Ш.Нямдоржийн гэрээс их хэмжээний ам.доллар хурааж, улстөрчдөөс хэрэг шийдвэрлэх үүрэг авсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 34 сек
250
legacy:Nyamdorj/Nyamdorj1.jpg

Нийслэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийг хоёр хоногийн өмнө АТГ-аас саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид мэдээлж байсан. Харин тухайн үед авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүй гэхээс өөр нарийн мэдээлэл бидэнд байгаагүй юм.

Тэгвэл Нийслэлийн Ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг АТГ-аас дараах хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Тодруулбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх зэрэг үйлдлүүд илэрч, үүнтэй холбоотой асуудлуудыг шалгаж байгаа аж.

Эдгээрээс гадна улстөрчдөөс эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг авдаг байсан байж болзошгүй үйл баримтууд хэрэгт авагдаж эхэлжээ.

Мөн АТГ-ынхан Ш.Нямдоржийн гэрт хийсэн нэгжлэгийн үеэр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй их хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар хураасан байна. Түүнчлэн бас нэг анхаарал татахуйц зүйл байгаа нь Ш.Нямдорж нь өөрийн хяналт тавьж байсан хэргийн яллагдагчтай хувийн харилцаа тогтоож албан тушаалын байдлаа ашиглан хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг хэрэгт сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар холбоотой гэх мэдээлэл ч давхар яригдаж байгаа аж.

Мөн түүний гэрт хийсэн нэгжлэгийн үеэр түүний гэр бүлийн гишүүн УЕПГ-ын хяналтын прокурор С нь АТГ-ын албан хаагчдыг дарамталж, заналхийлсэн гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээлж байна.

Дашрамд сануулахад, Өнгөрсөн хавар АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийх үеэрээ “Ерөнхийлөгч Х.Баттулгын шадар туслах Г.Түвшинжаргал над руу залгаж, “Танд бичиг өгөх хэрэгтэй байна” гэсэн. Гэтэл өгсөн бичигт Нийслэлийн прокурор Ц.Насанбатын гарын үсэгтэй С.Эрдэнэд үүсгэсэн хоёр хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан. Харин дараагаар нь Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж С.Эрдэнэтэй холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хэрэгсэхгүй болгож хэргийг дахин сэргээсэн” гэж мэдэгдэж байв.

Ямартаа ч шалгалтын ажиллагаа явагдаж буй бөгөөд эдгээр асуудлуудыг шүүх эцэслэн тогтооно гэдгийг эргэн сануулъя. Хэрэгт авагдсан эдгээр баримтууд нь зөвхөн шалгаж буй үндэслэл буюу үйл баримтууд билээ.

Г.Лхагвадорж

Хуваалцах:250

СЭТГЭГДЭЛ (25)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • A
    avilgachin5 жил өмнө

    olon hvnii amidrald gai bolsondoo chi hulgaich luivarchingas avilgal avch gemgvi hvmvvst ih gai bolsondoo nvgel ee edleh tsag ni bolson bnda

  • М
    монгол5 жил өмнө

    Хуулийн оюутан болох гэж авилгалаар орж байгаа хүн яаж шударга хуульчаар бэлтгэгдэх вэ амар хялбар аргаар мөнгө олдог мэргэжил бол хуульч гэж одоогийн залуус ойлгосон болохоор тэдэнд ойлгуулсан болохоор бүгд л хуульч хуульч гэж зүтгэдэг болсон шүү дээ

  • М
    монгол5 жил өмнө

    монголд хууьчид байхгүй болоод 20 жил болж байна одоо хуулийнхан нэртэй хулгайч залилалагч авилгачид хуулийн тогтолцоог авч явна жинхэнэ чадварлаг сэхээлэг хуульчид гудманд гундуухан явж байна үүнийг үр үндсээн нь устгаяа гэвэл хуулийн оюутан бэлтгэх сууриас эхэлнэ гудманд яваа хуульчид үүнийг хараад гутарч гуньж байна эд нар бүгд луйварчид болохоор ээлжлэн нэг нэгнээ барьж шалгаж шанталж байгаа юм

  • З
    Зочин5 жил өмнө

    Баттулгын хонгилын шүүгч прокурорууд ч булхай нь яаж ч болохгүй ил болж эхэллээ.

  • E
    ebi5 жил өмнө

    erdened holbogdson hergiig sergeesen n zuv bizdee zugeer l tsairuulah yostoi baisan yumuuuuuu

  • З
    зочин5 жил өмнө

    Тэр туслах байсан Насанбатыг бас баривчилж шалга нэг тэрэгний хоёр дугуй шүү дээ!

  • Z
    Zochin5 жил өмнө

    Za yahav ilruullee shalgalaa harin yaj shiidej bnaa nuguu aldart ortsond otsognoj olon hund mungu taraagch baasantsogt yu bolov nuhur huu 2 ni tednees mungu avtsan baihad odontuya shudarga tsarailaad ih hurald suugaad baigaa ni zuvuu arhi uuj hul horio zurchij avaar hiisen purevdorj bas ih hurald suuh ni shudarga uu shuuhiihen hussen huseegui ed nartaigaa ymar negen baidlaar holbootoi l baigaa ted tegeed shudarga shiidej chadah uu AN shuuh zasaglal 2 t itgeh itgel bur musun arilj baigaa shuu

  • З
    Зочин5 жил өмнө

    Эрдэнэд ямар буруу байгаа гэж харин ч шударга үнэнийг илчилсэн байх шүү! Эрдэнэ ч зангарагтай улстөрч тулдаа Жонхуугийн бүлэглэлийн ард гарч чадлаа!!

