Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нийслэлийн 900 мянган иргэн вакцины II тундаа хамрагджээ
00

Нийслэл болон хөдөө орон нутгуудад коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. Долдугаар сарын 9-нд нийслэлийн хэмжээнд I тунд 75, II тунд 1412, нийт 1487 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1046834 иргэн I тунд, 910029 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт жирэмсэн эхчүүдийн 25.7 хувь буюу 3064, 12-15 насны хүүхдүүдийн 35.9 хувь буюу 36430, 16-17 насны хүүхдүүдийн 57 хувь буюу 19324 нь коронавирусийн эсрэг вакцинаа хийлгэжээ.



