Х.Тэмүүжин: Цагдаа компанийн нүүрсний уурхайг хамгаалж болохгүй, хуулиа сахиулж иргэнээ хамгаал

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 1 сек
80
legacy:Temuujin said/Temuujin said.jpg

Тавантолгойн уурхайг дотоодын цэргийн хамгаалалт авсан талаарх мэдээлэл өнгөрсөн баасан гарагт олон нийтэд цацагдсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өөрийн сошиал хуудсаараа дамжуулах дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, 2013 онд цагдаа банк болон алт, зэсний уурхай хамгаалдаг байсныг болиулж билээ. Тэр үед Нарантуул зах, төмөр зам, гадны компани зэргээс санхүүждэг цагдаагийн тасаг, газар хүртэл байв. Иргэд нэг аж ахуйн нэгжтэй маргалдахад цагдаа хувийн компани хамгаалаад зогсдог гажиг үүрлээд удсан даа. Нийтийн ашиг сонирхол бус тодорхой бүлэг хэсгийн ашиг сонирхолд үйлчилдэг ийм ил цагаан сонирхлын зөрчилтэй хууль сахиулагчтай улс байж болохгүй л дээ. Одоо тэгсэн нүүрсний уурхай хамгаалдаг болоод эхэлжээ! Цагдаа хууль сахиулж, иргэнээ хамгаалах үүргээ л гүйцэтгэ. Цагдаа, мөнгө дагавал хурандаа нар нь л ам.долларын саятан болно.

Компанийн харуул хамгаалалтад төр зогсож болохгүй. Тэр компани нь төрийн өмчит байна уу, хувийн өмчид байна уу ялгаагүй. Компанийн харуул хамгаалалтын асуудал нийтийн эрх зүйн асуудал биш!

Төрийн өмчит компаниудаар дамжуулан иргэний бизнесийг булаадаг байсан төр одоо цэрэг, цагдаагаараа дамжуулан бизнес хийдэг боллоо. Төр иргэдээсээ бизнес булаахаа хэзээ зогсох вэ? Цагдаа мөнгө сахиж, уурхай хамгаалах биш иргэнээ хамгаалж, хууль сахиулах ёстой!" гэжээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн2021/08/08

    АН-ын Тэмүүжин Элбэгдоржтой нийлж хуулийн булхай, луйвар их хийсэн дээ. Мөн адил МАН-ын Лүндээжанцан Занданшатартай нийлж бас их хуулийн луйвар хулгай хийсэн. Ашгүй Тэмүүжин, Лүндээжанцан нар зайлжь төр бага ч гэсэн цэвэршлээ.

  • З
    Зочин2021/08/08

    Тэмүүжин хууль зүйн сайд болоод хуулийн салбарыг бүхэлд нь самарсан нөхөр.Их мэдэгч зүгээр өөрийнхөө өмнө байгаа ажлаа хий, Чи сайдаас бууж нэг амраасан шүү тэнэг эргүү амьтан

  • О
    Одоо л ойлголоо2021/08/08

    Нэг хэсэг хөрөнгөжсөн цагдаагийн хурандаа нарыг цэвэрлэх цээрлүүлэх юм гэж соошелоор баахан сэвсэн ч тэгс гээд чимээ алдарсаны учир төр засгаас өөрчлөлт шинчлэл нэрээр үе үе хийдэг будлиан,гаж гэмээр арга хэмжээнийх нь үр дүнгээр цагдаагийн хурандаа нар хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлсэн юм байнаа.Үүнд цагдаа нар ямар буруутай юм.Ийт тогтолцоог бүрдүүлж өгсөн төр засгийн бодлогын алдаа бус уу?Хэнч байсан болоиж нөхцөл нь бүрдвэл хийж л таарнаа.

  • Z
    zochin2021/08/08

    zov um chelj ter ard irgedee chamgaalach estoi schuudee

  • Н
    Нэрсээ2021/08/08

    Ийм усан тэнэг юмнууд л мэдэмхийрч ард түмний толгойг худлаа хоосон зүйлээ угааж олныг бухимдуулж байгаа нь туйлын харамсалтай Дотоодын цэрэг юу хийдгийг одоо болтол ойлогдоггүй тэгээд бас болоогүй ээ 2 жил хууль зүйн сайд хийсэн гэж байгаа ичиж үхмээр юм

  • Б
    бат2021/08/08

    Цагдаа биш дотоодын цэрэг биз дээ. Цахилгаан станцыг бас хамгаалдаг биз дээ.Таван толгой дээр 400 мянган тонн нүүрс хулгайд алдаад бөөн юм болоод байсан.

  • B
    Bas neg turiin murdustei bankhar2021/08/08

    Hotoch nohod bii bolgoloo. Arai2.

  • Z
    zochin2021/08/07

    Kompaniin zakhirald khyndetgel yzyylj iltgeed baina uu daa.