  • З
    Зочин5 жил өмнө

    Одоо Баттулга баривчлагдаад ойрхон болж бга юм бна.

  • У
    Уншигч5 жил өмнө

    Худал үнэн нь тогтоогдоогүй мэдээлэл цацаж, тэрэндээ ард түмнийг үнэмшүүлэх оролдлого хийхдээ хүний амьдрал, өдий болтол босгосон амьдралыг үрэн таран хийж ташаал авахаа хэзээ зогсоох бэ.

  • Ү
    Үнэн5 жил өмнө

    Элбэгдорж гэдэг хүн энэ улс орныг дампууруулсан дөө.Ямар юмнынх нь ардчилал, шудрага ёс,хүний эрх бүгд худлаа жүжиг...

  • О
    Одоо ийм юмнуудыг зайлуулаж шинэ хумуус ажилд авч5 жил өмнө

    Зочин

  • Х
    Хах5 жил өмнө

    Сагсай гээд сээкси поркурор байсан Монголын шүүх прокурор ямархуу болсоныг энэ хэдэн авилгач дарга нар бидний дээр хэрхэн доромжилж бааж шээж байгаагаар дүгнэхэд хангалттай

  • Г
    галголомт5 жил өмнө

    Поркурорын гэр бүлийн гишүүн УЕПГ-ын поркурор С ч гэх шиг ер нь Монголд хамгийн дампуу юм энэ л байдаг ах поркурор их мөнгөтэй баяжаад ирэхээр дүү, эхнэр, хүү ач зээ нь хүртэл ийм мэргэжилтэй болох гэж зүтгэдэг бас муу сурлагтай ч байсан болдог Энэ тогтолцоог халах л хэрэгтэй Жишээ нь Н.Энхбаяр С.Эрдэнэ мэтээс авахуулаад бүх улс төрчид бүх шүүгчид мөн поркурор гааль нисэх төмөр зам гэх мэт улсын том газрууд эцэг эх, ах дүү нь ажилдаг бол тэр газар тухайн хүнийг ажилд авдаггүй л байх хэрэгтэй

  • З
    Зочин5 жил өмнө

    Цус ойртсоны гай

  • З
    Зочин5 жил өмнө

    Ингэж дампуурч, эх толгой нь мэдэгдэхээ байсан орон дэлхий дээр Монголоос өөр байдаг болов уу? Эх үүсвэр нь АРДЧИЛАЛ гэж нэр барьсан хулихууд түүнийг нь залгамжилж хуйвалдсан МАН+АН тэгээд улс төрийн гэх МАХН-аас авахуулаад луйварчдын бүлэглэл. Монголын ард түмэн сэтгэл амар хөдөлмөрлөж, тэгш сайхан амьдралтай золготол мөн ч өдий байнаа. Хүрэлсүг гэдэг хулхи хаана юу хийгээд явж байгаа нь ч мэдэгдэх юм алга

  • З
    Зочин5 жил өмнө

    Жонхуурлна дөө.

  • С
    Сандагдорж5 жил өмнө

    Жонхууд л хамаг учир бий гэнэ.

  • З
    Зочин5 жил өмнө

    Нямдоржийн ах нь тээврийн цагдаагийн албаны дарга биз дээ Нямаа гээд хурандаа , эхнэр улсын ерөнхий прокурорт ял эдлүүлэх ажиллагааны хэлтсийн. Дарга .... Ккк

  • З
    Зочин5 жил өмнө

    Бид ер нь хэнд итгэх бэ. Прокурор хүн нь ийм байдалтай байхаар манай хууль систем бүхэлдээ ялзарчээ

  • З
    Зориг5 жил өмнө

    Монголд Хуулийн байгууллага гэж авилга авдаг газар хэрэгүү? Монгол Улс хуульгүй авилгачин луйварчидын Улс болжээ ,,,,,Одоо Монголын Ард Түмэн. Монгол Төргүй Улсууд болжээ _,Монголчуудаа Одоо сэрцгээ, босцгооё.....Луйварчидаас Эх Орноо цэвэрлэж Монгол Улсын Эзэн болох цаг болсон,,,,,, Залуусаа Эх орныхоо төлөө тэмцээрэй Бид уриалж байнаа

  • М
    Малчин5 жил өмнө

    Эрдэнэс силвер ресурс ийн гүйцэтгэх захирал байсан т.мөнхбаярыг хэргийг ш.нямдорж хаасан энэ 2 сайн найзууд түрүүвч нэгтэй хүмүүс т.мөнхбаярыг шалгуул их юм гарч ирнэ дээ

  • Б
    Баатар5 жил өмнө

    С. Эрдэнэд хэрэг үүсгэн дарамтлах хэрэг наймаалцах гэж оролдож байсан этгээд гэж биздэ

  • I
    Irgen5 жил өмнө

    Ingeed Erdene budaa bolj huuli busaar songuulid orj namaa yalagduulsan jujig duusah yum bna

  • И
    Иргэн5 жил өмнө

    Баттулга, эрдэнэ нарын хөлд үрэгдэгсэд хууль, хягалтынхнаар дүүрэн бий