Х.Баттулга Ерөнхийлөгчөөс "буусан" тул Ч.Сайханбилэг Монголд тун удахгүй ирэх гэнэ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 2 мин 26 сек
270
legacy:Saihanbileg/Saihanbileg.jpg

Монголын мега төслүүд болох Оюутолгой, Эрдэнэт зэрэг асуудлуудтай холбогдуулан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн командалсан “салаа” тэр чигтээ шүүхийн хаалга татав. Улмаар Сангийн сайд асан С.Баярцогт, Да. Ганболд, М.Энхсайхан, Б.Бямбасайхан тэргүүтэй нөхдүүд нь өнгөрсөн жил шүүхээс ял авч, командлагч Ч.Сайханбилэг АНУ руу “зугтсан”. Мөн Оюутолгойн асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баярт хүртэл ял өгсөн.

Харин энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болон дараа нь С.Баяр, Да.Ганболд, Б.Бямбасайхан зэрэг эрхмүүдийн хэргийг УДШ дахин хэлэлцээд хүчингүй болгож, суллаад байгаа юм. Мөн Сангийн сайд асан С.Баярцогтод оноогоод байсан 10 жилийн ялыг өнгөрсөн тавдугаар сард бууруулж 4.8 жил болгосон. Улмаар энэ сарын 19-ний өдөр хуралдсан УДШ-ээс түүнд холбогдох хэргийг тусгаарлан анхан болон давах шатны шүүхийн дүгнэлтийг хүчингүй болгож мөрдөн байцаалтад буцаалаа. Мөрдөн байцаалтаас дахин анхан шат руу шилжихдээ ямар зүйл заалттай буцаж ирэх нь тодорхойгүй. Ямар ч байсан улс төрийн хилс хэрэгт холбогдсон гэх хүмүүсийг асуудал “нааштайгаар” эхэлсэн нь энэ бололтой.

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар үе үехэн захидлаар гарч ирдэг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тун удахгүй эх орондоо ирэх гэж буй гэнэ. Тодруулбал, тэрбээр ирэх наймдугаар сарын эхээр эсвэл дундуур ирэх төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээлэл байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувь зэрэг асуудлуудад Ерөнхий сайдын хувиар шийдвэр гаргасан тэрбээр өнгөрсөн хоёр жил гаруй хугацааг АНУ-д зугтаж өнгөрүүлсэн.

Энэ хугацаандаа тэрбээр гадны томоохон хуулийн фирм болох Amesterdam & partners LLP болон лобби үйлчилгээ үзүүлдэг АНУ-ын DCI Group LLC зэрэг компаниас зөвлөх үйлчилгээ авсан юм. Энэ талаар https://www.foreignlobby.com/ сайтад түүнийг уул уурхайн авлигын хэрэгт шалгагдаж буй асуудалдаа тус DCI group LLC компаниас зөвлөх үйлчилгээг авсан хэмээн энэ оны хоёрдугаар сарын 1-нд олон нийтэд мэдээлж байв. Сануулахад, тус компанийг өнгөрсөн сонгуулийн үеэр О.Цогтгэрэл, Ц.Туваан нар АН-ыг сонгуульд амжилттай оролцуулахын тулд хөлсөлж авсан хэмээн шуугьж байсан лобби компани билээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эх орондоо эргэн ирэх шийдвэрийг гаргахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн байх. Нэгдүгээрт, Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг улс төрийн өс авах, мөн гуравдагч орны хөрөнгө оруулагчдыг түлхэх зорилгоор улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байна хэмээн удаа дараа мэдэгдэж, “Х.Баттулгын шүүхээр орохгүй, Монголын шүүхээр орно” хэмээн “тэмцэж” байв. Х.Баттулга намайг хэлмэгдүүлэх гээд байна гэснийх нь хариуд түүнийг эх орноосоо зугтаасан хэмээн Интерполоор хүртэл хайлгаж байлаа.

Хоёрдугаарт, шинэ Ерөнхийлөгч сонгогдсоны дараагаар мега төслүүдтэй холбоотой хэргүүдийн улс төрийн “гал” хамаагүй буурсан явдал юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг нэр дэвшихээр болж, Х.Баттулга нэр дэвшихгүй болсон тэр цагаас л уг асуудал нааштай эргэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дүн болон ирээдүйн улс төрийн нөхцөл байдал тодорхой болсон учраас л тэр биз.

Ийнхүү Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад байсан Ч.Сайханбилэг удахгүй эх орондоо ирэх бололтой.

Г.Лхагвадорж

Хуваалцах:270

СЭТГЭГДЭЛ (27)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОРИГ2021/08/10

    Баттулгыг л харлуулах ажил явагдаад байна даа.Түүгийг ерөнхийлөгч байхдаа гэмгүй хүмүүсийг шоронд оруулаад, Хүрэлсүх гараад шүүх засаглалыг цэвэрлээд гэм кэмгүй хүмүүсийг суллалаа гэсэн мессеж яваад байна.

