Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
15 давхар барилгын дээврээс үсрэх гэж байсан эмэгтэйн амийг аварчээ
00

Нийслэлийн Баянгол дүүргийн долдугаар хорооны “Шүүт” хотхоны хашаанд баригдаж байгаа 15 давхар барилгын дээврээс хүн үсрэх гэх дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 4-нд Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны харьяат 39 настай эмэгтэй А 15 давхар барилгын дээврээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан байна.



