Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Төрийн банкийг ХУВЬЧЛАХААР бэлтгэл ажилдаа оржээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 10 сек
130
legacy:Zasag Oyun-Erdene/Statebank.jpg

Манай төр "хувьдаа" банктай. Байгуулагдсан цагаасаа хойш ашигтай ажилласан гэж үе үеийн төрөөс томилогдсон дарга нар нь ярьдаг. Эдийн засаг, банкны систем талаасаа үнэний хувьтай ч төрийн өмчит гэдгээрээ улс төрийн асуудлыг үргэлж л араасаа дагуулж ирэв.

Эрх барьсан нам банкны удирдлагыг томилж, төр болсон хойно удирдлагын бүтэц бүрэлдэхүүнийг нь өнгөрсөн жилүүдэд улам л “данхайлгасаар” ирсэн. Төв оффистоо л гэхэд 60 гаруй захирал ажилладаг байдлаа Төрийн банкныхан банкны системийн онцлог гэж тайлбарласаар суугаа. Энэ мэт асуудлыг араасаа дагуулдаг төрийн мөчит банкийг хувьчлах нь зүйтэй гэх байр суурийг олон хүн илэрхийлдэг. Зарим нь эрх барьж буй улс төрийн хүчин банкны хөрөнгийг нэмэх гэх зэрэг ашигтай нөхцөл үүсгэж байгаад байгаад өөрсддөө “ашигтай” хувьчлал хийх гэж байна харддаг.

Тэгвэл 2015 оноос бараг жил бүр яригдах болсон Төрийн банкны хувьчлалын асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар урагшлуулахаар бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Тодруулбал, “Төрийн болон төрийн оролцоотой банкийг 2021-2023 онд хувьчлах үндсэн чиглэл” гэгчийг боловсруулж ойрын хугацаанд Засгийн газрын хурлаар оруулж хэлэлцүүлэхэд гэж байгаа аж.

Уг үндсэн чиглэлд зааснаар банкны нэмэлт хувьцаа гаргаж олон нийтэд нээлттэй арилжаалах замаар Төрийн банкийг хувьчлах аж бөгөөд орлогыг банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар тусгажээ.

Нэмэлт хувьцаа гаргах зарчмаар Төрийн банкны 20 хувийг нь хувьчилна

Төрийн банкийг анх 2009 онд “Зоос” банкийг татан буулгахтай холбогдуулан байгуулж, 2013 онд “Хадгаламж” банкийг асуудалд ороход тус нэмж нэгтгэсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд хоёр банкны ажилтан албан хаагчид болон үйлчлүүлэгчдийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэж үзэх болсон тул хувьчлалын асуудлыг сүүлийн жилүүдэд хүчтэй ярьж эхэлсэн юм.

Одоогийн байдлаар тус банкны нэмэлт хувьцааг 20 хүртэлх хувь байхаар тооцож, үе шаттайгаар нэмэгдүүлэх зарчмыг баримтлахаар үндсэн чиглэлдэ тусгажээ. Харин төрийн эзэмшил хувийг 80 хувь байхаар “төсөөлжээ”. Одоо бол Төрийн банкны 25 хувийг Сангийн яам, 75 хувийг нь "Хадгаламжийн даатгалын корпораци" эзэмшдэг. 2 сая давсан хэрэглэгчид, 200 мянга гаруй зээлдэгч, 500 гаруй салбар нэгжтэй томоохон банк.

Төрийн банкны хувьчлалд 1 тэрбум 250 сая төгрөг зарцуулахаар төсөөлөв

Төрийн банкийг хувьчлах тогтоолын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг ч мөн адил тооцоолсон байна. Хувьчлах зардлын төсөөллөөр бол тус банкийг үе шаттайгаар хувьчлахад эхний тооцооллоор нийт 1 тэрбум 250 сая орчим төгрөгийг зарцуулахаар төсөөлжээ. Уг зардалд хөрөнгийн үнэлгээ, хуулийн зөвлөх, аудитын компанитай хийх гэрээ болон бусад зардлуудыг тусгагдсан бөгөөд уг зардлыг банкнаас гаргах юм байна.

