С.Одонтуяа: 59 хоног ордны гадна суусан иргэн С.Цэвээнийг сувилалд амруулахаар боллоо

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
90
legacy:zagasaa/233663858_1064701327396205_1025678903358720747_n.jpg

Төрийн ордны гадна 59 дэх өдрөө сууж буй С.Цэвээн гуай болон түүний охин н.Урансүх нартай УИХ-ын гишүүн С.Одонтуяа хоёр дахь удаагаа уулзжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудаснаа "С.Цэвээн гуай өмнөх уулзсанаас нилээн ядарсан харагдсан тул суултаа зогсоохыг хүссэн боловч зөвшөөрсөнгүй. Тэгэхлээр нь та ядаж 14 хоног биеээ сувилуулаад ирээ,одоо бүх хүн амарсан,ажил цуглахаар ир л дээ, би харин энэ хооронд дахиад хэд хэдэн газарлуу албан бичиг явуулья гэж нилээн ятгасны эцэст зөвшөөрүүлэв" хэмээн нийтэлжээ.

Иргэн С.Цэвээн нь 1990 онд АН-26 онгоцны сүйрлийн улмаас ханиа алдсан ба амиа алдсан хүмүүсийн ар гэрт 2 удаа тэтгэмж өгсөн боловч, түүний гэр бүлд тэтгэмж олдоогүй. Улсаас нөхөн олговор аваагүй байхад нь авсан болгож бүртгэлд оруулсан асуудлыг шийдэж, нэр төрийг нь сэргээж өгөх хүсэлтийг Засгийн газарт тавьж суулт хийгээд байгаа юм.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Барлаг5 жил өмнө

    Юмны үнэн зөвийг олж харах сонсож үзэх гэсэн л хүн шүүдээ.сувилалд яваад ирэх хооронд нь хүсэлтийг нь биелүүлмээр юм байна.

  • О
    Одонтуяа5 жил өмнө

    Ёстой зөв зүйл хийжээ. Үнэн нүд буруу улс төрчид үнэний араас явтал нь тэмцэх хэрэгтэй.Эзэндээ ирээгүй тэтгэмжийг хэн авчихаад байгааг олох нь чухал л да.Монголын эмэгтэйчүүд бид ийм зүйлийн араас тэмцэж бие биеэ хайрлах цаг үе ирээд байна.Алтан гадас одонгийн загвараар ээмэг хийсэн бүсгүй араас их л гүйж шалгааж байсан шиг санагдах юм.

  • М
    Марал5 жил өмнө

    Сувилалд байх хугацаанд асуудлыг шийдэж өг. УиХ гишүүн бна даа. Үүрэг өгөөд л шалгуулаад л буруутай хүмүүст арга хэмжээгий нь авахад л гүйцээ......

  • З
    зочин5 жил өмнө

    овоо доо шийдээд өгөөсэй зарим эмэгтэй гишүүд таг чиг юмаа

  • Н
    наранцэцэг5 жил өмнө

    их хурлын гишүүн байж иймхэн асуудлыг шийдэж чадахгүй бол хэн чадах вэ?холбогдох газрын дарга нарыг дуудаад аваагүй тэтгэмж нь үнэн бол олгуулах шийввэр өгөөд л болоо бишүү?

  • Т
    Туяа5 жил өмнө

    Дарга нар минь уучлал хүсээд тэр хариуг нь өгчихөж болдоггүй юмуу хавдартай хүн хүндэрч байгаа шүү дээ та нар эх хүнээс гарсан баймаар юм тэгээд бас улс орноо удирлага гээд байгаам аа та нарт нинжин сэтгэл алгаа илэх уух л сэтгэл баына даа

  • Б
    Баяр5 жил өмнө

    Болж дээ хэд хоног амраарай

  • M
    Munkhuu5 жил өмнө

    C. Odontuya tand Tand mash ikh bayrlalaa.

  • Т
    Топор5 жил өмнө

    Эрээн замын-үүд хоёрыг олгох зэрэг ярьдаг бол алтанбулаг-хиагт хоёрын хооронд автобус явуулж болдоггүй юм уу google