ДЭМБ-ын эмнэлэг тусламжийн баг Монголд 40 хоногийн хугацаатай ажиллахаар болжээ

COVID-19
UBn team
Унших: 1 мин 54 сек
70
legacy:post/7.12/https___d1e00ek4ebabms.cloudfront.net_production_e00eee10-4f29-4459-acdb-b07c5500d567.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар УОК-ын Шуурхай штабт ажилласан. Хуралдааны эхэнд Шадар сайд С.Амарсайхан халдварын нөхцөл байдал хийгээд коронавирусийн халдварын эсрэг авч буй арга хэмжээний талаар танилцуулсан юм.

Мөн тэрбээр "Ирэх долоо хоногоос ДЭМБ-ын Эмнэлэг тусламжийн баг манай улсад ирж, ЭМЯ-нд 40 хоног ажиллана. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг сургаж, дадлагажуулах, мэргэжлийн зөвлөгөө өгөх чиглэлд хамтарч ажиллахаар болсон" гэж мэдээллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Аймаг орон нутаг руу зорчих хөдөлгөөн их байна. Хүндрэл гарч байна уу. Халдварын тохиолдол нэмэгдэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүрэхгүй байх зэрэг асуудал гарч байна уу"

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас одоохондоо ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. Халдвар тархах нууц үеийн хугацаа бий. Тэгэхээр одоохондоо асуудал гараагүй байна. Орон нутгийн хүнд хүн болон өвчлөлийн тоо нийслэлтэй адилхан буурч байгаа"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөдөө орон нутагт явж байгаа хөдөлгөөнийг хяналтдаа байлгаж, заавар зөвлөгөөгөө авахгүй бол хотод халдварын тоо буурч, хөдөө орон нутагт ихсэх, одон медалийн дараа гарсан шиг асуудал гарах вий. Тэрийгээ тооцож ажиллаарай. Орон нутгийн удирдлагуудтайгаа холбоотойгоо ажиллаарай. Амралтын өдрүүдэд Шуурхай штабын хэдэн хүн ажиллаж байна вэ"

УОК-ын гишүүн "187 хүн 3 ээлжээр ажиллаж байна"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ачаалалтай ажилласан хүмүүсээ болж өгвөл хуваарь гаргаад амраах арга хэмжээ авах хэрэгтэй шүү"

Шадар сайд С.Амарсайхан "Хуваарь гаргаад ачааллыг нь тэнцвэржүүлээд амраах ажлыг салбар салбарт нь хийгээд явж байна. Одоо бидний санаа зовоож байгаа асуудал бол баяр наадмын өдрийг тохиолдуулан иргэд хөдөө орон нутгийг их зорьж буй. Энэ нь халдвар хамгааллын дэглэм алдагдах, түүнийг дагасан тохиолдлын тоо нэмэгдэх, эмнэлгийн ачаалал нэмэгдэх эрсдэл гарах магадлал маш өндөр. Тиймээс аймаг орон нутаг, УОК-ын Шуурхай штаб холбогдох байгууллагуудаас иргэдэд гэр бүлийн хүрээнээс гадуур орон нутагт зорчихгүй, цуглахгүй, бөөгнөрөхгүй, эрсдэлд орохгүйгээр агаар усанд аялах, хүн багатай сийрэг газар амрах замаар эрсдэлээс хол байх зөвлөмж зөвлөгөөг өгч байна"

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дельта вирусийн улмаас Солонгос улс эрсдэлд орж эхэлж байна. Тиймээс агаарын нислэгтээ ямар хяналт тавих вэ. Тэрийгээ сайн төлөвлөөрэй. Ямар нэгэн байдлаар хязгаарлалт авах бол аль болох эрт зарлаад ямар оновчтой шийдвэр гаргах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Төлөвлөгөөгөө Засгийн газрын хуралдаанд танилцуулаарай" гэлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Нууц үеийн хугацаагаар тооцвол сонгуулиар харин ч гайгүй шүү цаана нь иймэрхүү улс төрийн үр дагавартай учир бүх нэр дэвшигч нар үр дагавараа бодсон нь ажиглагдаж байсан Харин одон медаль бол өөр шүү зориуд санаатай үйлдэл ч байж мэднэ

  • D
    DKLVK5 жил өмнө

    ДЭМБ-ИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ЧИНЬ ДЭЭР ИРЧИХЭЭД МАСК Ч ЗҮҮХГҮЙ БӨӨН ЮМ БОЛООД БАЙСАН САНАГДАХ ЮМ.

  • I
    Ii5 жил өмнө

    He'den terbumaar

  • З
    зочин5 жил өмнө

    сонгууль гэж хэлж чадахгүй л бн шдээ хөөрхий

  • I
    irgen5 жил өмнө

    Ali ulsaas irj bgaag anhaarahaas bish havtgaid ni 14 honog tusgaarlah hereggui Buren vaccin hillgesen bol gertee 7 honog ajigla 14 honogiin zardal mungu muutaid ni hetsuu shuu

  • Н
    нараа5 жил өмнө

    дэмб итгэх аргагүй газар. маск битгий зүү гараа угаахад болно сүржигнэх хэрэггүй гээл байсан их сэжигтэй. өвчин нэмж тараах гэж ирж байгаа биз

  • Ж
    ЖДҮ чин5 жил өмнө

    бас нэг муу улс төржнөө айнн. Хогийн сонгуулийн дараа гээд хэлчвэл нөгөө хүүрэнсүг ах нь цохиоод унагачихна. Огцруулна тиймүү? Чааваас даа зайлуул