Алтанбулаг боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөний хязгаарлалтыг энэ сарын 31 хүртэл сунгалаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/янжка зураг/229426250_512996789973230_5915456139237914344_n.jpg

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Алтанбулаг боомтын зорчигч тээврийн урсгалыг долдугаар сарын 31-нийг хүртэл зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргаад байсан. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар /2021.08.04/ коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Алтанбулаг автозамын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.