МХЕГ-ын дарга Т.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал яригдаж эхэлжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 20 сек
70
legacy:Zasag Oyun-Erdene/Oyunaa (1).jpg

Засгийн газар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд өнгөрсөн долоо хоног хүндхэн болж өнгөрлөө. Наадамтай холбоотой жагсаал, хэрүүл тэмцэл өрнөж байхын хажуугаар Ерөнхий сайд ачаа тээвэр гацаанд ороод буй Замын-Үүд боомтыг зорьж боловч гал дээр тос нэмэх гэгч нь болов. Маш их хэмжээний ачаа бараа хил дээр саатаж олон нийтийн бухимдлыг үүсгээд байгаа асуудлыг газар дээр нь шийдэх гэж очсон боловч Ерөнхий сайд толгойгоо маажиж, нүдэндээ ч итгэхийн аргагүй хариуцлага үйл явдлыг нүдээр үзсэн.

Тодруулбал, хил дээр ажиллаж буй Мэргэжлийн хяналтынхны хариуцлагагүй тааруу ажлыг харсан Ерөнхий сайд тухайн орон нутагт ажиллаж буй мэргэжлийн хяналтын даргад хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлж, хотоос дэд даргын түвшины удирдлагын багийг сэлгэн ажлуулах үүргийг МХЕГ-ын дарга Т.Гантулгад өгсөн.

Дараагаар нь хил дээр байрлах ачаа тээврийн машиныг ариутгах хэсэгт Ерөнхий сайд ажилласан бөгөөд ариутгалын хэсгийг нь хараад мань хүн үг ч дуугарч чадсангүй. Бүхэл бүтэн улсын хил дээр байгаа ариутгалын хэсэг чанарын байтугай, энгийн шаардлагыг хангаж чадахгүй байгаад бухимдсан Ерөнхий сайд “ийм зүйлээр ариутгахаар чинь аргагүй шүү дээ” хэмээн дуу алдаад амжсан. Улмаар МХЕГ-ын удирдлагууд болон тухай бүс нутагт ажиллаж буй мэргэжлийн хяналтынханд нэг сарын хугацаатай үүрэг чиглэл өгөөд буцсан.

Тэгвэл эх сурвалжууд Замын-Үүд боомтод болсон мэргэжлийн хяналтын байгууллагын хариуцлагагүй үйлдэлтэй холбогдуулан МХЕГ-ын дарга Т.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал яригдаад эхэлсэн гэдгийг онцолж байна. Ерөнхий сайд хэдийгээр хугацаатай үүрэг өгсөн ч хариуцаж буй салбарт нь үүссэн асуудлаас болж МХЕГ-ын дарга Т.Гантулгын сандал ширээний асуудлыг ирэх өдрүүдэд Засгийн газрын түвшинд ийнхүү ярихаар болсон гэнэ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Бямбаа2021/07/07

    Маш хурдан өөрчил ийм чухал салбарт ажил хийдэг сэтгэлтэй хүн хэрэгтэй. Гантулга өөрөө ажил хийдэггүй бас залуу авгайгаа ЭМЯ нд оруулаад тэр нь бас ажил хийдэггүй гэсэн төр засаг ийм улсуудаар дутах уу. Улсаас идсэн мөнгөө тэврээд хол хэвтэхээс бай

  • O
    Othontuya2021/07/05

    Estoi zov um hiilee. Mergejliin hyanalt ogt ajlaa hiihee bolison. Bur suragch garahaa bolison shuu dee

  • I
    Irgen2021/07/05

    Zuv bna. Harin orond bas setgelgui, tsunh barigch tavibal nuuhiig ni avah geed nudiig ni sohlono gegch bolno gedgiig Erunhii said sain oilgoj bgaa bh. Oron nutgiin Mergejliin hyanaltiin gazriin darga nariig ch bas jaahan setgeltei, yum bugdiig zoosnii nuheer haraad bdaggui humuuseer solih shaardlagatai. Jishee: Darhanii, Selengiin, Orhonii Mergejliin hyanaltiin darga nar.

  • З
    ЗОЧИН2021/07/05

    МЭРГЭЖЛИЙН ХЯНАН ШАЛГАХ ГАЗАР ОДОО БАЙДАГ ЮМ УУ? ТЭГВЭЛ ХОЙШОО ЯВАХ ЗУСЛАН8 ГЭР ХОРООЛОЛД ЧИНЬ ВИРУС ГААРЧБАЙНА6 ЗАДГАА АЙРАГ ЗАРААД, СОГТУУ ХӨЛЧҮ ХҮМҮҮС ЭНЭ ТЭНДГҮЙ ХЭВТЭЭД, УУЖ ИДЭХИЙН ДОНТОЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭЭ ЧИРЭЭД АЙРАГ МАХ ЗООГЛООД ЁСТОЙ Д. НАЦАГДОРЖИЙН ШҮЛЭГЭНД БИЧСЭН ШИГ НЯН ВИРУС БАЯР ХИЙЖ БАЙНА

  • З
    Золбоо2021/07/05

    Мэргэжлийн хяналтын дарга сайн ажиллаж байгаа, одоо ингэж байх цаг нь биш Төрд мэргэшсэн дарга шүү

  • M
    Munhbat2021/07/05

    Zuw shd arai l setgelgvi bnaa tataas awilgal awah bolhoor hamgiin tvrvvnd megejiliin hyanalt gj ailgdag sn hvmvvs ih bga shvv

  • T
    Tuya2021/07/05

    Угаасаа наад мэргэжлийн хяналт нэртэй авилгачдын үүр уурхайг бүүр татан буулгавал таарна. Байцаагч гэж бөөн эрх мэдэл, сүрдүүлэг, шантаажны хэдэн нөхөд салбар бүрт нэг нэгнээрээ дамжуулж арын хаалгаддаг сүлжээ шүү дээ