Төрөөс тэрбум тэрбумаар нь "хүртдэгч", ард түмэндээ ОЛИМП үзүүлж чаддаггүй МҮОНРТ-ийн статусыг өөрчилье

Улс төр
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 3 мин 9 сек
160
legacy:Olimpic games/MUONRT.jpeg

Хүн төрөлхтний их баяр цэнгэл зуны XXII дахь олимпын наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Цар тахлаас болж жил хойшилсон “Токио 2020” олимпын наадам үзэгдчийг 17 хоногийн турш цэнхэр дэлгэцийн өмнө “уяж”, дэлхий нийт олимпизмоор амьсгалах гэж байна.

Энэ удаагийн олимпыг өргөн нэвтрүүлгийн C1, EAGLE NEWS TV, EDU TV, ETV, NTV, SBN, STAR TV, TM TV, TV5, TV8, TV9, UBS, VTV зэрэг 13 телевиз онцгой эрхтэйгээр шууд дамжуулна. Харин олон нийтийн статустай МҮОНРТ л олимпыг шууд дамжуулж чадсангүй. Бусад орнуудын олон нийтийн статустай бүх телевизүүд нээлтээс нь хаалт хүртэлх бүхий л уралдаан, тэмцээнийг шууд дамжуулж, нийт ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байхад ганцхан манай олон нийтийн телевиз л таг. Нүдэн балай, чих нь дүлий 23 хоногийг өнгөрүүлэх нь.

Эрхээ авч шууд дамжуулж байгаа телевизүүд болон холбооны талаар хэлэх юм алга. Гэхдээ “ганцхан үндэсний статустай телевизээ багтаачихгүй дээ” гэх матрын нулимсыг тэр хэддээ зориулаад унагачихъя.

Харин үндэсний гэдэг статустай, олон нийтэд үйлчлэхээр хуульчлагдаж, жил бүр улсын төсвөөс татаас авдаг телевизийн удирдлагууд яагаад дөрвөн жилд ганцхан болдог дэлхийн хамгийн том тэмцээнийг шууд дамжуулж чадаагүй вэ гэдэг л хамгийн том асуудал. Өнгөрсөн жил гэхэд л 9 тэрбум төгрөгийг төрөөс авах байсан ч бидний мөнгийг хасчихлаа. Үүнээс нь болоод ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байна гээд хэрэлдээд байсан. 2019 онд төрөөс мөн 9 тэрбум, айл өрхөөс хураамж гэж 5.1 тэрбум төгрөгийг авсан байх жишээтэй. 2015 он хүртэлх санхүүжилтийг доорх хүснэгтээс тодорхой харж болно.

legacy:Olimpic games/MOUT tusuv.jpg

/Эх сурвалж: https://jargaldefacto.com/

Муулах гэж муулж байгаа юм биш. Энэ бол үнэхээр хариуцлагагүй, сэтгэлгүй, арчаагүй байдлын илрэл шүү дээ. Өнгөрсөн жилүүдэд үндэсний телевизийнхэн дарга цэрэггүй сандал суудлаа булаалдаж гүйхийн оронд ажлаа хийх л ёстой байсан юм. Удирдлагуудынх нь ажлаа хийж чадаагүйн гороор өнөөдөр хоосон үлдлээ.

Спортын тэмцээн уралдааныг шууд дамжуулах эрх сүүлийн жилүүдэд маш өндөр өртөгтэй болсныг мэдэж байна. Гэвч үүнийгээ дагаад реклам, зар сурталчилгаа болон дагасан маркетингаа сайн хийвэл гаргасан мөнгөө олдоггүй юм аа гэхэд хангалттай нөхчихдөг. Өөрөөр хэлбэл, мөнчигрөөрөө яваа хувийн хэд нь мөнгө олоод олимп үзүүлэх эрхээ авчихаад байхад төрөөс мөнгө, иргэдээс хураамж авдаг хувьсгалын ганц телевиз нь яагаад хоосон үлдчихээд байгааг үнэндээ ойлгох юм алга. МҮОНРТ төрөөс татаас авахаас гадна арилжааны телевизүүдийн нэгэн адил маркетинг, менежменттэй. Яам тамгын газруудтай хамтарч ажилладаг, арилжаа сурталчилгааны орлого нь бусдыг бодвол хамаагүй илүү.

