ЭМЯ: Арьсны өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/янжка зураг/215672502_187719306641918_440754123636678768_n.jpg

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Арьсны өвчин судлалын үндэсний төвийн амбулаторид нэг эмч ажиллаж, бусад эмч нарыг коронавирусийн халдвараар өвдсөн гэх мэдээлэл гарсантай холбоотойгоор ЭМЯ-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:

"Арьсны өвчин судлалын үндэсний төв нь арьс харшил эмчилгээний гоо заслын чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг хэдий ч цар тахлын энэхүү хүнд цаг үед ЭМС-ын баталсан тушаалын дагуу хэвтүүлэн эмчлэх нийт орны 60 хувьд коронавирусийн халдвартай өвчтнүүдийг эмчлэх зорилгоор 80 орыг дэлгэн ажиллуулж байна.

Коронавирусийн халдвартай өвчтнийг хэвтүүлэн эмчлэх тасгийн 14 хоногийн тусгаарлалт, гэрийн 7 хоногийн ажиглалт тусгаарлалт, эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар авч өвдөх зэрэг олон шалтгаанаар хүний нөөцийн хомсдол гарч байгаа ч арьс, харшлын чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэн хичээж ажиллаж байна" гэжээ.