  • А
    АН н гишүүн2021/08/06

    АНУ-ын DCI Group LLC зэрэг компаниас зөвлөх үйлчилгээ авсан юм. Энэ талаар https://www.foreignlobby.com/ ЭНЭ МАШ ИХ МӨНГӨ ТӨЛӨӨДӨӨ Сайхан билэг авилгалын мөнгөөрөө

  • А
    АРД2021/08/06

    ЗА ЭНЭ НӨХӨР МОНГОЛЫН ТӨЛӨӨ ДУБАЙН ГЭРЭЭГ ХИЙГЭЭГҮЙ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛДОО ХӨТЛӨГДӨН ГЭРЭЭ ХИЙСЭН ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ ЭНЭ ГЭРЭЭ МОНГОЛ УЛСАД ЯМАР Ч АШИГ АВЧРААГҮЙ ТЭГЭЭД Ч НУУЦААР ОЧИЖ ҮЗЭГЛЭСЭН ГЭРЭЭ ЭНЭ ЭНД ИРЖ ЦААШИД САМРАЛЦАХ БОЛОМЖ ЮУ БАЙГААГ Л ШИНШИЛЖ ИРЭНЭ РИО ТИНТО ҮҮНИЙГ Л ХИЙХИЙГ ШАХАН ШААРДАЖ БАЙГАА ЭНЭ ХҮҮХЭЛДЭЙ АРГАГҮЙ ЭРХЭНД ИРЭХГҮЙ БОЛ ТЭД НАР ЭНҮҮГЭЭР ЮУ ХИЙХ ВЭ ДЭЭ...

  • А
    Алтангэрэл2021/08/06

    Монгол төр Монголын төлөө зүтгэсэн хүндээ халтай гэж эртний үг бий шүү дээ.

  • Z
    Zochin2021/08/06

    Ireheer n bariad hii stag

  • Ү
    үхэр2021/07/25

    монгол ялагдав

  • З
    Зочин2021/07/22

    Женкотой женкогүй шоронд суух нь тодорхой биз дээ.

  • E
    erka2021/07/22

    ene gomo yg irj chadahuu mongol eh orniihoo hamgiin unetei ordoo gadnihand hymdaar zarj haychhaad ichehgui irne geh um muu gutamshigt nobsh yaj amid ybj chadaj bnaa hahuuld absan mongooroo amerkid tansag baij baih shig bna deereesne mash ondor holstei huuliin permiig holslood absan yasan ichedgui yasan tsadadgui hulgaich be hairan aabiin ner sur udam sudaraa buzralsan iim adgiin hunii orontsgiig shuud buud

  • J
    j2021/07/22

    aldart luivarchdad bayr hurgie!!!

  • Z
    Zochin2021/07/22

    Hooe Saihanbileg ee amia horlooch chi chadah uu,muu Pussy mini

  • Б
    Болдоо2021/07/21

    Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа гэж Монгол ардын зүйр үг байдаг даа.

  • Z
    zochin2021/07/21

    Монголын хуулийн байгууллага дийлдэгүй байж болно их мөнгөтэй хүнийг, харин ард түмэн эх орноосоо урвагч, авилгачин гэж яллаж байна.

  • З
    зочин2021/07/21

    Элбэгдорж энэ 2 АН -г булшилж ард түмнээ тоносон луйварчид .Коммунистууд феодлын хөрөнгө хураах нэрээр ард түмнээ тоносон,Элбэгдоржтонгууд хувьчлал нэрээр нийтийн хөрөнгийг тоносон.Энэ 2 ямар ижилхэн байнаа.

  • И
    Иргэн2021/07/21

    Аймхай дүрвэгчээ ирээд хэрэггүй чам шиг урвагчаар монгол дүүрлээ

  • Г
    гүнбалай ах нь байна2021/07/21

    Шуналын тулам далд ор.

  • И
    иргэн2021/07/21

    Баттулгыг буухаар ирнэ гэж аль эрт хэлээд байсан юм аа. Нэр дэвшихгүйг нь яаж мэдсэн юм. Баяр , Баярцогт гээд хулгайчууд бүгд цагаадаж байна даа.

  • E
    ET2021/07/21

    Battulga heregtei l bj.

  • З
    зочин2021/07/21

    Хэрэггүй хог.ЖАН хороох гэж ирэх нь үү?

  • З
    зочин2021/07/21

    монголынхоо шүүхээр орж ялаа эдэл!!! урвагч минь!!!!!!!!!!!

  • И
    иргэн2021/07/21

    Баттулга буусанч гэсэн ард түмэн чамайг өршөөхгүй нүдний булай минь

  • И
    иргэн2021/07/21

    энийг ирэхээр ёстой өндөгөөр шиднээ

  • З
    ЗОЧИН2021/07/21

    АН-ыг өнөөдрийн энэ хөгийн байдалд хүргэх шалтгаан нь зүв зүгээр ажиллаж байсан Алтанхуягийн засгийн газрыг огцоруулж Сайханбилэг ЕС болсоноос үүдэлтэйг тэнэг хүн ч гарарлана даа.

  • M
    Mongol Huu !!!2021/07/21

    Za zailaa muu ..... mini !!!!!!!!!!

  • З
    Зочин2021/07/21

    Энэ мэтийн хулчгарууд Монголд хэрэггүй. Ирвэл баривчлаад байх газарт нь илгээ.

  • Х
    Хүрэлсүх2021/07/21

    Энэ нөхөр чинь Монгол нутагыг үгүй хийсэн хүмүүсийг өршөөдөг цусуу даа

  • 0
    0592021/07/21

    zailsnaaraa zaildaa....bitgii Mongold dakhiad gai bol....khulchigar novsh...

  • З
    зочин2021/07/21

    энэ хятад ижил хүйстэнд манай нутагт орох зай байхгүй ээ. тэндээ чайна таундаа үлд үлд.