Засгийн газар авлигын эсрэг комисс байгуулна

Улс төр
UBn team
Унших: 1 мин
70
legacy:Zasag Oyun-Erdene/oyu.jpg

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллаж, цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг сонсч, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэрээ Засгийн газар авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг мэдээлэв. Тодруулбал, Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдах юм. Уг хуралдаанаар авлигын эсрэг комисс байгуулахаар болжээ.

Учир нь Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм. Тэрбээр "Замын-Үүдэд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгч томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна. Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Энэ талаар мөн Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгаа" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Р
    ро

    атг яах болж байна

  • B
    Bayar

    10 tsagaan buyan zaa naad turiin alban haagchiddaa

  • З
    Зочин

    Төрийн бүхий л албаны хурган дарга нар хуульд нийцүүлжх нэрээр хуулиас давсан журамнууд зохиож нугалаа үүсгэж авилагын үндсэн суурийг тэд л хөгжүүлж байгаа хуулиас давсан журам шардлагуудыг хүчингүй болгож тодорхой журамлах алдаа гаргавал албан тушаалтныг шууд хуулийн хариуцлага тооцуулж байвал авилагын асуудал жоохон цэгцэрнэ.

  • З
    Зочин

    Авилгалтай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг байгууллагууд ажиллаж чадахгүй байна гэсэн үг? Мөн Үндсэн хуулиас гадуур байгууллага байгуулж болох уу? Ингэж их попорж байж 1937 оны гашуун түүхийг давтах вий. Төрийн махны машинд хамгийн анх санаачилж хийсэн хүмүүс нь өөрсдөө машиндуулсан байдгийг хатуу санаарай. Хүн бус хууль засаглах болтугай

  • З
    Зочин

    Тэр Ж.Эрдэнэбат Элбэгдорж хоёроо чи түргэн барьж ял шийтгэлээ өгөөчээ.Наадуул чинь өрслөө чамд нүүрэн дээрээ инээж цаагуураа асар дургүй чамайг өөрөөс чинь өрсөж унагаж шившиглэх зорилготой бусдын гараар могой бариулаад бна.Ойлгож бна уу.Төөрдөг байшинд орсон мэт ордон албан тушаал олон даргыг төөрүүлж вакумжуулж сохолж мөхөөж байсныг бүү март.Анх ямар бсан яг л түүгээрээ бай.

  • Ү
    Үнэн

    Авлига албан тушаалын хэргээр шийтгэгдсэн С.Баяр, Да Ганболд, Хурц нарыг ялын хугацаанаа дуусахаас нь өмнө авилгач шүүх чинь суллаад өршөөгөөд байхаар яаж авлига буурах билээ. Шүүхээ эхлээд шинэчлэн хөгшин авилгач шүүгчдийг зайлуулахгүй бол ямар ч шинэчлэл хийгдэхгүй.

  • Б
    Баясаа

    Атг тэгээд юу хий болж бна