ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: Сүргийн дархлаанаас илүү хувь хүний хариуцлагад найдах цаг ирсэн

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 57 сек
70
legacy:ads/янжка зураг/219254432_928415887706180_2050104819021679343_n copy.jpg

Халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Наадмын дараа намар гэдэг. Удахгүй хичээл сургууль орж, их сургуульд орохоор зэхсэн төгсөх ангийн сурагчид ЭЕШ-д оролцох билээ. Тэгвэл коронавирусийн нөхцөл байдал, цаашдын төлөв, сүргийн дархлаа зэргийн талаар УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Д.Мандахнарангаас тодрууллаа.

-Халдварын одоогийн нөхцөл байдлын талаар яриагаа эхлүүлье. Эрдэмтдийн зөвлөлийн тооцооллоор халдварын тоо ирэх саруудад нэмэгдэх үү?

-ХӨСҮТ-ээс өдөр тутмын явцын мэдээг авч байгаа. Үүнээс үзэхэд халдварын хоёр дахь давлагаа эхэлсэн энэ үед нийслэл дэх хүн амын хөл хөдөлгөөн, вакцинжуулалт зэрэгтэй холбоотойгоор буурч байгаа үзүүлэлт харагдаж байна. Гэхдээ намрын улиралд хичээл сургууль эхэлдэгтэй холбоотойгоор хөл хөдөлгөөн нэмэгдэх, шинэ үүсч буй мутацийг халдвараар өвдөх тохиолдол ихсэж болзошгүй.

-Эрдэмтдийн зөвлөлөөс наймдугаар сарын сүүлээр ЭЕШ-ыг зохион байгуулах тооцооллыг бий болгосон талаар албаныхан мэдээлэл өгч байна. Тухайн үед оюутан сурагчдын хөл хөдөлгөөний ихэсдэг. Өөрийн тань хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Манай эрдэмтдийн зөвлөлд нарийн тооцооллыг хийж буй математикч нартай зөвлөлдсөний үндсэн дээр тухай бүрийн саналыг гаргаж ажилладаг. Нөгөөтээгүүр хичээл, сургууль, ААН байгууллага цар тахлын үеийн хаалттай байдлаар удаан үргэлжилэхэд хэцүү. Иймээс аль аль талдаа зөвшилцөөд хамгийн боломжтой хувилбараар нь шийдвэрлэх байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, ажиллаж амьдрах, сурч боловсрох нөгөө талдаа халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг тэнцвэртэй барих шаардлага зүй ёсоор үүсч үүснэ”

-Одоогийн байдлаар манай улсын хүн амын 60 гаруй хувь нь бүрэн тунгаа авсан байна. Тэгвэл хүн амын 70-90 хувьд вакцинжуулалттай байж сүргийн дархлаа тогтоно мэргэжлийн албаныхан хэлж байсан удаатай. Вакцинжуулалтын үр дүнгийн талаар гаргасан тооцоолол, судалгаа бий юу?

-Сүргийн дархлаа гэдгээс татгалзах хэрэгтэй болж байна. Энэ өвчний үүсгэж буй вирусийн шинж чанар хувьсан өөрчлөгдөж зарим улс орнуудад өвдөөд эдгэсэн хүн, вакцинаа хийлгэсэн хүн ч тусч байна. Сүргийн дархлаа гэдэг ойлголтыг бүрэн таньж мэдээгүй байхдаа дэлхийн хөгжсөн орнуудын ярьж байсан зүйл. Сүргийн дархлаанаас илүүтэйгээр хувь хүний хариуцлагад найдах цаг ирсэн байна. Мэдээж вакцинжуулсан учраас тодорхой хэмжээнд халдварын хүндрэл, нас баралтаас хамгаалж байгаа. Хамгийн гол нь манай улсад бүртгэгдэж буй коронавирусийн тохиолдол болон нас баралтын тоогоор дэлхийн дунджаас тав дахин бага байгаа. Хэрвээ вакцин хийлгээгүй бол өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн халдвар болон нас баралтын тоо одоо байгаагаасаа тав дахин их байх байсан.

-Сүүлийн өдрүүдэд хүүхдийн өвчлөл нэмэгдэх боллоо. Тэгвэл өвчлөл хөл хөдөлгөөн нэмэгдэх үеэр вакцинжуулалтгүй, бага насны хүүхдүүдийн дунд халдварын тархах нөхцөл байдал хэр байгаа талаар бид тодруулъя?

-Монгол улсад ирүүлсэн ДЭМБ-ын зөвлөмжаар бол вакцин бол өөрөө шинэ зүйл. Энэ нь эмийн хатуу зохицуулалттай холбогдож яригддаг учраас хөгжсөн орнуудын эмийн агентагуудын зөвлөмж, үйлдвэрлэгчийн зөвлөмж зэргийг харгалзан үзэж хэдэн насны ямар хүнд вакцин хийхийг шийдэж байна л даа. Эдгээр байгууллагуудын шийдвэрт үндэслэн 12-17 насны хүүхдүүдээ дархлаажуулж байгаа. Хамгийн гол нь нийт шийдвэр гаргаж буй төвшинд, иргэд ч тэр хариуцлагатай байх хэрэгтэй. Төр засаг ч, иргэд ч халдварын нөхцөл байдлыг тоохоо больсон хандлага ажиглагдаж байна.

-Эрдэмтдийн зөвлөлийн өгсөн тооцоолол зөрдөг талаар олон нийт бухимдалтай байдаг. Тэгвэл тооцооллыг олон нийтэд ил болгоно гэдэг өөрөө маш хариуцлага шүү дээ. Та бүхний зөвлөлийн тооцооллууд яагаад зөрдөг шалтгааныг та тайлбарлаж өгөөч?

