Нүхэн жорлонд унасан 57 настай эрэгтэйг аварчээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:гол ус, завьс эргүүл/IMG_8769.JPG

Онцгой байдлын алба хаагчид нүхэн жорлонд унасан иргэнийг аварчээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар хороо, Эрдэнэтолгойн 37 дугаар гудамжинд нүхэн жорлонд нэг хүн унасан тухай дуудлага долдугаар сарын 29-ний өдрийн 04 цаг орчимд бүртгэгджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход 57 настай эрэгтэй нүхэн жорлонд унасан байсныг гаргаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн байна.