Улсын хэмжээнд 12-15 насны хүүхдүүдийн 32,1 хувь нь вакцинд хамрагджээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/вакцин.jpg

Ковид-19 вирусийн эсрэг дархлаажуулалтын аяныг улс орон даяар хийж байгаа. Тэгвэл өнөөдөр нийслэлийн хэмжээнд нийт 1019 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Тодруулбал, нийслэлийн хэмжээнд I тунд 728, II тунд 780 иргэн хамрагдсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлд 18-аас дээш насны 1.091.254 иргэн I тунд, 991.910 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2120 жирэмсэн эх, 12-15 насны 32.482 /32.1%/, 16-17 насны 16.843 /49.7%/ хүүхэд тус тус II тунд хамрагдлаа.

legacy:zagasaa/дархлаа.jpg