Сэрэмжлүүлэг: Архангай аймгийн Ихтамир сумын замын зорчих хэсгийн далан сэтэрчээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
10
legacy:post/7.12/216578337_2074051449402267_19567011693604138_n.jpg

Архангай аймгийн Өндөр Улаан, Ихтамир сумын нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдрийн 22.00 цагийн орчимд их хэмжээний хүчтэй аадар бороо оржээ. Борооны улмаас замын зорчих хэсгийн далан сэтэрч, эвдрэл гэмтэл үүссэнийг Архангай аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид, Архангай азза ТӨХК-тай хамтран засварлаж байна.

Иймд иргэд жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган, анхаарал болгоомтой хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.

legacy:post/7.12/215242519_2074051859402226_2709061420444032896_n.jpg legacy:post/7.12/211822468_2074051499402262_1101893662892342333_n.jpg