Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүдийн дарга нарыг иргэдээс ирсэн мэдээллээр баривчилж, шалгаж байгаа

Улс төр
UBn team
Унших: 1 мин 13 сек
20
legacy:Zasag Oyun-Erdene/SHB_4007.jpg

Энэ сарын 6-ний өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр, түүний орлогч дарга болон тус суман дах авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан, Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат, тус ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг, Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр, Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул нарыг саатуулсан.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Коронавирус халдварын хүнд нөхцөлд ачаалал ихэссэн. Үүнийг далимдуулж оочер дайрч, мөнгө авч албан тушаалаа ашигласан албан тушаалтнуудыг үргэлжлүүлэн шалгана. Сүлжээний схем үүсгэж луйвар хийж байгаа албан тушаалтнуудад зохих хариуцлагыг хүлээлгэнэ. Энд бугшсан авлига албан тушаалын хэргийг тогтоож, хариуцлага тооцно" хэмээн мэдэгдсэн.

Харин энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өглөө. Тэрбээр "Замын-Үүдэд хөл хорио тогтоосон. Тэнд ажиллаж байгаа мэргэжлийн хяналт, гааль, цагдаа, аймгийн Тамгын газрын зарим нөхдүүд шалгагдаж байгаа. Гэхдээ тэр хүмүүсийг шууд буруутай гэдэг агуулгаар биш иргэдээс авагдсан мэдээлэл дээр тулгуурлаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Одоо бүрэн эрхт төлөөлөгч томилогдоод тусгай баг ажиллаж байгаа. Ариутгалын том асуудлыг цогцоор нь шийдэж байна. Наадмын дараа Шадар сайд газар дээр нь очиж танилцах байх. Төрийн ордонд бид шийдвэр гаргаад тэр нь анхан шат, амьдрал дээр хэрэгжих нь ховор байна. Тиймээс анхан болон дунд шатны нугалаатай хатуу тэмцэхээс өөр аргагүй. Хэн нэгний мууг үзэх гээгүй. Энэ хүнд үед Засгийн газрын шийдвэр зайлшгүй хэрэгжих ёстой" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Оюука

    Эхлээд тэр ариутгал хийсэн улсад 16сая хөлс гэдгээс л эхлэх болуу бас л тэр хэдэн төмрийн гагнахд 16.0 сая гэвэл их тэгээд эцсийн тайланд 160.0 сая гэвэл бүр хувь хүртсэн бүрийн хариуцлага татаж улсыг хохироогүй болгох хэрэгтэй.Тэр Хэнтийд хийсэн Андын нэртээ Хүрэлсүх-Оюунэрдэнэ 2 ын хийсэн хөшөө ч гэсэн хэдэн тэрбум гэсэн билээ тэрийг ч гэсэн шалгах хэрэгтэй Хэрэв үнэн ч шудрага л сайд бол та 2 ын нэр их ч гэсэн цэвэр байх ёстой шалгаж үнэн хэлэхгүй бол энэ мэт олон юмд та 2 ын хувь хүртсэн байж л таарах гээд байна

  • Z
    Zochin

    Бүрэн эрхт төлөөлөгч Алтангэрэл бас авилгач нөхөр гэсэн шдээ. Өөрчлөлт байна уу. Ёстой 2 дугаар ээлж хоолондоо орж дээ