ТОКИО 2020: Хятадын усанд сэлэгч Жан Юү Вэй өчигдөр 1 цагийн дотор  хоёр алтан медаль хүртжээ

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/ЗУРАГ copy.jpg

Хятадын усанд сэлэгч Жан Юү Вэй өчигдөр /07.29/ нэг цагийн дотор хоёр алтан медаль хүртэж, гайхалтай амжилтын эзэн болов. Тэрбээр, эхлээд 200 метрийн эрвээхэй сэлэлтэд 2:03.86 минутын амжилтаар олимпын рекорд тогтоож түрүүлсэн.

Үүнээс ердөө ганц цагийн дараа 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн буухиад түрүүлсэн багийнхаа нэг гишүүн нь болжээ. Хятадын сэлэгчид энэ зайд дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон /7:40.33 мин/ бол мөнгө, хүрэл медалийг АНУ, Австралийн сэлэгчид хүртэв.