдсон мэргэжлийн ажлаа олигтой хийчих чадваргүй хүн шүү дээ. Муу юмыг л сайн хийж сурсан хүн байна лээ. Гай л тарьж чадна. Ямар ч чадваргүй сайд гэдгийг нь монгол хүн бүхэн мэддэг боллоо. Энэ хүнд хэлэх муу үг олдохгүй байна. Зайлаад зайгаа тавиад өгвөл харин олон хүн чамайг сайшаах байх

  • А
    Алт2021/07/05

    Харах царайны хийж чадахгүй мангар бацаан.

  • M
    ma2021/07/05

    emnelegiin darga mungu husaj l baina gemteliin darancar mun ih gulguulj bnaa

  • С
    Сайдыг огцруулахгүй ээ2021/07/05

    Ингээд л юм л бол Эрүүл мэндийн сайдыг огцруулна гэх юм. Ийм цаг үед Сайдыг ойр ойрхон сольсноор улам дордоно уу гэхээс сайжрах юм юу ч бхгүй. Яагаад ийм хорлон сүйтгэх санаачлага гаргаад бдгийг ойлгохгүй нээ. Гол нь тогтвортойхон шиг 2024 он хүртэл ажиллуулчихаачээ. Одоо бол ямар ч хүн шинээр сайдаар томилоод улам самууруулна. Дунд, доод шатанд бөөн будилаан бна, тэрийг л засах хэрэгтэй бна.

  • З
    Зочин2021/07/05

    Эмнэлгийн ажилтанууд болон дарга нар огт ажиллахгүй хоосон ярьсан,ковидоор далимдуулж бизнесээ болон цалин хөлсөө нэмэгдүүлэх гэсэн байдал ажиглагдаж бгаа Эмнэлгүүд ЭМ-н байгууллага үнэхээр ялзарч хөцөрсөн хүмүүсээр дүүрчээ ЗГ ЭМ бйагууллагад шинэчлэл хийх цаг болсон Хүний зовлонгоор бизнес хийгээд гарсчихсан бүлэглэл бий болжээ

  • J
    jakdh2021/07/05

    Huuhnii nertei, morin tolgoitoi gar uls toroos zail

  • З
    Зочин2021/07/05

    Ер нь ганц сайд бишээ нилээн хэдэн сайдтай хариуцлага тооцоочээ сэтгэлгуй жул хумуус их бна шуу дээ

  • З
    зочин2021/07/05

    Тонил.

  • З
    Зочин2021/07/05

    Зөв явцгүй ажил хийдэггүй өшөө хэд хэдэн жэнкогийн гуйж тавиулсан сайд нарыг зайлуулах хэрэгтэй монгол төрийн ажлыг гацаасан малнуудыг зайлуулах хэрэгтэй

  • O
    O2021/07/05

    энэ сайды үед эмэлгий гадаа хүн нас барж,вагцин андуурч хийсэн,өвчлөл нас бралтын ихэх н гарсан гээд тоочвол зөндөө юм бий

  • З
    Зочин2021/07/05

    Юу ч хийгээд үнэлдэггүй, хийсэн хийгээгүйг ялгах ухаан боловсролгүй ард иргэдтэй улсад ямар ч сайд гарч ирээд нэмэргүй. Адгийн бичиг үсэггүй нөхөр хүртэл эрдэмтдийн ажлыг дүгнээд зөв буруу гэж тэнэгтдэг боллоо. Иймд хамгийн эхэнд иргэдийн боловсролд анхаарах болоод байна

  • О
    ОРКуудах2021/07/05

    Төр засаг ямар ч буруугүй, төөрсөн бие чинь буруутай!!! Харин ч Монгол улс шиг энэ хэцүү үеийг давж байгаа улс цөөхөн байх шүү МАЛАА!!!

  • З
    Зочин2021/07/05

    Засгийн газрыг тэр чигээр нь огцруулаач. Тэр Батцэцэг гэгчийн АНУ-д суух элчэн сайдыг сонгож оруулж ирж буйг хар. Өөрөө боловсрол муутай_ зальхай, банзал эмэгтэй. Мөн тэр Соёлын сайд гэх нэр зүүсэн академич эрдэмтэнээс илүү гэж өөрийгээ үзсэн хүүхнийг зайлуул. АНУ-д суулгах гэж байгаа Батбаяр гэгч улсад ажиллаж үзээгүй тэнүүлчийг төр улсын аливаа ажил албад нөөлдөхөөс хамгаал, холдуул.

  • З
    зочин2021/07/05

    төр засаг буруутай, хүн төртөй улс орон хүнийхээ төлөө иргэн бүрийнхээ төлөө яаж ажиллаж байгаа солонгос улсыг жишээ болгож харна уу Төр барьж байгаа эрхэмсэг янбат түшээ нараа.

