Замын-Үүд дэх хил, гааль, цагдаа, авто тээвэр, мэргэжлийн хяналтын дарга нарыг чөлөөллөө

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:post/6.26/212736709_1337932956603067_2815392574332384569_n.jpg

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан АТГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ-ын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Улмаар Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр, мөн тус суман дах Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан тэргүүтэй зургаан хүнийг хойшлуулашгүйгээр баривчилсан байна.

Улмаар Замын-Үүд суманд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ЗХЖШ-ын 1-р орлогч Бригадын генерал Ц.Жавхланбаатар болон ЕС-ийн зөвлөх Л.Алтангэрэл нарыг томилон ажиллуулахаар болсныг мэдэгдлээ. Мөн,

Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Д.Зоригоогийн оронд нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийг.

Хилийн 0108-р ангийн захирагч, хурандаа Б.Нямбатын оронд нь В.Намхайнямбууг.

АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайханы оронд нь Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга н.Сүхбаатарыг.

Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогбадрахын оронд нь НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууныг.

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Замын-Үүд дэх сум дундын цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн дарга, цагдаагийн хошууч, н.Уранбаярыг чөлөөлсөн бөгөөд түүний оны хүн тодорхойгүй байна.