Гэтэл нийт ард иргэдийнхээ үзэх эрхийг хангаж чадахгүй, хүндэтгэж чадахгүй, хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаа нь ямар учиртай юм бол. За яахав, хот суурин газруудад өргөн нэвтрүүлгийн телевизүүдийг үзээд болчих л байх. Тэгвэл алслагдсан хөдөө орон нутгийн үзэгчид юугаа үзэх вэ. Тиймээс ажилдаа хариуцлагагүй хандсан МҮОНРТ-ийн удирдлагуудаас хариуцлага нэхэх хэрэгтэй. Ер нь цаашдаа төрийн нэр зүүчихээд байнгын албан тушаалын хэрүүл, уруултай, менежментийн тал дээр арилжааны телевизүүдээсээ хол хаягдаж яваа МҮОНТВ-ын статусыг өөрчилж, менежментийн хувьчлал хийвэл таарна. Ялсан намын эрх мэдэлтнүүд нь “дуугаа” дуулах зорилгоор төрийн гэх статусыг нь хадгалж, мэргэжлийн чадвараас илүү улс төрийн бодлогоо баримталж дарга удирдлагуудын тавьсаар байгаад энэ телевизийн телевиз гэх мөн чанар нь алдагдаад дууслаа. Хатуухан хэлэхэд үнэндээ үндэсний телевизээсээ үзэх юм хайгаад олохгүй л суугаа. Адаг сүүлдээ улс төрийн албан тушаал шиг өөр хоорондоо булаацалдаж, жагсаал тэмцлээр ажилчид нь хүртэл талцаж хуваагддаг боллоо. Мэддэг, чаддаг, хүмүүст нь удирдлагыг нь шилжүүлэхэд хэнээс ч дутахгүй гүйцэтгэл хийж чадах чадвартай телевизийн мундаг мэргэжилтэн, сэтгүүлч, зураглаач, найруулагчид бүгд л МҮОНРТ-д байгаа. Гагцхүү удирдлага зохион байгуулалт нь өнөөдрийн олимпын шууд дамжуулалт шиг таг зогсчихоод байна.

Олон нийтээ олимпизмоор амьсгалуулж чадаагүй нь мөнгөгүй дээ болов уу, удирдлагуудынх нь сэтгэл зүтгэл нь дутсан уу бүү мэд. Үзэгч, уншигчид та бүхэн өөрсдөө дүгнэх биз ээ.

Г.Лхагвадорж

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин5 жил өмнө

    төрөөс тэрбумаар нь авч Ядуу ард түмний хээ халааснаас хэдэн арван мянгаар авдаг Монголын Үндэсний Телевизэд төлсөн татварааа нэхэмжлэх хэрэгтэй байна. Мөн цаашид татвар төлөхөөс татгалзах хэрэгтэй шүү иргэдээ

  • Z
    zochin5 жил өмнө

    zob niitlel baina

  • D
    d5 жил өмнө

    heleed yahav unen durgui hursen shuu kabelgui gazar yvj bgaad

  • У
    уншигч5 жил өмнө

    Төсвөөс хоололдог бүх байгууллагуудын санхүүгийн тайлан зардлыг яг ингэж ил товч тодорхой гаргаж ард түмэндээ тайлагнаж баймаар юм.

  • M
    md5 жил өмнө

    Ямар өөдгүй муу хар "Адгийн шаар"-нууд вэ!!!!!!

  • З
    Зочин5 жил өмнө

    Чадалтай хамт олон даанч ерөнхии захирал үндэснии зөвлөлиин дарга наранбаатар хоерын хэрүүл тэмцлээс болж мнв уналтын доод цэгтээ очсон бололтой томилсон талууд энэ хоер малаа буцааж татах хэрэгтэй

  • И
    Иргэн5 жил өмнө

    Ёрөнхий захирал нь хялар нөхөр байна лээ, тэр хялар яаж чадахав

  • З
    Зочин5 жил өмнө

    МҮОНТ бол Эрх баригчдыг магтан дуулагчид эсвэл нийтийн телевизээр дамжуулж бизнес хийдэг хэдхэн хүний тоглоомын талбар болсон. Харин зардлыг нь хийтээрээ татвар төлж гаргадаг газар. иймээс яаралтай татан буулгаж байрыг нь түрээслэж мөнгө олдог газар болгох хэрэгтэй.

  • Б
    болд5 жил өмнө

    МҮОНТ гэж ямар ч шинэлэг, бүтээлч байж чаддаггүй, шинэ нэвтрүүлэг байхгүй өмнөхөө дагасан. эсвэл энд тэндээс хуулбарласан нэвтрүүлэг цацаж байгаа шүү дээ. Ер нь ийм арчаагүй байгаа МҮОНТ-ыг татан буулгаад хувьчилсан дээр. Биднээс мөнгө аваад чанаргүй бараагаа өгөөд байгаа шүү дээ.

  • Z
    zochin5 жил өмнө

    МҮОНТ шинэ сэргэг нэвтрүүлэг хийхгүй, дэлхийд болж байгаа улс төр, спортын арга хэмжээг үзүүлж чаддаггүй ийм ТВ ийг санхүүжүүлэхээ болимоор байна.

  • З
    зөв бич5 жил өмнө

    унгачихъя ч гэх шиг... зөв бичээч ядаж.

  • 4
    45 жил өмнө

    МҮОНТ үзэхгүй татвраар өгөхгүй зарим үед тэр Ичинхорлоогоо сольж чадахгүй үзэч олон түмнийг доромжлох юм

  • R
    rfgwf5 жил өмнө

    MNB ail uruhuudees dundjaar 700 tugrug awch bna getel naad televizduudiin holboo chne sar bur 3500 tugrug ta naraas awch bgaag oilgoj bnuuu

  • 1
    15 жил өмнө

    МҮОНРТ ер нь олимп үзүүлэхгүй байх ч ёстой байм мэдэх юм шүү . Олон нийтийн гэдэг статус өөрөө олимп дамжуулаад сууж байдгийн эсрэг ч байх

  • Г
    ганбат5 жил өмнө

    харин тийм МОНҮТВ дэндүү дампуу бн

  • З
    з5 жил өмнө

    100 жилийн өмнөх үйл явдлын тухай киногоо үзүүлнэ ш дээ