-Зарим тохиолдолд нөхцөл байдлаа бүрэн тооцож чадаагүйгээс тооцоо зөрөх зүйл гарсан байх. Энэ тал дээр өөрсдийгөө өмөөрсөн зүйл байхгүй л дээ. Нэгдүгээрт, шинэ вирусийн тархвар тооцооллыг анх удаа эрдэмтэд хийж үзэж байна. Аливаа мэдээллийг өгөхийн өмнө дахин дахин нягтлахгүй бол иргэдэд хуурамч тайвшралыг бий болгох магадлалтай. Цааш цаашид улам тооцооллоо улам сайжруулж явах байх.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2021/08/02

    Сүргийн дархлаа гэдгээ болиод нийтийн дархлаа гээч дээ. Бид нар ямар мал уу.. Мал сүрэг гэдэг болохоос хүн сүрэг гэдэг юм уу?

  • З
    Зочин2021/07/28

    Вирус мутацилагдан хувирсаар байгаа үед хувь хүн бүрийн маскаа зүүж, зайгаа барих, гараа угаах дадал хэвшил маш чухал. Вирусийн мутацын янз бүрийн хэлбэрээр тархсаар байгаа энэ үед вакцины 2 тун хийлгэсэн байгаа тулдаа үхэл бага байгаа. Мутацилагдсаар байх юм бол аль ч вакцин 100 хувь вирусээс хамгаалах боломжгүй. Тиймдээ энэ вакцин сайн, тэр вакцин муу гэх нь утгагүй зүйл.

  • Х
    Хар массуудаа!!!Асуудалд нухуцтай ханд!2021/07/27

    Хэн юу гэж бодох түүнийгээ хөлсний бичээчээр нийгмийн сүлжээнд тараах нэг хэрэг.Хамгийн чухал нь шинжлэх ухааны өнөөдрийн хүрсэн түвшинд сайн, муу тал нь бүрэн судлагдсан ч гэж болох 100-д жилийн туршилтаар батлагдсан техоногид сурилж бүтээсэн хятад вакциныг муу гэх аргагүй. Уг вирус нь шэнэ, үргэлж хувирч байгаа нь вакцины хамгаалалт бидний хүссэн түвшинд хүрэхгүй байж болох ч хожим хойно гарах хор хөнөл нь хамгийн бага хөнөөлгүй ч гэж зүэж бөлөхөөр юм.Мэдээж шинжлэх ухааны ололтод суурилсан Файзер вакцин сайн л байх гэхээ хожмын гарах үр дагвар нь судлагдаагүй нь үнэн, цаашид судлаад сайжруулаадп явах биз. Файзер хийлгэн хүн ч өвдөж,үхэж байгаа тохиолдол зөндөө л байна. Энэ ваккциныг сайн муу гэхдээ биш уг өвчитний биеийн байдал суурь өвлөл нөлөөлж байх гэх юм билээ

  • Z
    zochin2021/07/27

    Hujaa baktsinaas bolj baigaa geed yneniig helchih zorig alguu? boloogyi bas hyyhdyydiin eryyl mendeer bas togloh geed hudlaa yariad suuhaa boliochee! Dargiin zaabaraar yabdag erdemten nertengyyd tsaashaa l bna shyy. Ynen hezeed ta nariin buruug chin ilchleed ugnu .archaagyi shaarnuud boldoo.

  • З
    Зочин2021/07/27

    Нас баралт дэлхийн дунджаас 5 дахин бага байгаа гэв үү. Хуцваа харин эсрэгээрээ хүн ам цөөтэй манайд 5 дахин их байна. Та нарын хэрэг гэж алга. Гамшгаас хамгалах мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах байсан юм.

  • З
    ЗОЧИН2021/07/27

    СУРГУУЛЬ ХИЧЭЭЛ ЭХЛЭХЭД ВИРУС УЛАМ ГААРЧ ДАХИАД СУРГУУЛИА ХААХАД ХҮРНЭ. ЭСВЭЛ ГҮРИЙСЭЭР АНГИД ЭРҮҮЛ ХҮҮХЭД ЦӨӨН БОЛЖ МӨН ХӨЛ ХОРИО ТОГТООХОД ХҮРНЭ. ХҮҮХДҮҮД БАЙТУГАЙ БАГШ НАР НЬ ЭРҮҮН ДЭЭРЭЭ МАСКА ТОХЧИХООД ХЭЭВ НЭГ ЯВДАГ ШҮҮДЭЭ. ТЭДЭНД ИТГЭЖ БОЛОХ УУ?

  • Ү
    Үнэн2021/07/27

    Эрдэмтдийн Зөвлөл бас нөгөө улс төрчид шигээ худлаа ярьдаг. Хөл хорио тогтоовол халдвар багасна гэсэн худлаа байсан. Нэг өрх нэг шинжилгээ өгвөл халдваргүй болдно гэсэн бас л худал. Одоо иргэдэд өөрсдөд нь бурууг тохоод өнгөрөх нь дээ. Маскаа зүүгээд зайгаа барьсан ч халдвар буурахгүй, үхэл тохиолдоод байгаа нь хятад вакцин асуудалтайг харуулж байна. Барууны орнуудад манай тарьсан хужаа вакциныг явуулж судлуулах хэрэгтэй. Яагаад энэ вакциныг тариулсан байхад үхэл, халдвар буурахгүй байна?