ТАНИЛЦ: АТГ-ын шинэ дэд дарга Г.Азжаргал гэж хэн бэ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 59 сек
200
legacy:ATG/204214125_835138940437825_8774226802761009637_n.jpeg

АТГ-ын дарга З.Дашдаваа хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу анх удаа дэд даргаа томилох гэж байна. Өнөөдөр томилгооны сонсголын зохион байгуулж, дэд даргаар томилох "визээ" дарууллаа. Уг нь Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар 6 жилийн хугацаатай томилуулдаг байсныг өнгөрсөн арванхоёрдугаар сард Авлигын эсрэг хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр болиулсан. Манайх шиг авлига, хээл хахууль, албан тушаалын хэрэг “цэцэглэсэн” газарт АТГ онцгой чухал субъект. Тэгвэл АТГ-ын шинэ дэд дарга Г.Азжаргалын талаарх зарим сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.

Ерөнхийлөгчийн институтээс гадуур хийгдэх АТГ-ын дарга нарын анхны томилгоо

Хуулийн өөрчлөлтийг зарим хүмүүс ихээхэн эсэргүүцсэн. Ялангуяа Ерөнхийлөгчийн институт. Гэхдээ Үндсэн хуулиараа гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь Засгийн газарт хамаарна. Тиймээс гүйцэтгэх байгууллагынхаа удирдлагуудыг ЗГ өөрөө томилдог байх нь эрүүл үзэгдэл. Өнгөрсөн жилүүдэд ингэж чадаагүй тул Ерөнхийлөгчийн хүч, эрх мэдлийг нэмэгдүүлж орхисон. Үүний гороор элдвийн “хонгил” үүсэх, хэн нэгэн тэрхүү “хонгил”-ын түлхүүрийг атгах, шилжүүлэх зэрэг үзэгдлүүд гарах болов. Гэхдээ “хонгил”-ыг ганц АТГ-тай холбож үзвэл өрөөсгөл. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч АТГ тэргүүтэй томилгоо хийдэг хуулийн байгууллагуудаа дамнуулан “хонгил” үүсгэчихдэг гэж шүүмжлүүлдэг. Тиймээс хуулийн дагуу үүссэн ойлгомжгүй парадоксыг өөрчилж буй эхний томилгоог З.Дашдаваа хийх гэж байна.

Холбооны мөрдөх товчооны үндэсний академи төгссөн ГУРВАН төгсөгчийн нэг

Хууль өөрчлөгдсөнөөс хойш АТГ дотор болон гадуурх хуулийн байгууллагууд дундаас ДЭД ДАРГА болох сонирхолтой хүмүүс “эрчимжсэн”. Хэд хэдэн хүний нэр өнгөрсөн арванхоёрдугаар сард гарч байсан ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж, уг томилгоо сонгууль өнгөртөл хүлээгдсэн. Өнгөрсөн тавдугаар сард Г.Азжаргалын нэр дээр тогтсон ч сонгууль дуустал нам дарсан юм. Мөн тэрбээр “АРИН-АП” сүлжээний 
үндэсний зохицуулагчаар ажилладаг. 2018 оноос хойш манай улс уг сүлжээний даргалагчийн статустай болсон юм.

Г.Азжаргал нь цагдаагийн байгууллагаас гаралтай. Мэргэжлээрээ ажилласан туршлагатай нэгэн бөгөөд Орос, Англи хэлтэй нэгэн аж. Одоогоор АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар тэрбээр ОХУ-д эрх зүйч мэргэжил эзэмшсэн. АНУ-д 2011 онд терроризмтой тэмцэх чиглэлээр, 2013 онд АНУ-д Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр суралцсан. 2017 онд ОХУ-д Холбооны аюулгүй байдлын институцийг тус тус төгссөн. 2002 оноос хойш цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2018 оноос хойш АТГ-д томилогджээ. Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа 4 удаа ЦЕГ-ын мэргэжлийн аварга болсон талаарх танилцуулгыг байнгын хороонд илгээжээ.