  • Э
    эмч2021/07/05

    үнэн бичсэн байна ХӨСҮТ ГЭЖ ДАРГА ХИЙХ ДУРТАЙ ХҮНИЙ АЛБАН ТУШААЛ БОЛСОН БАТТӨР НЬ БАС НЭР ТӨРД ДУРТАЙ АЖИЛ НВ УГАЖ БАЙНА ДАА

  • З
    Зочин2021/07/05

    Сайдууд үнэхээр жулдаж бнаа.Соёлын сайдынх нь бгаа царай зам тээврийн сайд гэж бас нэг хөлдүү нөхөр бна.Ер нь ерөнхий сайд нь ч тэр.

  • Э
    Эөөмрр2021/07/05

    Туршлагатай бөгөөд сэтгэлтэй хүн л тавих хэрэгтэй дээ шалдан банди нар юуг чадахгүй гэдэг нь тодорхой боллоо

  • Z
    zocin2021/07/05

    Энэ аюулт өвчний үед ЭМЯ, эмч нар бол нөөц болоцоогоор маш сайн ажиллаж байгаа. Бүх хүний нүд, чих,сэтгэл санаа тийшээ хандаж байгаа болохоор зарим нөхдүүд хүний муу үзэх гэж мөн их муулах юмаа. Тэр нөхдүүдийн үйлс хэзээч бүтэхгүй ээ.

  • З
    зочин2021/07/05

    Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж маш муу ажиллаж байна. Бямбадоржыг өөрчлөх хэрэгтэй. Дүүргийн эмнэлгүүд,хотын түргэн 103 нь эрүүл мэндийн газрын даргын хариуцах ажил шүү дээ. Д.Сумьяабазар дарга нэг нутгийн гэж удирдах зохион байгуулах чадваргүй зөвхөн арга заль шуналтай албан тушаалд дуртай хүнээр нийслэлийн эрүүл мэндийг хариуцуулна гэдэг маш том алдаа хийж байна. 1-р эмнэлгийн дарга, ЭМЯ-ны төрийн нарийны ажлыг хийж чадаагүй хэл аманд орсон нөхөр шүү дээ. Эмчийн хувьд ч чадвартай бус хүмүүсийн далбаан дор явдаг нөхөр.Короны тархалт нийслэлд илүү их тархаж байгаа нь нийслэлийн эрүүл мэндийн газрын ажил муу хахриуцлаггүйтэй шууд холбоотой. ЭМЯ-ны үүрэг бол бодлого боловсруулах хяналт тавих мониторинг хийх засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлхэд сайдын ажлыг дэмжих юм. Нийслэлийн эрүүл мэндийн газар нь нийслэлийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Дээрхи тохиолдолд эргүүл мэндийн газрын даргад хариуцлага тооцох .

  • З
    зочин2021/07/05

    Эрүүл мэндийн яам олон жил эв нэгдэлгүй, ард түмний эрүүл мэндийн төлөө гэсэн сэтгэлгүй ажилласан шүү дээ, энд тэнд засвар хийж, тэндерийн мөнгөний төлөө ажилласан дарга нар байсан. Энд улс төр хэрэггүй зөвхөн мэргэжлийн ур чадвар, хүн чанартай боловсон хүчин хэрэгтэй. Хүн чанар, хүн чанар,,,,,

  • З
    зочин2021/07/05

    мөнхсайхан бүр ч хэрэггүй бөөн биенес. өөрөө өөрийгөө баахан бичээд байх юм. одоо туршлагатай ахмад хүнээр тавих хэрэгтэй

  • З
    зочин2021/07/05

    zasag bureldxuuneeree ogtsor bolovsroliin said gej buziness neg teneg noxor bn

  • З
    ЗОЧИН2021/07/05

    УЛС ТӨРИЙН ХҮЧ ГЭЭД ЮУ СОЛИОРООД БАЙГАА ЮМ БЭ? УГААС МЭРГЭЖЛИЙН ЧАДВАР Л ГЭЖ БАЙХ ЁСТОЙ БИЗДЭЭ. УЛС ТӨРИЙН ХҮЧ НЬ ЗГ НЬ БИЗДЭЭ. ЭМЯ УГААС АРДЧИЛСАН ХУВЬСГАЛААС ЭХЛЭЭД ЯЛЗАРСАН БАЙГУУЛЛАГА ШДЭЭ. ХОГИЙН ЮМНУУД ОРОГНОСОН. ЧАДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ НИЙЛЖ БӨӨРӨЛХӨДӨГ ХАМТАРЧ УЛСЫН ТЕНДЕР ЦУСЛАДАГ. ХҮНИЙ АМИЙГ ЮМ НЬ ЧИНЭЭД БОДОДГҮЙ НУЛИМДАГ. ҮҮНИЙ ИЛРЭЛ НЬ САЯ БОЛСОН ЭМГЭНЭЛ . МӨН ӨВЛИЙН ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙТЭЙ БОЛСОН ЖИШЭЭ.

  • Ү
    ҮНЭН ҮГ ХАТУУ2021/07/05

    МӨНХСАЙХАН САЙН АЖИЛЛАЖ БАЙСАН,БУЦААЖ ТАВЬЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