Ийнхүү сүүлд хэд хэдэн Засгийн газрыг дамжуулан хувьчлах асуудал сунжирч яваа Төрийн банкны хувьчлалыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэг мөр эцэслэн шийдэх бололтой. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана гэдгийг сануулъя.

Г.Лхагвадорж

Хуваалцах:130

СЭТГЭГДЭЛ (13)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    туршлага байна2021/07/15

    Хүрэлсүх бол гаршсан банк дээрэмдэгчбаримт нь,"Хадпагламж банк",Хүүк ахбн заавраар төрийн банкийг дээрэмдэх нь л дээ.Мөн дөө огцрохоосоо өмнө үлдсэн амьдарлаа залгуулах мөнгө хусах нь ээ.Дараа нь шооёдчихгүй л бол Санадаг л санаа

  • З
    зочин2021/07/12

    Хадгаламж банкны 14 тэрбумаар казинодоод сүүлд зоос банктай нэгтгэж тоглосон одоо хувьчлах 25% ийг маны мөнгөтэй дарга нар эзэмшинэ иймэрхүү амар аргаар хөлжихгүй бол болохгүй байгаа байх. хуучирсан ч сурсан луйвар.

  • Z
    Zochin2021/07/10

    Yagaad bank ruu dairaad baina Ter jil olon bank dampuuruulj hadgalamj ezemshigchid hohirson erh medeltenguud ni mengiig ni gafaadad bairshuulsan idse uusan

  • Х
    ХаХа2021/07/09

    Муу пизда дөрвөлжин толгойт, нохойн баас. Шударга 5 нтр муу пизда. ...

  • Г
    Ганаа2021/07/09

    Хувьд өгч байгаад дампууруулдаг хэвээрээ шив дээ. Гол нь тарийн мөнгө, төрийн мөнгө ч гэж дээ ард түмний мөнгө салхинд хийсэхнээ. Үе үеийн ерөнийлөгч нарын үед 1 банк дамдуурдаг. Дампууруулдаг гэвэл зохистой юм уу. Баахан зээл авсан хүмүүс нь дам дамаа төрийн өндөр албан тушаалтнууд байдагсан. хэвээрээ юуЮ

  • З
    Зочин2021/07/09

    Зүүн төвийн үзэл баримтлалтай нам хувьчлал явуулбал баруун төвийн буюу Ардчилсан намаас ялгарахгүй болно.

  • З
    Зочин2021/07/08

    Хувийн банкнуудын хор гүйж байх шив дээ . Шатахуунаа хувьд өгчихөөд яаж хараат болж бна тийм л юм болно ш дээ . Ганц банк арчлаад аваад явж чадахгүй төрийг яалтай вэ

  • B
    Baagii2021/07/08

    Turiin bank bol oton nutagt dangaar noyorkhson Khaan bankiig ursulduund oruulj, hadgalmj, zeeliin huu buuruulakh hamgiin roletoi bank

  • З
    зочин2021/07/08

    Сайханбилэг шиг л санагдчихлаа, Буухаасаа өмнө юу л хийх гээд байна даа

  • З
    зочин2021/07/08

    БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ ДЭЭР ШИНЭЧЛЭЛ ХИЙГЭЭД ЧАДВАРЛАГ ЦОМХОН БҮТЭЦТЭЙГЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛАХАД НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ ЧАДАВХИЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ

  • З
    зочин2021/07/08

    ТӨРИЙН БАНКЫГ ХУВЬЧИЛНА ГЭДЭГ МАШ БУРУУ ШИЙДВЭР ШҮҮ. ТҮҮНИЙ ОРОНД НАЙДВАРГҮЙ БАКНУУДААСАА НИЙГМИЙН ДААТГАЛ БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ХӨРӨНГҮҮДИЙГ НЬ ТАТАН БАЙРШУУЛЖ ТӨВЛӨРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

  • Z
    zaluu2021/07/08

    estoi hjnaltgui luivariin azil ehleh bolzdee bank yu hiideg hund zeeldsen mongoor bajzsan baiguulaga il todoor gemt hereg hiiseer irsen

  • М
    Мат2021/07/08

    Зоос банканд луйвардуулсан мөнгөө авья аа