ТЦА: Сэтэрсэн даланг янзалж, зам даваа саадгүй болсон

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/7.12/216981935_2074122672728478_4168739219770511249_n.jpg

Архангай аймгийн Өндөр Улаан, Ихтамир сумын нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдрийн 22.00 цагийн орчимд их хэмжээний хүчтэй аадар бороо орсны улмаас замын зорчих хэсгийн далан сэтэрч, эвдрэл гэмтэл үүссэнийг Архангай аймгийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчид, Архангай азза ТӨХК-тай хамтран засварлаж дууссан байна.

Ингэснээр тус замаар зорчих хөдөлгөөн саадгүй болсон байна. Иргэд жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган, анхаарал болгоомтой хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас мэдээлж байна.

legacy:post/7.12/217439573_2074122639395148_3637881750360548172_n.jpg