ЦЕГ: "Даяар Монгол" хөдөлгөөний гишүүн, Хонхэрээдийн Б.Энхбатаас тайлбар мэдүүлэг авч байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:ads/янжка зураг/вакин/232053573_565477501472543_5955426653189887594_n.jpg

Өнгөрөгч долдугаар сард үйл ажиллагаа нь хязгаарлалтад багтсан салбарын төлөөлөл болон цар тахлын нөхцөл байдал хүнд үед наадам тэмдэглэхийг эсэргүүцсэн залуус нэгдэн Сүхбаатарын талбайд “No Naadam” жагсаалыг зохион байгуулсан. Гэтэл "Даяар Монгол" хөдөлгөөний гишүүн, Хонхэрээдийн Б.Энхбат өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэр тус No Naadam” жагсаалд оролцсон бүх хүмүүсийг олж эрэмдэглэж, тахир дутуу болгоно хэмээн хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан бөгөөд түүний энэ үйлдэлд мэргэжлийн байгууллагууд нь хариуцлага тооцохыг шаардсан иргэд цахим сүлжээнд байр сууриа илэрхийлсэн.

Мэдээллийн үеэр бусдын амь насанд заналхийлэх үйлдэл гаргасан түүнээс цагдаагийн байгууллага тайлбар, мэдүүлэг авчээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч О.Эрдэнэхишиг "Хон Хэрэйдийн Энхбатаас цагдаагийн байгууллага тайлбар мэдүүлгийг авч байна. Мөн цагдаагийн байгууллагаас хуульд заасан холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    Hurgen huugee alsan hun yuuch hiij medne erthen shorondn butsaa udahgui yuuch bolgoj medne iim hun

  • А
    Аянга.Ц

    21-р зуун.Хүн төрөлхтөн гэхэд хол зөрүүтэй харгис,бүр яргачин сэтгэхүйгээр өөрийгөө,бас бусдыг самууруулах оролдлогыг Монгол хүмүүс жигших нь тодорхой .Эрх чөлөөний самууралыг төр засаг бага дээр нь засахгүй бол дүрээ өөрчилсөн фашизм энүүхэнд...

  • Z
    zochin

    olon saihan humuus tsagaasaa ert yvaad l baih ym ene durak uhej dald orj horvoog tseverleed ogohguinee , hunii saihan uriig sanaataigaar alchihaad ingeed gutsaad yvaad bh ym a