МИАТ-ийн “Дайны эрсдэлийн даатгал”, алтны сорьц өөрчилсөн Монголбанкны Эрдэнэсийн сантай холбоотой хэргүүдийн “АВТОР” Г.Азжаргал

Сонирхуулахад, 2011-2014 онд хамаарах хэд хэдэн том хэргүүдийг илрүүлсэн гэх “автор” нь Г.Азжаргал аж. Тодруулбал, Малайз, Сингапур, Хятад, Украин, Энэтхэг, Румын улсын иргэд олон улсын карт ашиглан Монголд залилан 
хийсэн хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засагтай тэмцэх хэлтсийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа илрүүлж байжээ. 2009 оноос картын хэрэглээ нэмэгдэхтэй зэрэгцэж Монголд энэ төрлийн гэмт хэрэг эрчимжиж эхэлсэн. Ингээд нарийн тусгай ажиллагааны үр дүнд уг хэргийг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг таслан зогсоосон байдаг.

Мөн 2013 онд нийгэмд шуугиан тарьсан МИАТ-ийн “Дайны эрсдэлийн даатгал” гэх МИАТ-ийн удирдлагуудын мөнгө угаасан хэргийг илрүүлж, нэг тийш болгосон ажлыг Г.Азжаргал хийсэн байдаг. Тодруулбал, уг хэрэгт холбогдуулан МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ялыг шүүхээс оноож байв.

Мөн тэрбээр, Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө 
ашиг олсон, Монголбанкны Эрдэнэсийн сантай холбоотой зохион байгуулалттай хэрэг зэрэг томоохон эдийн засгийн гэмт хэргүүдийг илрүүлж байсан нэгэн аж.

Г.Лхагвадорж

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ц
    Цэндээ5 жил өмнө

    Олон түмэнтэй хасарч тэмцэхгүй бол авилга дийлдэхгүй хүчээ авч байгаав

  • И
    Иргэн5 жил өмнө

    Ард түмнийхээ төлөө амжилт!!!!

  • З
    зочин5 жил өмнө

    нөгөө хэдэн захирал нь бүгд суллагдсан шүү дээ МИАТ н

  • З
    зочин5 жил өмнө

    Энэ хүн МАН ын төлөө ажиллах боловуу Монгол Улсын төлөө ажиллах болов уу хэн мэдлээ

  • И
    Иргэн5 жил өмнө

    Мэргэшсэн хүн юм.Одоо яаж ажиллахыг л харъя.Амжилт хүсье.

  • N
    nemo5 жил өмнө

    hen negnii omnoos tun udahgui shorond yavna

  • Ө
    Өөрчлөлт горьдогч5 жил өмнө

    Хэрэгтэй хүн хэрэгтэй үед томилдсон шиг байна,амжилт ерөөе,тэмцэлд ганцаардхаар бол ард түмэндээ дуулгаж дэмжлэг аваарай.Бууж өгч,боодолтой мөнгөнд худалдаж худалдагдаж болохгүй шүү.Зовсон олондоо тус болоорой.

  • З
    ЗОЧИН5 жил өмнө

    Баяр хүргэж амжилт хүсье. АТГ-д ийм чадварлаг залуус олон байгаа бйх. АТГ сайн ажиллаж байгаа боловч хэргийг эцэслэн шийдэх дээдд байгууллагууддаа очооод замхардгаас болоод Монгод хээл хахуул, авлига яг КОРОНА шиг халдварлан тархаж байгаа юм байна гэж би боддог шүү.....

  • B
    Bayr.5 жил өмнө

    Biton Gambat lih durgui bn daa.

  • Б
    Багш5 жил өмнө

    Ард түмнийхээ сайн,сайхны төлөө Үнэн ч, шудрага ,сайн ажиллаарай

  • M
    mmm5 жил өмнө

    үнэн бол сайн залуу байна хүн ингэж л амьдрах хэрэгтэй. Шуудай алт биш шудрага зан л хүний нэртэй хамт үлдэнэ.

