Зүүн дөрвөн замаас Багшийн дээд хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
10
legacy:ads/янжка зураг/зүүн дөрвөн зам copy.jpg

Энэ сарын 29-нөөс буюу өнөөдрөөс ирэх наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Зүүн дөрвөн замаас Багшийн дээд хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

Тодруулбал, 2Б, 2В магистраль дулааны шугамын засвар шинэчлэл хийх тул дээрх өдрүүдэд замын хөдөлгөөнийг хязгаарлалттай зохицуулахаар болсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Түүнчлэн тус авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул иргэд жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоорой.

С.Сувдансондор