  • Б
    б5 жил өмнө

    үнэн бол сайн залуу байна хүн ингэж л амьдрах хэрэгтэй. Шуудай алт биш шудрага зан л хүний нэртэй хамт үлдэнэ.

  • D
    dififcult to avoid5 жил өмнө

    herevee tanig hend ch hereggui,hun turuluhtunii tuluu amia zoliosol gevel ta tegeh uu?,bidend heretei humuusee avch uldeh heregtei,tuund zuvhun 5 saya hun l heregtei ,

  • З
    зочин5 жил өмнө

    АРДЫН ХЯНАН ШАЛГАХ ХОРООГ ЧАДВАРЛАГ УДИРДАЖ БАЙСАН ЗУНДУЙ ГУАЙ БОЛОН БАТГЭРЭЛ НАРЫН АЖИЛЛАЖ БАЙСАН ТУРШЛАГЫГ САЙН СУДЛАН ХЭРЭГЖҮҮЛЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

  • З
    зочин5 жил өмнө

    АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫГ ЖИНХЭНЭ ЁСООР НЬ АЖИЛЛУУЛНА ГЭВЭЛ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХУУЛИЙГ УИХ-ЫН ГИШҮҮД МААНЬ БОЛОВСРУУЛЖ БАТЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ. АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР МААНЬ НҮД ЧИХТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙГ ҮНДЭСЛЭЭД ХУУЧИН НИЙГМИЙН ТОГТОЛЦООНД АРДЫН ХЯНАН ШАЛГАХ ХОРОО ГЭЖ БАЯСАН БАЙГУЛЛАГЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ СУДЛААД ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИЖ БАЙГАА ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛД ТОХИРУУЛАН АЙМАГ ОРОН НУТАГ ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ БҮХИЙ Л БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭРГЭД ОРОН ТООНЫ БУС ХЭЛБЭРЭЭР БАЙГУУЛААД УРАМШУУЛЛЫН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОН АЖИЛЛУУЛБАЛ ҮР ДҮНТЭЙ ШҮҮ. ИЛРҮҮЛСЭН ХОХИРОЛЫН ТОДОРХОЙ ХЭМЖЭЭГЭЭР УРАМШУУЛДАГ ЖУРМЫГ БАТЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРГТЭЙ

  • Б
    Боогий5 жил өмнө

    Юмны үнэ өсөөд тэнгэрт хадлаа, үүнийг л хэвийн төвшинд нь буулгаж өгч буян болоочээ. Гол зорилгл эгэ шүү, баахан томилгоо хийгнэд үнэ буурахгүй иргэд, ААН-үүд бараагаа ви чатаар захиалаад авдаг боломжоор рангаж өгөөчээ амжилт хүсьe

  • Б
    багш5 жил өмнө

    ийм залуучууд олон байвал улс орон маань зов гольдролдоо орж хурдан хогжино шуу миний дуу авилгалын гинжин хэлхээг тасалж эх оронгоо хогжуулэхэд их хувь нэмэр оруулаарай биеэ сайн хамгаалаарай авилгачид юу ч хийж мэднэ шуу ийм залуучууд байгаад баярлаж итгэлийн оч бадарч байна

  • И
    иргэн5 жил өмнө

    Намын эрх ашиг биш Монголын ард түмний эрх ашгийн төлөө ажиллавал сайн л бна

  • З
    зочин5 жил өмнө

    Баяр хүргэе амжилт. Ажлаа сайн хийгээрэй битгий л хүний гар хөл болоорой Монголд одоо цагт ийм олон залуу лидер агаар ус мэт хэрэгтэй байна

  • Z
    zochin5 жил өмнө

    mundag bna shu, manai zaluu ue-iin tuluulul mundag bna